Kimochi : Үсний өнгө

Үсний өнгө

Бүсгүй хүний гадаад үзэмж үргэлж олны нүдэнд ил байдгаараа бидний нэг ёсны “нэрийн хуудас” болж байдаг. Хүний гадаад төрхөөр их зүйлийг шинжиж болно. Жишээлбэл үсний өнгөөр нь тэр хүнийг тодорхойлж болох талтай гэнэ.

Бүсгүйчүүд бид туршилт хийх дуртай хүмүүс. Нүүрээ янз бүрээр будаж янзлаад зогсохгүй үснийхээ өнгийг нэг л өдөр тэс өөр өнгөтэй болгочихдог нь бидний гэм биш зан. Ямар үстэй төрөхөө бид сонгож чадахгүй учраас ямар өнгийн үстэй байхыг хүсдэгээр чинь таны зан төрхийг тодорхойлж болох юм. Зарим үед санаанд орсон өнгөөрөө үсээ буддаг нь ч гэсэн бидний дотоод ертөнцөд болж буй өөрчлөлтийг эргэн тойрны хүмүүст харуулж байдаг гэнэ шүү.

Шаргал болон улбар шар үс

Шаргал болон улбар шар үстэй бүсгүйчүүд дөлгөөн тайван, тохь тух, амар амгаланг эрхэмлэдэг бөгөөд хайр халамж сайтай эхнэр бөгөөд ээж байдаг. Таны үсэнд тавьсан бага зэргийн алтлаг сор нь таныг энхрийхэн, мөрөөдөмтгий болгож харагдуулна. Харин хурц улбар шар үс бүсгүй хүнийг өөрийгөө бусдаар хүлээн зөвшөөрүүлэх дуртай хүмүүс. Тэд хурц, түрэмгий зантай. Энэ өнгийг сонгох дуртай хүмүүс өөрчлөлтөнд тэмүүлэмтгий, хөгжилтэй, баяр баяслаар дүүрэн хүмүүс байдаг.

Туулайн бөөр модны өнгө буюу элгэн хүрэн үс 

Элгэн хүрэн болон хүрэн үс- ганцаардлын шинж. Уйтгар гунигийн өнгө. Ийм өнгөөр будах дуртай бүсгүйчүүдийн ихэнх нь амьдралын ханиа олоогүй байдаг. Тэгээд ч шоколадан хүрэн үстэнгүүд зөөлөн, бууж өгөмтгий зантай байдаг аж.

Хар үс

Тэгвэл үсээ хар өнгөөр будуулах юм уу, хар өнгийн үсэнд дуртай бүсгүйчүүд гутранги үзэл, түрэмгий, зөрүүд зантай байх нь элбэг аж.

Хөх ягаан буюу чернилэн ягаан өнгийн үс 

Чернилэн ягаан өнгийн үстэй бүсгүй ихэвчлэн гадны нөлөөнд автамтгай, итгэмтгий гэнэн хонгор байх нь элбэг. Энэ өнгө гуниг гутрал, бүхимдлыг илэрхийлдэг. Тиймээс бүсгүй минь ийм өнгөөр үсээ будахын өмнө ямар шалтгаантай вэ гэдгийг эргэцүүлж нэг бодоорой доо.

Цайвар өнгийн үс

Бид нилээд хэдэн өнгийн үсний тухай ярилаа. Гэтэл цагаан шаргал өнгийн үс юуг илэрхийлдэг вэ? Хэрвээ гадны нөлөө дарамтнаас гарахыг тэмүүлдэг бүсгүй байх аваас энэ бол цагаан шаргал үстэнгүүд байж таарна. Түүнээс гадна ийм үстэй бүсгүйчүүд өндөр мэдрэмжтэй, амархан гомдомтгой хүмүүс байдаг. Цайвар үстэнгүүд эргэн тойрныхоо асуудлыг анзаараагүй юм шиг, хөнгөхөн, бүх юмыг сайхнаар харахыг хүсэж байгаа юм шиг амьдардаг.

Харин хэтэрхий цагаан цайвар үстэй бүсгүйчүүд бол эднээс огт өөр хүмүүс. Тэд ихэмсэг, өөрийгөө бусдаас дээгүүр тавих дуртай. Тэд ямар ч өрсөлдөөнийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд өөрсдийгөө ямагт мундаг гэж боддог.


start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)