Kimochi : Ер бусын амьтан зурах тест

Ер бусын амьтан зурах тест

Бие хүний харилцааны онцлогийг илрүүлэхэд чиглэгдсэн бусад тестийн хамтаар хэрэглэхэд тохиромжтой баримжааллын тест юм.

Судалгаанд хэрэглэх зүйлс:

1. А4 бичгийн цаас

2. Балын харандаа, өнгийн харандаа

Судалгааны заавар:

Ертөнцөд байхгүй үл орших амьтаныг өөрийн төсөөллөөр зурж түүнийгээ үл орших нэрээр нэрлэ.

Судалгааг боловсруулан тайлбар хийх:

1. Зургийн байрлал:

- Цаасны голд зурсан бол хэвийн

- Дээд хэсэгт зурсан бол өөрийгөө  дээгүүр үнэлдэг ,өөрийн байр суурийг дээшлүүлэх сонирхолтой.

- Доод хэсэгт зурсан бол өөртөө итгэлгүй, өөрийгөө дутуу үнэлдэг.

2. Зургийн хэмжээ:

- 5-6 см бол хэвийн, сэтгэцийн үйл нь гадагшаа,

- Үүнээс том зурсан бол экстраверт хандлагатай.

- Үүнээс жижиг зурсан бол интроверт хандлагатай, бүрэг ичимхий, дотогшоо чиглэсэн

- 1см-с бага зурвал сэтгэцийн эмгэгтэй.

3. Амьтны хэв шинж:

- Сүрлэг сайхан зурвал орчин тойрноо сүрдүүлж заналхйилсэн, бусдыг түрэмгийлэх хандлагатай.

- Туулай, эрвээхэй, шувуу гэх мэт жижгэвтэр амьтан зурвал сүрдсэн айсан, аюул хүлээсэн

4. Зургын утгын хэсэг:

- Толгой баруун тийш хандсан байвал үйл ажиллагаандаа тогтвортой ханддаг, бодож боловсруулж  хийдэг. Гэхдээ дуустал нь хийхгүй байдал ажиглагддаг.

- Зүүн тийш хандсан байвал аливаа зүйлд бодох , сэтгэх сонирхолтой, үйл ажиллагаандаа гадаад идэвхи сул шийдэмгий биш бусдад яаж ойлгогдож, хүртэгдэж байгаадаа санаа тавидаг.

- Эгц  өөдөөс харсан байвал өөрлүүгээ хандсан хувиа бодсон, бусдыг өөртөө татах хандлагатай.

- Том толгой зурсан бол өөрийнхөө болон бусдын оюун ухааны чадварт илүү анхаардаг өөрийгөө дээгүүр үнэлдэг.

- Нүд хүүхэн харааны зураасыг тод бөгөөд сормуустай зурсан бол өөрийнхөө айж эмээсэн байдлаа нуухыг оролддог.

- Сормуус зурвал зан байдлын хувьд өөрийгөө илэрхийлэх хандлагыг тодорхойлдог, анхаарлын төвд байх сонирхолтой.

- Чих нь мэдээлэлд хандах шууд сонирхолыг  тодорхойлдог ба өөрийн тухай  үнэлэлт мэдээлэлд илүү анхаардаг.

- Ам том биш зураас бол ам алдахаас айдаг, экстроверт  хандлагатай .

- Тод сараачсан уруул бол итгэлгүй бусадтай холбоо тогтоохоос айсан.

- Уруул тод боловч сараачаагүй бол итгэлгүй, мэдрэмтгий.

- Шүдтэй ам нь хэл яриагаар бусдыг түрэмгийлэн өөрийгөө хамгаалах хов жив  ярих дуртай.

- Эвэр зурсан бол өөрийгөө хамгаалах бусдыг түрэмгийлэх  хандлагатай.

- Хумс , хялгас зэргийг зурсан бол түрэмгий байдлыг баталж өгөх бөгөөд түрэмгийллийн шинж нь хамгаалан хариулах байдалтай.

- Өд сөд залаатай бол өөрийгөө чимэглэх, гоё сайхан байх, өөрийгөө зөвтгөх байдлыг илэрхийлдэг.

- Зогдор ноос малгай ленттэй бол их мэдрэмтгий өөрийнхөө хүйсийг товойлгох хандлагатай.

5. Галбир:

- Хөлтэй бол асуудалд дүрслэлтэй ханддаг, бодлоготой, дүгнэлтийг оновчтой шийддэг.

- Хөл болон  тулгуур зүйлгүй  бол асуудлыг өнгөцхөн шийддэг, дүгнэлт хийхдээ хөнгөн гоомой.

- Далавч, эвэр, хуяг, тэмтрүүл гэх мэт хөл гар зурсан бол тэр хүний хүч энергийг илтгэнэ. Өөртөө итгэлтэй өөрийн байр сууринд сэтгэл хангалуун байдаг.

- Сүүл нь доошоо чиглэсэн бол  үйл ажиллагаа болон орчиндоо  гуньж гутарсан, өөрийн хүч чадалд эргэлздэг, хийсэн ярьсан зүйлдээ харамсдаг

- Сүүл нь салаалсан бол  дотоод зөрчилтэй

- Олон үе мөчтэй бол аливаа асуудалд  буулт хийж ханддаг

- Зайлшгүй шаардлагатай деталь зурсан бол ерөнхийдөө хүч энергитэй, бүтээлч хандлагатай.

- Амьтнаа хүнтэй адилтгаж, хүний хувцасаар хувцаслаад 2 хөл дээр нь зогсоосон бол сэтгэлийн хөдөлгөөний илрэл бага.

6. Хурц өнцөг, түрэмгийлэл түгшүүрийн үзэгдэл:

- Зургын доод хэсэгт өнцөг зурсан бол түрэмгийлэлд бэлэн байгаа

- Эвэр нь хурц бол хүнрүү  хэл амаар дайрдаг

- Доошоо чиглэсэн өнцгүүд нь бусад хүмүүсийн талаар муугаар бодох, тэднээс өөрийнхөө талаар сайн биш үнэлгээ авахад бэлэн байгаагийн шинж

- Нуруун дээрээ өнцөг зурвал бусдаас өөрийгөө хамгаалж өөрөөсөө хүчтэй хүнрүү дайрч давшлах хандлагатай.

7. Дүрсийн хүрээ:

- Ийш тийш илүү гарсан овгор товгор эсвэл давхарлуулсан бол орчноосоо өөрийгөө хамгаалж байгаагийн шинж

- 2 давхар зураастай бол өөрийгөө хамгаалсан бусдыг хардаж сэрдсэний тэмдэг.

- Хүрээ зураасыг тод бөгөөд давхарласан бол айдас түгшүүрийн шинж

8. Шугамны байрлал:

- Тасалдаагүй бол хэвийн

- Тасалдалтай бол сэтгэлийн хөдөлгөөнд автамтгай

9. Амьтны ард дэвсгэр фонт зурсан бол 1 талаас өөрийгөө бусдад харуулах өнгөц сониуч зантай. Өөрийгөө тодорхойлоход хүндрэлтэй байгаагийнх

10. Амьтны нэр:

- Оновчтой өгсөн бол өөрийнхөө оюун санааны чадварт итгэж тулгуурласан

- Маш урт төвөгтэй нэр нь өөртөө анализ хийх өөрийгөө ойлгоход хүндрэлтэй байгааг илтгэнэ.

- Өнгөц  дуудлагатай нэр нь өөрийнхөө зан үйлийг зохицуулахад бухимдлын элемэнтүүд давамгайлдаг.

- Сайхан сонсогдох нэр нь гоо зүйн таашаалтай

- Егөөдсөн нэр нь зөөлөн, хүлцэнгүй, бусадтай алиалж хошигнож шоглож харьцдаг.     

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)