Kimochi : Сургалтын тухай ухагдахуун

Сургалтын тухай ухагдахуун

Сургалтын тухай ухагдахуун

Эртний Хятад буюу Энэтхэгт үүссэн гэж судлаачид үздэг.( Хамгийн анх ан агнуур)

Нас хүйс харгалзадгүй байсан.

Ганцарчилсан ба хэсэгчилсэн /бүлгийн /

Бодит практикаар сургадаг байсан.

Сургалт үүссэн цагаас өнөө хүртэл хадаглагдаж ирсэн зүйлс. Үүнд:

ь Сургалтын зорилго

ь Сургалтын агуулга

ь Сургалтын хэрэглэгдэхүүн

ь Үнэлгээ

ь Технологи

ь Арга зүй

Сургалтын зорилго: Хүүхэд залуучуудыг ирээдүйн амьдралд нь бэлтгэхийн тулд хэрэгцээтэй мэдлэг мэдээлэл , дадлага туршлага олгох зорилгоор явагдаж буй багш сурагчийн хамтын бүтээлч үйл ажилга юм.

Сургалтын агуулга: Сурагчидад хэрэгцээтэй мэдээллийг ямар хэмжээгээр ямар хугацаанд хэрхэн өгөхийг тусгасан үйл ажилгаа юм.

Сургалтын хэрэглэгдэхүүн: Сурагчидад мэдлэг мэдээлэл, дадлага туршлага олоход нь хэрэглэгдэж байгаа зүйлсийг сургалтын хэрэглэгдэхүүн гэж тооцно.

Үнэлгээ: Суралцагчийн үр дүнг хянаж ямар түвшинд байгааг илрүүлэх зорилгоор хийгдэж буй үйл ажилгаа юм. Суралгын үнэлгээнээс цаашдын зорилгоо тодорхойлдог.

Технологи: Сургалтанд гарч буй, тохиолдож буй сурган хүмүүжүүлэх түгээмэл юмс үзэгдэлүүдийн хоорондын хамгийн оновчтой тодорхой дэс дараалал бүхий сургалт, түүний хувилбарууд гэж үздэг.

Тухайн улсын хөгжил

Шашин шүтлэг, итгэл үнэмшил хувьсаж ирсэн шалтгаан.

Дайн

Орц-Явц-Гарц Сургалтын бүрэлдэхүүн

1. Багш сургалтын зорилго зорилтоо дэвшүүлэх/ сургалт явсны үр дүнд юу мэддэг, чаддаг болсныг томъёолох/

2. Явц:Сургалтын арга зүй хэрэглэгдэхүүн, агуулга, гэх мэтийг туршин боловсруулж хэрэглэх

3. Гарц: Сургалтын үйл ажилгаа үнэлж дүгнэх цаашдын үйл ажилгаагаа томъёолох

Сургалтын үйл ажилгааг явуулахад тодорхой хэмжээний зүйлүүдийг багш анхааруулсаар ирсэн. Үүнд :

· Сургалтын арга хэрэгсэл

· Технологи

· Сургалтын хэлбэр

· Сургалтанд гарч байгаа зөрчил

· Докматик

· Уламжлалт

· Шавь төвтэй

· Асуудал шийдвэрлэх сургалт

Докматик сургалт: Нилээн эртний бөгөөд өнөөдрийг хүртэл байсаар байгаа амь бөхтэй сургалтын хэв маягуудын нэг. Энэ сургалтын сэв маягийн онцлог нь бол сурагчидаа гаад хэл дээр /Латин, Грек/ их хэмжээний мэдээлэл ухшуулж цээжлүүлдэг. Сурагчид нь уншиж байгаа зүйлээ ойлгохгүйгээр цээжилдэг. Сүүлийн үед докматик сургалтын хэв маяг ашиглагдсаар байгаа ч багш нар бусад бусад идэвхтэй аргуудтай хослуулан ашигласнаар үр дүнгээ өгсөөр байна. Докматик сургалтын хэв маягийг анх сургалтанд нэвтрүүлсэнээс хойш шинжлэх ухааны мэдлэг мэдээллийг багш тайлбарлан ярих арга нэвтэрч эхэлсэн. Зарим судлаачид энэ үед л уламжлалт сургалтын суурь тавигдсан гэж үздэг. Сургалтын хэв маяг арга болгонд өөрийн гэсэн онцлог байдаг учраас сул ба давуу талууд байж болдог.

Хөгжүүлэх сургалт: 20-р зууны дунд үеэс эхлэн сургалтанд идэвхитэйгээр нэвтрүүлсэн гэж үздэг. Хүүхдийг хөгжүүлэх сургалтын үзэл санаа Европын орнуудад тухайлбал: Германд их хүчтэйгээр нэвтрүүлсэн гэж үздэг. 1920-1930иад оны үед оросын нэрт эрдэмтэн Веготский хүүхдийг хүмүүжүүлэх талаар өөрийн үзэл бодлоо дэвшүүлсэнээр хүүхдийг хөгжүүлэх сургалтын үндэс тавигдсан гэж үздэг. Тэрээр өнөөгийн бүс болон ойрын бүс хэмээн хөгжүүлэх сургалтыг хоёр хуваан авч үзсэн байдаг.

Өнөөгийн бүс: Хүүхэд мэдэж байгаа зүйл болон яг одоо хийж чадах бүх зүйл багтана.

Ойрын бүс: Өөрөө биелүүлж чадахгүй зүйл, багш болон бусдын тусламжтайгаар хийх зүйлс багтана.

Асуудал шийдвэрлэх сургалт: Хамгийн түгээмэл сургалтын хэлбэр. Асуудал шийдвэрлэх сургалтыг явуулахад багшаас их хэмжээний чадвар шаарддаг. Хамгийн түрүүнд анхаарах зүйл бол: Багш сурагчидад сонирхол бий болгох

Асуудал шийдвэрлэх сургалтын эхний үед: Багшийн зүгээс нарийн заавар зөвөлгөө өгч тухайн асуудлыг шийдлэх нөхцлийг бүрдүүлж өгдөг.

2-р үе шат: Асуудлыг хэлэлцэх –хоорондоо ярилцах-мэтгэлцэх

3-р үе шат: Тухайн асуудлыг бусдад тайлагнах, үр дүнг хэлэлцэх дүгнэлт хийх үйл ажилгаанд ордог.

Анхааруулга : Сурагчидад өгч байгаа асуудлын бэрхшээл нь хэт хүнд эсвэл хэт хөнгөн биш байх хэрэгтэй.

-Тухайн асуудлаар хүүхдүүд эрэл хайгуул хийж байх явцдаа бүтээлчээр хандсан байх шаардлагатай.

-Судалгааны явцад гарсан баримт бичгүүдийг нотолгоотойгоор хадгалсан байх

-Сурагчид маань бүтээлч, бүтээлч нийтэч бусадтай хамтран ажиллах чадвартай байх шаардлагатай.

Асуудал шийдвэрлэх сургалтын хэсэгчилсэн эрэл хайгуул хийлгэх арга:

2-р шатанд явагддаг. Таван үе шаттай хийгддэг. Зарим үе шатууд нь багш биечлэн оролцох шаардлагатай. Үүнд:

-Ном зохиолуудыг уншуулж судлуулуулах

-Сурагчидад сонирхол сэдэл бий болгох

-Таамаглал дэвшүүлж гаргах

-Асуудлын шалтгааныг илрүүлэх

-Сурагчидаар дүгнэлт гаргуулах

-Ажиглалт явуулах

-Зарим нэр томъёолох/тодорхойлох/

Багшийн зүгээс:

-Сурагчидыг удирдан чиглүүлэх

-Заавар зөвөлгөө өгөх

-Мэдээ мэдээллийн зарим эх сурвалжуудаар хангах

-Дэмжлэг туслалцаа үзүүлэх

3-р үе шатанд хэрэглэгддэг арга

-Судлан шинжлэх арга: Цуглуулсан мэдээ мэдээлэлдээ боловсруулалт хийнэ. Тухайн асуудлыг шийдвэрлэж болох арга замыг илрүүлэх хувилбаруудыг тооцоолох , сурагчдаар заавар зөвөлгөөг боловсруулах, зөвлөмж зэргийг гаргах байдаг байна.

Асуудал шийдвэрлэх сургалтын мөн чанар нь: Сурагчидад судалгааны арга зүйг эзэмшүүлэх, асуудлыг олж харан томъёолох чадвартай болгох, гүн бат мэдлэг чадвартай болгох, хамтран ажиллах чадварыг бий болгох

Программчилсан сургалт: Урьдаас ямар нэгэн зүйлийг урьдаас урьдчилан төлөвлөж боловсруулах

Онцлог: Хүүхэд урьдаас юу мэддэг чаддаг болохыг төлөвлөснөөр хүүхдийн сурах үйл ажилгаанд бэрхшээл гарч ирэхгүй. Үр дүнтэй сургалт явагдана гэж тооцогддог.

Гол зорилго: Сургалтын үйл ажилгааг оновчтой удирдан чиглүүлэх юм. 1960иад оны үед эрдэмтэн судлаачид сургалтын технологийг боловсронгуй болгох сурагчидын сурч танин мэдэх үйл ажилгааг алхам бүрээр хянаж тооцоолох үйл ажилгаанд маш их цаг зарцуулсан байна.

Үндэслэгч нь АНУ-н судлаач Скиннер, Краудар болон Оросын судлаач Матушкин, Ланда нар юм.

Онцлогууд нь: Сурагчийн сурч мэдэх хичээлийн материалуудыг тодорхой хэсэгт хуваадаг.

-Сурагчийн сурах үйл ажилгааны алхам бүрийг хянаж боддог.

-Сурагч эхний даалгавараа зөв хийвэл дараагийн даалгавартаа шилждэг. Хэрэв буруу хийвэл өмнөх даалгавар руугаа шилжиж зөвөлгөө авангаа дахин эхэлдэг.

-Сурагч бүр алхамыг өөртөө тохирсон хурдаар гүйцэтгэдэг.

-Сурах үйл ажилгааны алхам бүр нь сурагчидад болон багш нарт тод байдаг.

-Сургалтын үйл явцад техник хэрэгсэлийг их хэмжээгээр хэрэглэдэг. Тухайлбал: программчилсан сурах бичиг, тест, компьютер гэх мэт

Алхам бүр нь дараах бүтэцтэй. Үүнд:

1.Мэдээлийн хэсэг

2.Хяналтын хэсэг

3.Удирдлагын хэсэг

Пракматик үзэл санаа: 20-р зууны төгсгөлд маш их хүчтэйгээр дэлгэрч эхэлсэн. Гол төлөөлөгч нь судлаач Due гэж байдаг. Due-гийн үзэснээр бол гол зарчим нь: Сургалтын хүндйин төв нь багш,сургалтын төлөвлөгөө , сурах бичиг, хичээл зэрэг болсон. Тэрээр маш их шүүмжлэлтэй хандсан учраас хамгийн хүнд нь багш руу чиглэсэн байна гэсэн учраас сурах бичиг нь хүүхдэд хандсан.

Сурган хүмүүжүүлэх зүй тогтол

Юмс үзэгдэлийн хоорондын байнгын холбоо хамаарал

1. Сурган хүмүүжүүлэх зүй тогтол нь 1-р байнгын холбоо хамааралтай байдаг.

2. Байнгын бус тохиолдолын холбоо хамааралтай байдаг./яамнаас шалгалт ирээд шифи өгөх/

Ерөнхий ба ерөнхий бус зүй тогтол гэж ангилдаг.

Ерөнхий : Сургалтын зорилго: Багшийн дэвшүүлж буй зорилго зорилт нь ард иргэд сурагчидын сонирхол хэрэгцээнд нийцсэн эсэх түүнээс шалтгаалах зүй тогтол

Нийгмийн эрэлт хэрэгцэнээс шалтгаалах зүй тогтол

Сургуулийн хөгжлийн бодол үзэл санаа зэргээс шалтгаалах зорилт

3. Сургалтын агуулга стандарт: Сурагчидын эрэлт хэрэгцээнд нийцээгүй түүнээс шалтгаалах зүй тогтол:

-Сурагчидын нас сэтгэхүйн онцлогийг харгалзахаас шалтгаалах зүй тогтол

-Сургуулийн зорилго орчиноос шалтгаалах зүй тогтол

-Шинжлэх ухаан техникийн хөгжлөөс шалтгаалах зүй тогтол

4.Сургалтын чанараас шалтгаалах зүй тогтол

-Өмнөх шатны сургалтаас хамаарах зүй тогтол

-Судлах материалын хэмжээнээс хамаарах зүй тогтол

-Сургалтын цаг хугацаа хангалттай байгаа эсэхээс хамаарах зүй тогтол

-Ур чадвар, эв дүй

-Сургалтын орчин материаллаг байдлаас хамаарах зүй тогтол

Ерөнхий бус зүй тогтол

1. Кибернитек зүй тогтол

2. Дидактик зүй тогтол

3. Танин мэдэхүйн зүй тогтол

4. Сэтгэл зүйн зүй тогтол

5. Социологийн зүй тогтол

6. Зохион байгуулалтын зүй тогтол

Сургалт бол өөрөө удирдан залагддаг үйл явц учраас багш сурагчидын хамтын үйл ажилгаа юм.

А: Багшийн сурган хүмүүжүүлэх эв дүй ур чадвар, хэрэглэж байгаа арга хэрэглэгдэхүүн, өгөх гэж шинжлэх ухааны мэдлэгийн хэсгүүдийг хэр зэрэг оновчтой дэс дараалалтай өгч байгаагаас шалтгаалах зүй тогтол.

Б: Сурагчидад сурах таатай орчныг бүрдүүлсэн эсэх болон сурах чадварыг нь хэр зэрэг сэдэлжүүлж байгаагаас шалтгаалах зүй тогтол

В: Багшийн хэр зэрэг бүтээлч байгаа санаачлагатай байгаа ажилдаа хандаж байгаагаас шалтгаалах зүй тогтол

Зохион байгуулалтын зүй тогтол:

-Хичээлийн хуваарь цагийг зөв төлөвлөснөөс шалтгаалах зүй тогтол

-Анги дүүргэлт буюу сурагчидын тоонооос хамаарах зүй тогтол

-Багшийн өөрийнхөө ажлыг зохион байгуулалтаас шалтгаалах зүй тогтол

Социологийн зүй тогтол:

-Сурагчидын ар гэрийн боловсролын түвшин, найз нөхөд хүрээлэн буй орчноос шалтгаалах зүй тогтол

-Нийгмийн харилцаанд хэр зэрэг давтамжтай орж байгаагаас шалтгаалах зүй тогтол

Сэтгэл зүйн зүй тогтол:

-Сурагчидад сэтгэл зүйн таатай уур амьсаглыг бүрдүүлэх хэрэгтэй

-Сурагчидыг анхаарлаа төвлөрүүлэх, юм тогтоох чадвараас шалтгаалах зүй тогтол

Танин мэдэхүйн зүй тогтол:

-Сурах арга барилыг хэр зэрэг эзэмшиж байгаагаас шалтгаалах зүй тогтол

-Багш хүүхдэд өгч буй мэдээлэл нь хэр зэрэг тохиромжтой зөв арга барилаар эзэмшүүлж байгаагаас хамаарах зүй тогтол

Сургалтын арга /3/

1. Сургалтын арга гэж юу вэ?

2. Сургалтын аргыг хэрхэн нэрлэх вэ?

3. Сургалтын аргын үүрэг нь юу вэ?

4. Сургалтын арга түүний төрлүүд

Сургалтын арга гэж юу вэ? Философийн толь бичгэнд дараах байдлаар тайлбарлан зааж өгсөн байдаг. Сургалтын арга гэдэг нь бас зориолгод хүрэх арга зам нь тодорхой байдлаар зохион байгуулагдсан үйл ажилгаа гэж тэмдэглэсэн байдаг байна.

Судлаач М.Н.Скаткин дараах байдлаар тодорхойлсон байдаг. Сургалтын арга гэдэг нь сурагчидын танин мэдэхүйн болон практик үйл ажилгааг зохион байгуулах чиглэл бүхий зорилготой багшийн үйл ажилгаа сургах систем юм гэж зааж өгсөн байдаг.

Эдгээрээс дүгнээд хэлж үзвэл сурагчидад мэдлэг сурах арга барилыг эзэмшүүлэх зорилготой тэдэнд бие хүний чанаруудын төлөвшүүлэх багшийн бүтээлч ажилгаа, үйлдлүүд гэж ойлгож болно.

Сургалтын арга нь багшийн үйл, үйл ажилгаа, сургачийн сурах арга барил хоёрын нэгдэл юм.

Сургалтын аргыг хэрхэн нэрлэх вэ: Сургалтанд маш олон төрлийн аргууд бий. Эдгээрүүдийг зөв нэрлэх нь зүйтэй. Учир нь гэвэл багш нар хоорондоо үйл ойлголцох асуудал үүсдэг.

Санамсаргүй байдлаар арга: Дуртай өнгийг нь нь сонгуулах / суглуулах, суудлын дэс дараа

Хэрхэн яаж зөв нэрлэдэг вэ? Боловсрол судлаач С.Нэргүй сургалтын аргыг нэрлэхдээ түүнд хэрэглэж байгаахэрэлэлээр нь бус харин зорилгоор эсвэл үйл ажилгаагаар нь нэрлэх нь зүйтэй.

Харуулын арга биш харуулдах арга байвал зөв

Ярианы арга биш ярих буюу ярилцах арга нь зөв

Үзүүлэнгийн арга биш үзүүлэн харуулах арга

Шооны арга биш шоо хаях, шоог ашиглах арга байвал зохистой.

Сургалтын аргын үүрэг юу вэ? Сургалтын аргаар дамжин сургалтын зорилго зорилтыг хэрэгжүүлдэг . сурагчидыг хүмүүжүүлж төлөвшүүлдэг. Сургалтын элемэнтүүдийг холбож өгдөг. Сургалтын үйл явцыг үнэлж дүгнэдэг. Сургалтын аргаар дамжин сургалтын үйл ажилгаа буюу сургалтын процесс явагддаг.

Сургалтын арга түүний төрлүүд: Маш олон төрлүүдээр ангилдаг. Ерөнхийд нь 2арга дээр тогтдог. Үүнд:

1. Идэвхижүүлэх арга

2. Сургалтын ерөнхий аргууд

Сургалтын аргыг ангилахдаа:

А. Мэдлэгийн эх үүсвэрээр нь /хэл ярианы , үзүүлэн тайлбарлах практик үйлдлийн/

Б. Багш сурагчийн харилцан нөлөөллөөр нь ангилдаг. /Ярих, харилцан ярих, бие даан ажиллах, багаар ажиллах/

В. Дидактик зорилгоор ангилдаг./Шинэ мэдлэг олгох , бататгах/

Г. Зорилго, зорилтоор буюу агуулга үйл явцаар нь ангилдаг. /асуудал шийдвэрлэх, сурагчидийг идэвхижүүлэх, сэтгэл зүйн үйл ажилгааг зохион байгуулах/

Д. Сургалтын аргыг сурагчидын танин мэдэхүйн үйл ажилгааны шинжээр нь бас ангилдаг. /үзүүлэн тайлбарлах, судлан шинжлэх/

Е. Мэдлэгийг нэгтгэх ба задлах зарчимаар нь ангилдаг. /задлан шинжлэх, ерөнхийлөн дүгнэх, харьцуулах/

Сурагчийн сурах арга багшийн сурган хүмүүжүүлэх арга:

Сурагчийн сурах арга:

- Сурах үйл ажилгааг төлөвлөн байхгуулах арга

-Сурах ерөнхий аргууд/унших, бичих, сонсох , тэмдэглэх/

-Мэдээллийн эх үүсвэртэй ажиллах арга барил

-Оюун ухааны үйлдлүүдийг гүйцэтгэх арга

-Тусгай аргууд гэх мэтчилэн

Багшийн сурган хүмүүлэх аргууд:

-Сурагчидад сурах сонирхол сэдлийг бий болгох аргууд

-Сурагчидад мэдлэг эзэмшүүлэх буюу сурагчидаар мэдлэг бүтээлгэх аргууд

-Сурагчидад бие хүний эрхэм чанаруудыг төлөвшүүлэх аргууд

-Сурагчидын мэдлэг чадварыг үнэлэх засах шалгах аргууд

-Сурагчидын үйл ажилгааг бүтээлчээр зохион байгуулах аргууд

Сургалтын ерөнхий аргууд:

1. Ярих арга : Сэнхрүүлэх арга, тайлбарлан ярих арга

Харилцан ярих арга

Тоочин ярих арга

Агуулгыг дэвшүүлж тайлбарлан ярих арга

Зааварчилж ярих арга

Зөвлөж ярих арга

Эмхлэн цэгцэлж ярих арга

Сократын ярианы арга

Дараах шаардлагуудыг заавачгүй биелүүлэх ёстой. Үүнд:

-Ойлгомжтой, тодорхой ярих

-Багш урьдаар бэлдсэн байх ёстой

-Энгийнээс хүнд рүү шилжсэн байх

-Ярианы явцад бодит жишээ загваруудыг ашигласан байх

-Ярьж байх явцад гадаад үг хэллэг ба шинжлэх ухааны үг хэллэгүүдийг оруулахгүй байх ёстой.

-Техник хэргэсэл, үзүүлэн таниулах материал ашигладаг байх

-Багш сурагчидын бичих, сонсох, ойлгох хурдад тохируулан ярих хэрэгтэй.

Урамшуулан дэмжих арга:

-Үг хэллэг яриагаар урамшуулан дэмжих арга

-Дохио зангаар урамшуулах арга

Сурагчидыг идэвхижүүлэх арга

Марафон бичлэгийн арга:Гол зорилго: Бусдад өөрийн мэдэж байгаа зүйлээ дамжуулах, бусдын бичсэн зүйлд үнэлгээ дүгнэлт хийх

Давуу тал: Сурагч өөрийгөө илэрхийлэх чадвартай болно. Бусдыг үнэлж дүгнэх эргэцүүлэн бодох чадвар нь сайжирдаг. Мөн тухайн хүүхдийн бичих чадвар ч мөн сайжирдаг. Сурагчийн хариуцлага өндөрсдөг.

Сул тал: Бусдыг шүүмжлэх , дооглох, үгүйсгэх, тохиолдлууд зарим тохиолдолд гарч ирдэг. Багшийн зүгээс маш их анхаарал шаарддаг. Заавар зөвөлгөөг маш сайн өгөхгүй бол зохион байгуулалтгүй болж үр дүнгээ өгөдггүй. Зарим тониолдолд хичээлийг үймүүлэх боломжийг бий болгодог. Багш тухайн сэдвээ өгөхдөө маш сайн анхаарах хэргэтэй.

Дүрд тоглох арга:Хүүхэд өөрийн амьдарлын дадлагатуршилгаа туханй дүрд тоглохдоо илэрхийлдэг. Хүүхдийн амьдарлын дадлага туршлага харагддаг.

Давуу тал: хүүхэд хэамтран ажилдаг. Сурагчидын авъяас чадварыг нээн илрүүлдэг.Бусдад маш хүчтэй нөлөө үзүүүлдэг. Бусдын санаа бодлыг ойлгох жаргал зовлонг хуваалцах чадвартай болгодог.

Сул тал:Багшийн зүгээс зохион байгуулалт их шаарддаг. Ззавар дэс дарааллыг маш сайн хэлж өгөх ёстой. Өрсөлдөөний улмаас хүүхэд хоорондоо маргалдах, хэрэлдэх , зодолдох гэх мэт.

Үзэл бодлын шугам: Өөрсдийн үзэл бодлоо илэрхийлдэг. Шинэ мэдээллийг бусдаас сонсох чадвар сайн хөгждөг.

Давуу тал: Өөрийн үзэл бодлоо хамгаалах чадвартай болдог. Үндэслэл шалтгаан маш сайн гаргаж чаддаг болно.

Сул тал: Маргалдах буюу хэрэлдэх тохиолдолууд их байдаг. Цаг их зарцуулдаг.

Боловсролын агуулгын стандарт

-Боловсролын агуулга стандартын тухай ойлголт тэдгээрт тавигдах шаардлага

*Сургалтын агуулгыг тодорхойлох баримт бичиг

-Боловсролын агуулгын суурь шинжлэх ухааны мэдлэг эзэмшүүлэх, ёс зүй гоо сайхны хүмүүжил зөв үнэлэмж төлөвшүүлэх, хүмүүстэй харьцах, хамтран аж төрөх , амьдрах ухаанд сургах явдал юм.

Боловсролын агуулга: Суралцагчидын нас сэтгэхүйн онцлог, авъяас сонирхол хувийн болон нийгмийн хэргэцээ, шинжлэх ухаан технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын зорилгыг хангахад чиглэнэ.

Боловсролын агуулгыг тогтооход гол зүйл бол хүүхдийн насны үечлэл тэднйи өсч хөгжих амьдралд байр сууриа эзлэх , нийгмийн өнөөгийн болон хэтийн хэргэцээ бөгөөд үүнд тулгуурлан боловсролын агуулгыг боловсруулдаг. Боловсролын стандарт нь сургалтын агуулгыг боловсруулах үндэс болдог.

Боловсролын агуулгын үндсэн элемэнтүүд нь сурагчидын эзэмших мэдлэгийн тогтолцоо, мэдлэгээ хэргэлэх чадвар дадал буюу туршлага, бүтээлч үйл ажилгааны арга барил энэ үндсэн дээр төлөвшиж буй үзэл бодол, үнэлэмж хандлагын тогтолцоо .

МУ-н Боловсролын хуулинд зааснаар боловсролын сургуулйин өмнөх бага дунд дээд түвшингээр нь олгох ба түвшин бүр стандарттай байна. Эрх зүйн энэхүү баримт бичгийг үндэслэн манай сургуулиудад стандарт хэлбэрээр мөрдөж байсан сургалтын төлөьлөгөө хичээлийн хөтөлбөрийг өөрчлөн нийгмийн хэргэцээ шардлага, дэлхйи нулс орны жишгийг харгалзан хүүхдийн бодит хэргэцээ сонирхол, насны онцлогт тохируулан сурган хүмүүжүүлэх оношлоогооны үндсэн дээр бага болон дунд боловсролын агуулгын стандартыг боловсруулан гаргах болсон.

Боловсролын стандарт нь бусад төрлийн стандартыг бодвол хамгийн наад захын шаардлага дээр үндэслэн зохиогддог онцлогтой.

Боловсролын стандартын үзүүлэлт:

1. Хичээлийн шинжлэх ухааны багтаамж , эзэмшүүлэх чадвар дадлын элемэнт, хэрэглээний хүрээ

2. Хичээлүүд хоорондоо харилцан уялдсан байх.

3. Сурагчидыг үнэлэх чадвар , арга хэлбэр гэх мэт багтана.

Сургалтын агуулгыг:

1. Тухайн хичээлийн зорилго, зорилт ба зориулалт

2. Зорилгыг хэрэгжүүлэх агууламж үнэлэмж

3. Сурагчидын мэдлэг чадварыг дүгнэхэд тавигдах шаардлага гэсэн бүтэцтэйгээр боловсруулж болно.

Боловсролын агуулгын тодорхой нэг хэсэг нь сургалтын агуулга юм. Энэ нь бие хүний бүтээлч үйл ажилгааны анхны туршлага олж авахын тулд эзэишүүл зохих мэдлэг чадвар дадлын хязгаар хүрэн тодорхойлно.

Энэхүү хүрээ хязгаарыг оноьтой зөв тогтоох нь дидактикийн ээдрээтэй төвөгтэй асуудлыг нэг юм.

Сургалтын агуулгыг тогтооход дор дурдсан шаардлагыг харгалзан үзвэл зохино. Үүнд:

А. Сургалтын агуулгыг хүмүүнлэг хүүхэд төвтэй болгох зарчимд чиглүүлэн үзвэл зохино.

Б. Хичээл бүрийн агуулгын онол практикийн /хэрэглээний /харьцааг зохистой интеграцлах, төрөлжүүлэх хэрэгтэй.

В. Үндэсний болон дэлхий дахины соёлын үнэт зүйлсийг тусгах

Г. Хичээл хоорондын болон сэдэв хоорондын уялдаа залгамж холбоог хангах

Д. Өөрийн улс орны нийгмийн өнөөгийн ба хэтийн хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэх гэх мэт.

Сургалтын агуулгыг сонгон тогтооход баримтлах дээрх шаардлагуудыг иш үндэс болгон дунд сургуулийн сургалтын агуулга арга зүйг боловсронгуй болгох ажил хийгдэж байна. Тухайлбал: Сургалтыг хүмүүнлэг хүүхэд төвтэй болгох зорилгоор хичээлүүдийн үүрэг зориулалтыг шинээр авч үзэх, сургалтыг уян хатан олон хувилбартай болгох чиглэлээр хичээлийн хөтөлбөрийн тодорхой хэсгийг сургууль багшийн мэдэлд өгөх ингэснээр бүс нутгийн болон орон нутгийн байгал цаг уурын өвөрмөц онцлог аж ахуй эрхлэх уламжлалт арга, суралцагчидын ирээдүйн ажил мэргэжлйин чиг хандлагатай уялдуулан үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх шаардлагатай. Мэдлэг туршлагийг нэмэх тусгай боломжийг багшид олгож байна.
start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

Don`t mention it.
ганаа (зочин)

end nogoo bagsh towtei suragch towtei surgaltiig kom deer herhen hergleh yum boloo hncheeld ta bvhen zowlooch

tsolmon (зочин)

Uuniig bichsen hund bayarlalaa gej helmeer bn seminart mini baga ch boltugai nemer bolloo amjilt amjilt husie

Dagiimaa

za neg hund ch gsn hereg bolson bol ovoo doo

Алтансувд (зочин)

энэ үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна.Баярлалаа

Юмжир (зочин)

Баярлалаа энэ мэдээллийг ямар эх сурвалжааас авсан юм бол

ээгий (зочин)

arin ponoo solichwol zugeer yum bna. heregt medeeleel bn bayarlalaa

muugii113 (зочин)

mash heregtei medeelel b.na. bayarlalaa

aagii (зочин)

хэргтэй мэдээлэл оруулёанд баярлалааа

khrloo (зочин)

Баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)