Kimochi : Вирусээр халдварлах өвчнүүд

Вирусээр халдварлах өвчнүүд

Вирусээр халдварлах өвчнүүд
Бэлгийн замын халдварт өвчнүүд
  • Заг хүйтэн ба хламид
  • Хүний папиллом вирус
  • Тэмбүү
  • Бэлгийн замын хомхой/herpes/
  • ДОХ /Дархлал олдмол Хомсдолын хам шинж/
  • Трихомнад
  • Hератит B
Гэдэсний халдвар
  • Урвах тахал
  • Цусан суулга
  • Гэдэсний багнад
  • Вируст гепатит А, Е
  • Ротавирус
Агаар дуслын халдвар
  • Улаан бурхан
  • Улаанууд
  • Салхин цэцэг
  • Сүрье
  • Сахуугийн савханцар
  • Стрептококк
  • Томуу
Цусан халдвар
  • Тарваган тахал
  • Вируст гепатит В, С, Д, ТТ,
  • ДОХ
Гэмтсэн арьс салстаар дамжих халдвар
  • Галзуу
  • ДОХ
  • Татран
  • Ёлом
  • Боом
  • Ям
Улаан бурхан
  • Улаан бурхан нь ерөнхий хордлого, амьсгалын дээд замын улаймал үрэвсэл, өвөрмөц тууралтаар илэрдэг. Вирусын шалтгаант цочмог халдварт өвчин. Уг өвчин нь вакцины хамгаалалтын үр дүнд эрс багасдаг боловч 8-10 жилийн завсартайгаар ихсэж байна. Нас баралт эрс багассан ч 2000 онд өвчний дэгдэлт гарсан.
  • Үүсгэгч: Улаан бурханыг үүсгэгч морбил вирус нь парамиксовирусын бүлд багтдаг. Гадаад орчинд тэсвэр муутай амархан идэвхээ алддаг. Уг вирус нь судасны ханыг гэмтээх, дархлалын тогтолцоог дарангуйлах, салст бүрхүүлд үрэвсэл үүсгэх үйлчлэлүүдийг үзүүлдэг.
  • Тархвар судлал: улаан бурхан нь зөвхөн хүний өвчин. Өвчний эх уурхай нь өвчтэй хүн. Өвчин агаар дуслын замаар дамжина. 
  • Халдварлалтын индекс маш өндөр, халвар авсан дархлаагүй хүмүүс 100% өвддөг. Голдуу сургуулийн насныхан болон залуучууд өвдөнө.
  • Өвчлөл сэрүүн улиралд намар, өвөл ихсэх хандлагатай. Өвдсөний дараа насан туршийн дархлаа тогтдог.
  • Эмнэл зүй: Өвчний нууц хугацаа 9-11 хоног. Тууралтын өмнөх үе 2-5 хоног үргэлжилнэ. Энэ үед дараах хам шинж илэрнэ.
  •      - Халуурна. 38-39 хэм хүртэл 2-3 хоног
  •      - ханиаж хамар битүүрэн хоолой сөөнө.
  •      - амны хөндийн салст бүрхүүл, бага арааны харалдаа жавьжинд цагаан толбо гардаг.
  •      - нүдний салстын үрэвсэл. Нүд улайж нуухтан нулимс гоожино.
  • Тууралтын үе: 7 хоног үргэлжилнэ. Халууралт ханиалга ихсэж дээрх бусад шинжүүд багасдаг.
  •     - тууралт эхний өдөр хүзүүгээр 2 дахь өдөр их биеэр, 3 дахь өдөр гар хөлөөр гэх зэрэг тодорхой үе шаттайгаар гардаг.
  •     - тууралт нь жижиг гүвдрүү гарснаа өөр хоорондоо нийлж том гүвдрүү болдог.

Эмчилгээ судалгаанд баримтлах зарчим
1. Өвчтөнийг тусгаарлаж чийглэг, дулаан өрөөнд хэвтүүлнэ.
 2. Өвчтөний нүдийг өглөө бүр буцалсан бүлээн усаар угаана.
 3. Өвчтөний хоолойг өдөрт 4-5 удаа утаж байна.
 4. сайн чанрын хоол унд өгнө. Хүйтэн усаар юм угааж болохгүй. 
Урьдчилан сэргийлэлт: Вакциныг 8-9 сартай эхний тунг, эхний тунгаас 6 сарын дараа давтан тунг хийнэ. Хавьталтай дархлаагүй хүмүүст ердийн иммуноглобулин тарих ба дэгдэлтийн үед нэмэлт вакцинжуулалт хийдэг. 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)