Kimochi : Дашдоржийн Нацагдорж

Дашдоржийн Нацагдорж

Дашдоржийн Нацагдорж / 1906-1937 / Монголын шинэ үеийн зохиолчдын нэг ууган зохиолч Нацагдорж нь 1906 онд одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын “ Гүн галуутай” гэдэг “ Нүүрэнтэй” буюу “ Аяга” гэдэг газар Дархан Чин вангийн хошууны ядуу тайж Дашдоржийнд төржээ. Нацагдоржийн эх Пагма бол Цоомой Хиагийн 3-н охины хамгийн отгон охин юм. Цоомой Хиагийн их охин Ханджамц, дунд охин Банзрагч, отгон охин Пагма гэдэг байжээ. Пагма 22 настай байхдаа Дашдоржийн эхнэр болжээ. Нацагдоржийн эх Пагма бол энгийн нэг малчин ардын жирийн нэг охин байсан ба Нацагдоржийг 7 настай байхад нас нөгчсөн тул, эцэг Дашдорж ганц хүү Нацагдоржоо асран хүмүүжүүлж өсгөсөн байна.

Нацагдоржийн эцэг Дашдорж угаас хоосон ядуу боловч, эх зохиогч зэрэг албан хаагчийн ажлыг манж, монголын автономит засгийн ба ардын засгийн цэргийн явдлын яаманд тус тус хийж явсан байна. Дашдорж төрөлхийн хэлэмгий бөгөөд заргач янзтай хүн байсан учир, ноёд түшмэд түүнээс зэвүүцэж, түүний шударга үнэнч байдлыг үзэн ядаж, нүд үзүүрлэн ялгаварладаг байлаа. Албан хаагч Дашдоржийн албан цагаас хойш гэртээ очиж хуулан бичдэг бичгийн заримыг хүү Нацагдорж хуулан өгч байсанд эцэг Дашдорж нээрэн их урамшиж байжээ. Дашдорж хүү Нацагдоржоо улам сайн бичигтэй баялаг хэлтэй бичгийн хүн болгохын тулд “Зүрхний тольт”,  “Элдэв тайлбар толь бичиг”,  “Хав, муур, хулгана гурвын үлгэр” ,  “Хоёр загалын тууж”,  “Оюун түлхүүр”,  “Гурван улсын түүх” зэрэг монгол хэл, уран зохиолын түүхтэй холбоотой ном, дэвтрийг улам улмаар үзүүлж байжээ.

Нацагдорж ер 11 нас хүртэл бичиг үсэг, тоо бодлогын хичээлийг их чадамгай үргэлжлэн сурч, ялангуяа мөнөөхөн бичиг үсгийг эрдмийн дээд гэж онц чармайн сайн сурчээ. Нацагдорж Берлингээс буцаж ирээд Монгол ард улсын “Судар бичгийн хүрээлэн” одоогийн “Шинжлэх ухаан Дээд боловсролын хүрээлэнгийн” түүхийн кабинетэд эрдэм шинжилгээний ажилтнаар 1937 он хүртэл ажиллаж монголын түүхийг оролдон судлаад багагүй мэдэж байсан нь түүний зарим шүлэг зохиолоос тодорхой үзэгдэнэ. Монголын ард түмэн 1921 оны хувьсгалыг гартаа аваад бүрэн эрх чөлөөтэй болсон байдлыг Д.Нацагдорж зохиолдоо гэрэлтүүлсээр байлаа. Эдгээрээс нэг жишээг иш татвал :
Үзэсгэлэнт уул тунгалаг ус зуны цагт тэгш
Эрийн гурван наадам монголын манлай баясгалан
Хүүхэд багачуудын гийнгоолох нь хөндий талд яруу
Хурдан морь яралзах нь хүн бүхний бахдал
Уудам талд наадам цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтна
Хээр хөдөөд таван хошуу мал дураараа бэлчинэ
Өрх бүрийн үүдэнд айраг сархдын үнэр сэнгэнэнэ
Ийм сайхан жаргалтай
Тийм сайхан баясгалантай
гэж Д.Нацагдорж “Зун” хэмээх шүлгэндээ хувьсгалын баяр наадмын тухай бичжээ. Монголын шинэ үеийн уран зохиолын нэгэн ууган нь болсон Д.Нацагдоржийн уран зохиолыг манай ард түмэн туйлын дуртай сонирхон уншиж үнэлсээр байдаг тул Д.Нацагдоржийн зохиол ард түмэнд мөнх үлдэх болно.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)