Kimochi : Та урьд насандаа хэн байсан бэ? (шинжлэх ухааны тест)
Та урьд насандаа хэн байсан бэ? (шинжлэх ухааны тест)
Энэхүү сонирхолтой тест энэтхэгийн сургаалийн үндсэн дээр зохиогдсон болно. Урьд хойд насны тухай онол, практик бүр эртнээс энэтхэг, түвдэд бий болсон гэдэг.
Та урьдах амьдралдаа хэн байсан болохыг энэхүү тестийн тусламжтай мэдэх боломжтой. Эхлээд өөрийн төрсөн өдөр, он сарыг нэм. Ингэхэд 1- 9 хүртлэх тоо гарч байх ёстой. Жишээ нь, та 1963 оны 8-р сарын 29 нь төрсөн гэж бодъё. (29.08.1963) 2+9+0+8+1+9+6+3=38. Бий болсон тоог 3+8=11 нэмнэ. Үүнийгээ задлаад 1+1=2. Таны тоо-2
-Хэрэв та ах, эгч нартай байсан (байгаа) бол бий болсон тоон дээр 3-ыг нэм.- Хэрэв та төрсөн газар нутагтаа амьдардаггүй бол 3-ыг нэм. Харин төрсөн газраасаа 100 км-ийн орчимд амьдардаг бол гурвыг нэмэх хэрэггүй.- Хэрэв та төрсөн нутгаасаа өөр улсад амьдардаг бол 3-ыг нэм.- Хэрэв гэр бүлд тань урт наслагчид байгаа, (байсан бол), (80-аас илүү настай) дахин 3-ыг нэм.
- Хэрэв та шөнө дундаас үүрийн 6 цагийн хооронд төрсөн бол 1-ийг нэм. Мөн 6 цагаас үдийн орчимд төрсөн бол 2-ыг нэм; 12-18 цагийн хооронд 3-ыг нэм; 18-24 цагийн хооронд төрсөн, бас цаг хугацааг тодорхойлох боломжгүй бол дөрвийг нэм.- Хэрэв өвөл төрсөн бол 1-ийг нэм; хавар бол 2-ыг, зун-3, намар 4-ийг нэмээрэй.
3. Та эрэгтэй хүн байсан бөгөөд XII зуунд Францад амьдарч байжээ. Амьтан, ургамалд маш хайртай байж. Ажил мэргэжил чинь үүнтэй холбоотой /цэцэрлэгч, морин тэрэгч, тариачин/ байсан байна. 
4. Та эр хүн байсан бөгөөд Италид Х зууны дунд үед төржээ. Та гудамжны хөгжимчний оргилуун амьдралаар амьдарч байв. Та маш ядуу нэгэн байсан.
 5. Та өмнөх амьдралдаа дайн тулаанд их оролцож байжээ. Та офицер эсвэл цэрэг байсан бөгөөд Санкт-Петербург эсвэл Финляндад ХVIII зууны сүүл үед амьдарч байсан.
 6. Таны өмнөх амьдралд далайн дээрэмчин байсан байж болох. XVIII зуунд Португалид төрсөн боловч дэлхийгээр нэг хэрэн тэнэдэг байжээ. Өмнөх амьдралдаа та азгүй нэгэн байсан.
7. Та мэргэ төлгө буулгадаг, илбэч эмэгтэй байжээ. XII зуунд Бирмд төрсөн байна.
8. V-р зуунд та Германд мастер, уран дархан байжээ. Таны мэргэжил төмөртэй холбоотой байсан.
9. Та XVI зуунд Шотландад амьдарч байсан. Язгууртан, мэдлэг боловсролтой эмэгтэй байв.
10. Та эмэгтэй хүн байсан бөгөөд Орост ХҮII зуунд амьдарч байжээ. Танд эрх мэдэл байдаггүй байсан. Хамжлагат эмэгтэй эсвэл маш хатуу, захирах дуртай эрэгтэйн эхнэр байсан байх магадлалтай.
 11. Та эрэгтэй хүн байсан. Мөн хийдэд бүжиглэдэг байж. ҮI зуунд ойрхи дорнодод амьдарч байв. Та үнэт чулуунд дэндүү дуртай байснаас амиа алдсан байж болзошгүй.
 12. Та XҮII зуунд Скандинавт төрсөн бөгөөд зохион бүтээгч байжээ. Эрэгтэй хүн байсан.
 13. Та ХI зуунд Египтэд эмэгтэй хүн болж төржээ. Таны уран цэцэн үг, авьяас бусдаас содон байв. Эртний гар бичмэлүүдийн нэрт зохиогч байсан.
 14. Та I зуунд Бага Азид эр хүн болж төрсөн. Сүм хийд болон замын барилгачны мэргэжилтэй байсан.
 15. Та Төв Африкт I-II зууны заагт эр хүн болж төрсөн. Гэр ахуйн ажил эрхэлдэг байсан.
 16. Та III зуунд Умард Америкт төрсөн бөгөөд индейчүүдийн омгийн ахлагч байсан.
 17. Та Х зуунд Грект эр хүн болж төрсөн. Загас агнуурын ажил эрхэлдэг байсан. Мөн тогооч байсан байх магадлалтай.
 18. Та шулмасыг агнагч увдистан, анчин эр хүн байжээ. XҮII зуунд Англид амьдарч байжээ.
 19. Та өнгөрсөн амьдралдаа Румынд XҮ зуунд амьдарч байсан эмэгтэй болно. Маш их зоригтой, гэр орноо хамгаалагч байсан.
 20. Өмнөх амьдралдаа та нилээд хөнгөмсөг нэгэн байж. ХIХ-р зууны эхээр Францад эмэгтэй хүн болж төрсөн. Эрчүүд танд их хайртай байжээ. Амьдралын эцэст та баян болсон.
 21. Та ХҮIII зууны эцэст Австралид эмэгтэй хүн болж төрсөн. Та шинэ тивийг нээгч, эзэмшигч анхны суурьшигчдын нэг.
 22. Та Сибирт XҮIII зуунд эмэгтэй болж төрсөн. Олон хүүхэдтэй байжээ. Хүчтэй хувь хүмүүст их татагддаг. Мал маллах, хоол хүнс бэлтгэх зэрэг ахуйн ажилтай байсан.
23. Та ХIХ зуунд Умард хязгаарт амьдарч байсан эр хүн. Та маш эрэмгий дайчин, анчин хүн байсан.
 24. Өмнөд Америкт та эмэгтэй хүн болж төрсөн. ХҮIII-р зуунд амьдарч байсан бөгөөд хурц тод амьдралд дуртай нэгэн байсан. Бүжгээр талхныхаа мөнгийг олдог байв.
 25. Та оросын хаанд ойр шадар явсан. Та эр хүн байсан. Хятадад II зуунд амьдарч байсан. Шашин шүтлэгтэй лам хүн байжээ.
 26. Та оросын хаанд ойр шадар явсан эмэгтэй хүн. ХҮI зуунд Москвад эсвэл ойр орчимд амьдарч байв.
27. Та ХҮI зууны эцэст Дорнод Европт амьдарч байсан эр хүн. Шилний мэргэжилтэн. Чех эсвэл Венецид шил үлээгч байсан байх магадлалтай.
 28. Та ХIII зуунд Японд эмэгтэй хүн болж төржээ. Таны мэргэжил хор болон химийн бодистой холбоотой байв.
 29. Та ХҮI зуунд Поленизэд маш үзэсгэлэн төгөлдөр эмэгтэй болон төржээ. Ява болон Суматра арлын эрчүүд танд ухаан алдан дурладаг байжээ. Амьдралын төгсгөл эмгэнэлтэй. Аллага эсвэл гунигтай өтлөх нас. Та одоогийн төрөлдөө өмнөх амьдралын алдааг засах боломжтой.
 30. Та оросын өмнөд хэсэгт XҮIII зуунд эр хүн болон төржээ. Эх орноо хамгаалагч, дайчин, гавшгай нэгэн байсан
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

Don`t mention it.
mitsuki (зочин)

minii too 7 ym bn. sonin l ym...

анука (зочин)

kkk hogjiltei l ym b unen bdag bol uneheer sain bhsan

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)