Kimochi : Найз залуу /бvсгvйгээ/ хуруугаар нь сонжихуй

Найз залуу /бvсгvйгээ/ хуруугаар нь сонжихуй

Хvний зан чанарын зарим нэг онцлогийг харилцан олон зvйлээс мэдэж, шинжиж болно. Нvд бол сэтгэлийн толь гэдэг ч хvний гарын хуруу эзнийхээ тухай тvvнээс дутахааргvй мэдээлэл өгдөг аж. Найз залуу бvсгvйнхээ хурууг ажилглаж ямар хvн бэ гэдгийг ажиглаарай.

-Урт долоовор хуруутай залуус төлөв даруухан, нуруутай хvмvvс байдаг.

-Урт ядам хуруутай эрчvvд байнгын асуудалтай байдгаас гадна бэлгийн хамтрагчаа ч ойр ойрхон солих сонирхол ихтэй байдаг аж.

-Ядам хуруу урт байх нь эхийн дааврын өөрчлөлт ихтэй байдаг ялангуяа тестостероны илvvдэлтэй шууд холбоотой гэж мэргэжилтнvvд vзэж байна.

-Долоовор хуруунаасаа урт ядам хуруутай эрчvvд замын хөдөлгөөний элдэв дvрэм зөрчих, хурд хэтрvvлэх, хууль бус vйлдэл хийх зэрэг алдаа гаргадаг болох нь тогтоогджээ.

-Ядам хуруу хөгжил сайтай, урт байгаа нь цусан дахь тестостероны төвшин өндөртэй холбоотой гэнэ. Ийм хvмvvс карьер хөөх, спортын амжилт гаргахдаа ч сайн байдаг аж.

-Эрхий хуруу нь богино, зузаавтар эрчvvд бэлгийн чалх гайхамшигтай сайн байдаг гэнэ. Гэхдээ бэлгийн харьцаанд тогтворгvй, хөнгөмсөг байх нь элбэг аж.

-Чигчий хуруу нь харьцангуй урт эрчvvд аливаад овсгоотой ханддаг ч гэр бvлийн тал дээр бага зэрэг тогтвор суурьшил муутай нь тогтоогджээ.

-Савх шиг урт нарийхан, сvмбэн цагаан гоёмсог гартай бvсгvй бол бодит амьдралаас хөндий бөгөөд романтик, танхил зантайн шинж.

-Ийм хуруутай бол гаднаасаа нэлээд ихэмсэг мэт харагддаг ч цаад чанар нь уян зөөлөн болоод өгөөмөр гэнэ.

-Сvмбэн цагаан гоёмсог гартай бvсгvй гоо сайхны төлөө юугаа ч харамлахгvй. Нэлээд vрэлгэн талдаа. Амархан уйдамтгай.

-Богинохон хуруутай бvсгvйчvvд ихэвчлэн хурц ааштай, хэрvvлч, хов жив хөөцөлдөмтгий, жижиг сажиг асуудалд хэт их ач холбогдол өгдөг дэвэргэн зантай. Сайн тал нь гэр орны ажилд сvрхий сайн бөгөөд чадварлаг.

-Том хуруутай хvvхнvvд оюуны потенциаль сайтай, боловсролтой, аливаад бодолтой ухаалаг ханддаг хэдий ч өөрийнхөөрөө хэт их зvтгэх дуртай.

-Ясархаг гартай бvсгvйчvvд эрч хvчтэй, дайчин шинжтэй. 

-Гомдож баярлах нь амархан, цайлган, өрөвч сэтгэлтэй. Удаан хугацаанд хvнтэй муудаж чаддаггvй. Бэрхшээл зовлонг даах чадвар сайтай. 

-Жижигхэн хөөрхөн гартай бvсгvй бол ухаалаг хурц ааштай, хайр дурлалд халуун янаг тачаангуй. Тэд төлөвлөсөн юмандаа хvрэхийн тулд юугаа ч золиослоход бэлэн, шургуу, шантардаггvй онцлогтой.

-Мяраалаг зөөлөн гартай эмэгтэйчvvд сэтгэл сайтай, бодь амгалан зантай. Хир баргийн юманд нэг их уурлаж бачимдаад байдаггvй. Амгалан тайван зантай, гэрийн маш сайн эзэгтэй.

 


start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)