Kimochi : Эмэгтэйчүүд үнэнчээр үерхдэг үү

Эмэгтэйчүүд үнэнчээр үерхдэг үү

Хов живэнд дуртай найз бүсгүй Ийм төрлийн үерхэл нь эмэгтэй хүний жирийн ярьж чалчих хэрэгцээг хангаж чаддаг онцлогтой. Ийм найз бүсгүйтэй хөрш айлын нохойноос эхлээд хамгийн сүүлийн үеийн загварын хувцасны тухай ярьж болдог. Ямар нэгэн үүрэг хариуцлагаар хүлдэггүй иймэрхүү яриа нь нэг талын амар хялбар байдаг. Жинхэнэ үерхэл гэхээс илүү жирийн найзархаг асуудал юм. Ийм яриа стресс тайлахад ч тустай.

Эмэгтэй найз итгэл даах чадвар султай Бүгдээрээ тийм биш. Гэхдээ эмэгтэй хүний биологийн онцлогоос шалтгаалан тэд нууц хадгалж чаддаггүй. Хамгийн итгэлтэй найз ч яриандаа халсан үедээ санаандгүйгээр таны нандин нууцыг дэлгэчих магадлалтай. Ямар нэгэн зөрчил, хэрэлдэж муудсаны дараа энэ асуудал бүр хурцаар тавигдана. Тиймээс эмэгтэй найзынхаа онцлогийг харгалзан нууцаа дэлгээрэй.

Хөөрхөн найз хөнөөлтэй Урт хөл, нарийхан бэлхүүстэй гоолиг хөөрхөн найз бүсгүй танд илүү ачаалал нэмнэ. Мэдээж гоолиг бие, хөөрхөн царайгаар эрчүүдийн анхаарлын төвд байна. Эрчүүдийн дунд хэрхэн гялалзаж байдгаа эцэс төгсгөлгүй ярих нь таны сэтгэл санааг хямруулж, өөрийгөө дутуу үнэлэхэд маш ихээр нөлөөлнө. Ийм найзын дэргэд та ямагт өөрийгөө голох "хоёр"-т тавих мэдрэмж төрөх нь шаналгаатай. Иймд хөөрхөн найзтай байх тийм ч таатай хэрэг биш. Хэрэв тийм найзтай бол харьцаагаа бүрмөсөн тасал гэсэнгүй. Зөвхөн тодорхой хэмжээний зай барь гэсэн үг. Жирийн танилын харьцаа тогтоо. Ингэвэл танд өөрийгөө бухимдуулах асуудал бага гарна.

Хамт ажилладаг найз бүсгүй Он жилээр шалгарсан, нягт, ажил хэрэгч харьцаатай найз эмэгтэй хамгийн шилдэг хувилбар. Ажилд чинь туслах, цаг тухайд нь мэргэжлийн зөвлөгөө өгөх, бүх амлалт, гэрээ хэлцлийг биелүүлэх, хувийн амьдралын тань нарийн ширийн рүү өнгийх гэж зүтгэхгүй сайн найз болж чадна.
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

Don`t mention it.
Elegiya

mmhm ghdee nadad mash vnench olon jil naizalsan emegtei naizuud bgaa

tuul (зочин)

emegtei hun zaa yahav unen ch bish ym bj bolii gehdee er nohortooo hayagdahaaraa ch ymuu nohoroosoo salahaaraa hamgiin tevcheertee bdag ted nohor gui ch ur huuhdee tejeegd avaad yvchah chadvartai gj bodojiinaa mongold tiim ehchuud emegteechuud zondool bgaashtee

bulguun (зочин)

эмэгтэйчүүд хэдий амьдралаа аваад явьцаж чидах ч гэрийн ноён нуруу заавуул хэрэг болон шүү дээ одоо үеийн эрчүүд биеээ нэн тоодог болоод байга архи тамхи татдаг еөсөн шөдийн эмэгтэй тэй явалддаг болоод байга би лав эд нар шиг болохгүй ккк

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)