Kimochi : Флэш диск-түүний аюул

Флэш диск-түүний аюул

Энгийн ажилтнууд болон мэдээлэл, технологийн мэргэжилтнүүд хамгаалалтгүй флэш дискний хэрэглээний учруулж болох аюулыг дутуу үнэлж байна. Олон улсын корпорациудын ажилтнуудын 77 хувь нь USB хуримтлагчдыг байгууллагын мэдээ баримтыг хадгалахад ашигладаг нь судалгаагаар батлагдсан. Ажилтнууд ихэнх тохиолдолд байгууллагын чухал материалуудыг хувийн, хамгаалалтгүй флэш дискүүдийг ашигладаг. АНУ-д SANDISK компаний захиалгаар хамгаалалтгүй USB хуримтлуулагчийн аюулын тухай хийсэн судалгааны үр дүнд дээрх дүгнэлтэд хүрчээ. Энгийн албан хаагчид болон мэдээлэл технологийн мэргэжилтнүүд болон удирдлагуудын дунд хийсэн асуулгад дээрх этгээдүүд нь өөрийн байгууллагад тархсан хамгаалалтгүй флэш дискний тухай ойлголтгүй байсан нь илэрсэн ажилтнуудын 77 хувь нь USB хуримтлагчдыг байгууллагын мэдээ баримтыг хадгалах, зөөвөрлөхөд ашигладаг нь батлагдсан. Түүнчлэн асуулгад оролцсон мэдээллийн технологийн мэргэжилтнүүд нь байгууллагын албан хаагчдын зөвхөн 35 хувь нь хувийн USB хуримтлагчдыг ажлын хэрэгцээнд ашигладаг гэж үзэж байжээ.

Мөн энэхүү асуулгаар: -Хэрэглэгчдийн 25 хувь нь захиалагчдынхаа тухай мэдээ материалыг хуулдаг, -17 хувь нь санхүүгийн тухай, -15 хувь нь бизнес төлөвлөгөө, -13 хувь нь хамтран ажиллагчдынхаа тухай мэдээлэл, -13 хувь нь маркетингийн төлөвлөгөө, -6 хувь нь оюуны өмчөө хадгалдаг гэсэн байна.

 USB хуримтлагчдын давуу тал бол тэд авсаархан, гэхдээ мэдээлэл алдах боломж өндөр. Джил Майлдворс (ӨП Mildworth), Sandisk компаний маркетингийн албаны захирал: “Ихэнх захирлууд мэдээлэл алдсанаар оюуны өмчөө алдах, байгууллагын нууц задрах, компаний имидж болон санхүүгийн хувьд их хэмжээний хохирол учирах боломжтойг ойлгож байгаа. Энэ асуулгын үр дүнд USB хадгалагчдын аюулын тухай тодорхой хэмжээнд мэддэг болсон ч мэдээлэл технологийн салбарын удирдлагууд боломжит аюулыг багасгах, эрсдлийг бууруулах, технологийн шийдлүүдийг гаргаж эхлээгүй байна. Дээрх төрлийн эрсдлүүдийг үлэмж хэмжээгээр бууруулж, ажилтны бүтээмжийг дээшлүүлэх зэрэг нь удирдлагын хэмжээнд мониторингийн тогтолцоо, компаний бүтцийн зохион байгуулалт зэрэгт доривтой арга хэмжээ авч, хэрэгжүүлбэл боломжтой болно,” гэжээ.

Асуулгад оролцсон хэрэглэгчдийн ойролцоогоор 23 хувь нь нэг бол байгууллагынхаа, удирдлагын флэштэй холбоотойгоор хэрэгжүүлж буй бодлогыг мэддэггүй, сонсож байгаагүй, эсвэл энэ тухай сонсож байсан боловч ямар учиртайг нь ойлгодоггүй гэсэн байв. Үүнээс гадна 44 хувь байгууллагатай холбоо баримт, мэдээ сэлтийг USB флэш дискэнд хуулахыг компаниас нь хориглодоггүй гэсэн байсан.

Түүнчлэн 16 хувь нь ийм хориг байдаг талаар мэдээгүй гэсэн ба флэш диск хэрэглэгчдийн зөвхөн 40 хувь нь хувийн зөөвөрлөгчөө ажлын чухал материалыг зөөхийг компаниас хориглодог байх гэжээ. Харин мэдээлэл, технологитой холбоотой, тодорхой мэдлэгтэй мэргэжилтнүүдээс авсан хариулт хэрэглэгчдээс авсан асуулгатай тохирч байв. Мэдээлэл технологийн ажилтнуудын 21 хувь нь компаний ажилтнуудын цөөхөн хэсэг дээд удирдлагаас хэрэгжүүлж буй нэгдсэн бодлогын талаар “хальт” мэддэг, 33 хувь нь уг бодлоготой танилцсан байдаг, 28 хувь нь сайн танилцсан, 19 хувь нь компаний дүрэм, журам, хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцаж, маш сайн мэддэг гэж байгууллагын ажилтнуудыг дүгнэжээ.

Энэ талаар манай хойд хөрш маань хоёр өөр бодолтой байна. Perimetrix компаний захирал бизнесмэн Алексей Доля АНУ-с гаргасан дээрх судалгаатай санал нийлэхгүй байгаа. Түүний үзэж байгаагаар флэш болон түүнтэй ижил төстэй зөөвөрлөгчдийн талаар холбоотой хүмүүс нь маш сайн мэддэг гэсэн ба Оросыг шууд АНУ-тай адилхан байдаг гэж үзэж болохгүй ажээ. “Орос дахь дотоод аюул 2008″ судалгааны үр дүнгийн дагуу erimetrix-н судалгааны баг 450 гаруй аж ахуй нэгж болон мэдээлэл, технологитой холбоотой мэргэжлийн хүмүүсийн дунд явуулсан асуулгаар хамгийн авсаархан, ашиглахад хялбар хадгалах төхөөрөмжүүд мэдээлэл алдах эх сурвалж болж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Энэ судалгаагаар цахилгаан шуудан 58 хувь, интернэт хаяг 26 хувь, принтер 18 хувиар алдаж байна гэжээ. Дээрхээс гадна InfoWatch компани: “Флэш нь мэдээлэл алдах хамгийн том обьект ч гэсэн үүнээс илүүтэйгээр бусад зөөвөрлөгчдийн аюулыг анхаарахгүй байна” гэжээ. Бидний хийсэн мониторингийн үр дүнд мэдээллийн дөч хүртэлх хувийг notebook буюу хулгайлагдсанаар алддаг гэжээ. Энэ бүхнээс үзэхэд бид флэш дискийг авсаархан, хэрэглэхэд хялбар учир хэрэглэх сонирхолтой байдаг боловч энэхүү хэрэгцээ маань бидэнд их хэмжээний хохирол учруулах боломжтойг дээр өгүүллээ. Тиймээс флэш дискийн тухай тодорхой мэдлэгтэй болж, хувийн нууц болон байгууллагын нууц, холбоотой баримт бичгээ болгоомжтой зөөвөрлөх нь чухал. Мөн саяхнаас “флэш-террорист” буюу бидний өргөн хэрэглээний зүйлийг ашиглан бидний тухай бүрэн мэдээлэлтэй болох, флэш дискээр дамжуулан хорлон сүйтгэх ажиллагаа явуулах боломжтойг үгүйсгэх аргагүй юм.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)