Kimochi : hotolbor

hotolbor

Чингэлтэй дүүргийн “Зуун билэг ”дунд сургуулийн түүхийн багш Э. Цолмонгийн ээлжит хичээлийн хөтөлбөр

Бүлэг сэдэв

“Би хайрлана”

Нэгж сэдэв

“Эгшигт гийгүүлэгч”

Ээлжит сэдэв

Эгшигт гийгүүлэгч

Хугацаа

40 минут /1цаг /

зорилго

Эгшигт гийгүүлэгчийн дүрэм, зөв бичих

Зорилт/цогц чадамж/

К1

-Эгшигт гийгүүлэгчийн дүрэм

-Эгшигт гийгүүлэгч гэж нэрлэсний учрыг мэдэх

-Үлгэрийг үзээд утгыг ойлгох

К2

-Ялгах, таних, зурж тэмдэглэх

-үлгэрийн утгыг ярих, дүрслэх

К3

Загвараар үг бүтээх

-Үлгэрйи нутга санааг зүйр цэцэн үгээр илэрхийлэх тайлбарлах

К4

-Алдаагүй зөв бичиж сурах

-Сайн муу шинж чанарыг ухамсарлаж , өөртөө болон бусдад сургамж болгох

Арга зүй

1. Асуудал дэвшүүлэн шийдвэрлэх арга

2. Бүтээлч сэтгэлгээний арга

Интеграцчилал

Зураг

Хэрэглэгдэхүүн

v Сурагчдын бүтээл /Шүлгийн үйл явдлыг илэрхийлсэн зураг /

v Шүлгийн үгийн үзүүлэн

v Дүрмийн үзүүлэн

v Эмээлийн зураг/Тоноглолтой эмээлийн зурагт үзүүлэн /

v Компьютер , проектор

Үнэлгээний хэлбэр

-Багш сурагчдыг аман ба аман бус үнэлгээгээр үнэлнэ.

-Сурагчид бие биеэ үнэлнэ.

Хугацаа

Үе шат

Багшийн үйл ажилгаа

Сурагчийн ү/ажилгаа

Анхаарах зүйл

2минут

Хичээл зохион байгуулалт

Ш Сурагчдыг хичээлд бэлдүүлнэ.

Хичээлдээ анхаарлаа төвлөрүүлнэ.

Хичэл эхлэх нөхцөл, сэтгэл зүйн таатай орчин бүрдсэн байх

5минут

Өмнөхийг сэргээн санах/гэрийн даалгавар шалгах/

Гэрийн даалгавар шалгах:

“Алийг нь ч гомдоохгүй”шүлгийг цээжилсэн эсэх/ангиараа унших/

-Сурагч бүр шүлгийн нэг бадгийн утга санааг илэрхийлсэн зургийг зурсныг шалгах

-Сурагчдын зурсан зургийг самбарт байрлуулна.

-Зургийн үйл явдалд тохирох шүлгийн бадгийг уншуулах, шалгах

-Багш сурагчдын бүтээлд шүлгийн үгийг харгалзуулан заах

-шүлгийн үгээс өргөлтөт ба балархай эгшгийн дүрмийг уншуулах

-Сурагчид гар өргөн багшийн асуусан асуултанд хариулах

-Шүлгээ цээжээр унших

-Зурсан зургаа багш хамт олондоо үзүүлэх

-Зурагт тохирох

Сурагчдын бүтээлийг тоготоох соронз бэлэн байх

Үнэлгээ

Ш Багш сурагчдыг аман үнэлгээгээр үнэлнэ./болж байна, дөхөж байна, маш сайн байна/

Ш Сурагчид бие биеэ үнэлнэ.

5минут

Сэдэлжүүлэх үе шат

-Багш: Загвар монгол

Ажиглуулан өрөглтөт эгшиг хэд , балархай эгшиг хэд буйг олуулах

-Нэг зүрх байвал богино эгшиг бичнэ.

-Өргөлтөт ба балархай эгшгийг асууж үг бүтээлгэнэ .

-Ягаад өргөлтөт эгшиг1, балархай эгшиг 3 байна вэ?

v Багш чиглүүлэх

v Эгшиг нөхөж зөв хувилбарыг сонгох

Баавар монгол баавар

Сурагч бүр өөрийн бодлоор хариулна.

-Өмнөх мэдлэгтээ тулгуурлан хариулна.

Сурагчдад хичээлд анхаарах сэдэл үүсэж, сонирхол төрнө.

15минут

Утга санааг ойлгох үе шат

Шинэ мэдлэг бүтээх үе шат

Багш шинэ мэдлэгийг сурагчдаар бүтээлгэх зорилт тамина.

Багш: /асуултууд асууна/

“Монгол баавар” гэж юу вэ? Хэн хариулах вэ?

-Бид ямар үндэстэн вэ?

-“баавар” гэж юу вэ? Хэн харитулах вэ?

-Эмээлийн зураг үзүүлэн самбарт байрлуулан нэрлүүлнэ.

-“Монгол баавар”үгсиийг драмлаар /томоор /дэвтэрт бичүүлэн гийгүүлэгч үсгүүдийг доош нь сумаар харгалзуулан түүж бичүүлээд уншуулна.

“Монгол баавар”үгэнд ордог *7*гийгүүлэгчийг эгшигт гийгүүлэгч гэнэ.

Балархай эгшгийг байнга дагуулж явдаг сайхан сэтгэлт 7 гийгүүлэгч чинь энэ шүүү дээ.

Дүрмийг дэвтэрт бичүүлэн харандаагаар хүрээлүүлнэ.

Сурагчид анхааралтай байх

-Дэвтэртээ цэвэр нямбай бичих

Бүх сурагчид хичээлд хоцрохгүй байгаа эсэхийг ажиглах

2минут

Алжаал тайлах дасгал

-Сурагчдын анхаарал төвлөрүүлэх сонсголын дасгал хийлгэх

-Сурагчдын нүдийг аниулаад “Эгшигт гийгүүлэгч”-ийн дүрмийг цээжээр уншуулах

Сурагчдын алжаал ядаргааг тайлахаас гадна мэдлэгийг бататгана.

10минут

Бататгах үе шат

Цахим дэлгэц нээгдэхэд сурагчдад урам бэлэглэсэн үгс байна.Багш үлгэр үзэх үү гэж асуугаад, тэгвэл гэрийн даалгаварт үлгэрэс хамгийн их таалагдсан хэсгийг зураад үлгэрйиг ээж аав, дүү нартаа ярьж өгөхөөс гадана маргааш багшдаа ангиараа жүжигчилсэн тоглолт хийж өгч чадах уу?

-Үлгэрт гарч буй баатруудын нэрийг бичээд эгшигт гийгүүлэгчүүдийг нь дугуйлаад шар өнгөөр будах

-Тэгвэл үлгэрээ маш анхааралтай үзээрэй

“Царцаа намжил”киног үзүүлнэ. Үлгэр 10минут үргэлжилнэ

-Унших

-Олох, таних

-Бичих

1минут

Гэрийн даалгавар

Үлгэрт гарч буй хүн амьтны нэрийг дугуйлаад эгшигт гийгүүлэгчүүдийг нь шараар будах

Үнэлгээ

Дэлгэцээр “ОК”, “МАШ САЙН БАЙНА”,”БАЯРЛАЛАА”, “АМЖИЛТ ХҮСЬЕ”гэх мэт үгсээр аман ба аман бус үнэлгээгээр урам өгнө.









start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)