Kimochi : Манлайлмаар байна уу?

Манлайлмаар байна уу?

Ер бол удирлагын сэтгэл зүй гэж юу болох

Удирдах арга барилын сэтгэл зүйн үндэс

1.1. Удирдагч ба удирдах үйл явц

Биеийг эзэмдвээс ганцыг ялья юу

Сэтгэлийг эзэмдэвээс олныг ялъя юу

Гэдэг гүн ухааны мөн чанарыг тунгаан ухаарч, тусган хэрэгжүүлж чадвал асар их амжилтанд хүрч болохыг дэлхийн алдар нэр хүндтэй удирдагч, одод бизнесмен, менежерүүдийн ахуй амьдрал, үйл ажилгаа батлан харуулж байна. Олон түмний шүтээн болж чадсан алдартай удирдагчид бол хүмүүсийн бүтээлчээр ажиллах хүсэл эрмэлзэл, эрч хүч, урам зоригийг хөглөн дайчилж, чаддаг сэтгэлийн инженерүүд юм.

Мэдээлэл, технологи, зах зээлийн өрсөлдөөний орон зай, цаг хугацаа асар хурдан өөрчлөгдөн хувьсаж байгаа өнөө үед Удирдахгэдэг бол Хүнтэй ажиллах урлаг гэсэн ойлголт руу шилжиж байна. Тухайлбал, сэтгэл судлалын биеэ даасан нэг урсгалын нэг болох зан үйлийн онолын үзэл баримтлалын хүрээнд Ажилчин хүнийг ойлгосноор оновчтой менежмент бий болногэж үздэг.

Удирдагч гэдэг бол хувь хүн, бүлэг хэмт олныг манлайлан зохион байгуулах нэн хариуцлагатай үүргийг хүлээж ажилладаг өвөрмөц мэргэжилтэн. Тухайлбал:

Сайн ажиллаж, сайхан амьдрах итгэл үнэмшилд хөтлөн манлайлагч

Зохицуулан зохион байгуулагч

Харилцагч, сонсогч зөвлөгч

Хувь хүнийг хөгжүүлэн чадваржуулагч

Хамт олныг зоригжуулан сэдэлжүүлэгч


Бүтээлчээр сэтгэгч

Туслагч дэмжигч

Халамжлан хүмүүжүүлэгч зөрчил өрсөлдөөнийг шийдвэрлэгч зохицуулагч гэж үзэж болно.

Удирдах ажил хийж байгаа хэн бүхэн орчин үеийн удирдлагын шинжлэх ухааны талаар өндөр мэдлэг, боловсролтой байхаас гадна удирдах арга барил, хүнтэй ажиллах арга туршлагатай байж сая дээрх үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлж чадах юм. Удирдах арга барил нь хүмүүс өөрийн дотоод хүч, нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, үйлдвэрлэлийн үйл ажилгаанд бүтээлчээр үр дүнтэй оролцоход шийдвэрлэх хүчин зүйл мөн. Өдөр тутмын практик амьдарлаас харахад, удирдах ажилтануудын удирдах араг барил, туршлага харилцан адилгүй төлөвшсөн байдаг.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)