Kimochi : Бид бүгдээрээ ус

Бид бүгдээрээ ус

Саяхан би усны тухай Масару Эмото гэдэг хүний номыг уншаад аз жаргал алган дээр минь байдгийг урьд өмнөхөөс ч илүү ихээр мэдэрсэн тул та бүхэнтэй энэ тухайгаа чадан ядан хуваалцахаар шийдлээ.

Уг номонд өгүүснээр бол усанд төрөл бүрийн мэдээлэл /мэдээлэл гэдэгт усанд төрөл бүрийн ая сонсгох, үг хэлэх, видео болон зураг үзүүлэх гэх мэт  нөлөө үзүүлж буй бүхий л зүйлс орно./  өгснөөр ус тэр болгоныг өөртөө шингээн авч хүний нүдэнд анзаарагдахгүйгээр хэлбэр дүрсээ өөрчилдөг байна. Масару Эмото гуай анх удаа усны уг үзэгдлийг зургийн хальсан дээр буулгаснаар дэлхий нийтэд санаандгүйгээр ухамсрын тэсрэлт хийжээ. Бүхэл бүтэн дэлхий ертөнц /мэдээж хэрэг дэлхий дээр амьдарч оршиж байгаа бүх амьтай болон амьгүй зүйлс мөн үүнд багтана./ тэр чигтээ хэлбэлзэлд оршдог. Уг хэлбэлзлээр нь тухайн зүйлийн эерэг ба сөрөг утга агуулгыг ус мэдэрч,  усны талст  бүтцээ /зөвхөн хэлбэр төдийгүй шинж чанараа хүртэл/ өөрчилснөөр Масару Эмото гуайн ажилчид тухайн агшны зургийг авч аливаа зүйлсийн өчүүхэн нөлөөллийг хүн төрөлхтөн өөрсдийн нүдээр харах боломжтой болдог байна. Мөн усны энэ шинж чанарыг ашиглан маш хүнд тэр бүү хэл удмын өвчнийг Масару Эмото гуай огт эмч хүн биш  байж эмчилж олон хүнд аз жаргал бэлэглэжээ.

Олон юм нуршихаа болиод та бүхэнд хамгийн ойр тусгагдаж болох нэгэн жишээг өгүүлье.Энэхүү номыг уншаад Японы маш олон айл доорх энгийн туршилтыг явуулахад яг адил үр дүн гарсан аж.

3 саванд ижил хэмжээтэй будаа, түүн дээр ус хийж хэсэг хугацаанд өдөр бүр өөр өөр үг хэлсэн байна.

1-ээр саванд Баярлаа, 2-аар саванд юу ч хэлсэнгүй. Харин 3-аар саванд Тэнэг гэж хэлдэг байжээ. Тэгэхэд эхний саван дахь будаа маш сайхан исчээ. Харин 2 дахь саван дахь будаа 3 дахиасаа илүүтэйгээр хөгцөрч муухай болжээ. Тэгэхээр та үүнээс нэг зүйлийг анзаарч байгаа байх. Үл тоолгосон ус муухай үг хэлсэн уснаас илүү будааг муутгажээ. Бидний биемахбодын 70%-ийг ус эзэлдэг. Хүн өлссөнөөс бус ус дутагдсанаас болж үхдэг. Тэгэхээр бид бол ус юм. Бид эргэн тойрныхоо хүмүүсийг үл тоож, тэдэнд огт санаа тавихгүй байна гэдэг тэдэнд муухай хандаснаас ч илүү хортой үр дүнд хүргэдэг. Тиймээс та бүхэн бие биендээ сайхан үг хэлж чаддаггүймаа гэхэд инээмсэглэл бэлэглэж бие биендээ чин сэтгэлээсээ хандаж байгаарай.

Мөн усны энэхүү шинж чанарыг ашиглан усанд нөлөөлж эмчилгээний шинэ усыг бүтээсэн нь хүмүүсийн өвчнийг амжилттай илааршуулж байгаа юм байна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)