Сэтгэл тавгүй байдлаас гарах энгийн арга

Танд өөдрөг, сэтгэл хангалуун, эрч хүчтэй байх 10 зарчим зөвлөе.
  • 1. Салхинд гарах
    Ийм муухай өдөр гэж гэртээ бүгэх хэрэггүй. Үүний оронд дулаан хувцаслаж, салхинас хамгаалж ойрхон орших таримал модтой цэцэрлэгээр алхаарай. Тэнд ядахдаа хагас цаг байвал зүгээр. Харин гэртээ эргэж ирэнгүүтээ халуун усанд орж өөртөө халуун цай аягалан амьдрал сайхан байгааг мэдрэх хэрэгтэй. Үүнээс гадна ийм муухай өдөр гэртээ суугаад өөрийнхөө дуртай хөгжим сонсох ч юмуу ном уншсан ч болно гэдгийг санаарай.
  • 2. Орчноо өөрчлөх
    Мэдээж энэ арга нь чөлөөт цаг бас бэл бэнчинтэй хүмүүс л илүү тохирох байх. Үүнд хаашаа хэдий хэр хугацаагаар гэдэг нь шийдэж ядах асуудал биш юм. Мөнгө цаг зав байгаа тохиолдолд чи өөртөө таалагдах шинэ газрыг олоход амархан. Харин бүгдэд нь ийм боломж байхгүй учир үлдэж байгаа хүмүүстээ гэрээсээ гаралгүйгээр орчноо өөрчлөхийг зөвлөж байна. Эд хогшлынхоо байршлыг өөрчлөх, будгийнхөө өнгийг солих гэх мэт зүйлийг туршиж болно.
  • 3. Хэрвээ чамд хэн нэг нь цэцэг өгөөгүй удсан бол чи өөрөө өөртөө бэлэглэ
    Ер бусын гайхалтай сайхан хөх, ягаан ногоон өнгийн цэцэгсийг хараад цэцгийн худалдааны дэргэд зогсож байтал худалдагч залуу эелдэгхэн дуугаар "Сонсооч ийм сайхан бүсгүйд ч юу ч хайран биш. Чамд энэ цэцгийн баглааг бэлэглэе" гээд цэцгийн баглаа өгөн түүхийг ч ярьж болно. Ер нь тэгээд цэцгэнд дургүй хүн ч түүнийг хараад уясдаг шүү дээ.
  • 4. Хувцаслах гайхамшиг
    Хувцасны шүүгээгээ онгойлгоод бүх л хувцсаа өөрийнхөө өмнө дэлгэн тавьж өмсөж үзээрэй. Гэхдээ энэ нь ямар нэг зорилгогүйгээр гарт таарснаа өмсөх гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл янз бүрийн шийдэл зохиомж нөхцөл байдлыг өөртөө ургуулан бодож түүнийгээ өмссөн хувцаснуудынхаа зохицлоор илэрхийлэх гээд оролдох хэрэгтэй.
  • 5. Зургийн цомгоо үзэх
    Гэхдээ үүнд уйтгар гуниг авчрах ийм гунигаас татгалзвал зохилтой. Үүнийхээ оронд харин бүр эсрэгээрээ хамгийн хөгжилтэй сайхан байсан эсвэл сэтгэлд чинь дулаахан санагддаг дурсамжуудтай чинь холбоотой тийм зураг байх нь зохимжтой шүү.
  • 6. Толиныхоо өмнө бүжиглэх
    Чи өөрийгөө ямар нэгэн цэнгээний газар байна гэж төсөөл. Чиний эргэн тойронд олон аятайхан, царайлаг эрчүүд байх ба тэд бүгд л ганцхан чамайг л хүсэж чамд бас нүд унаган харж байг. Харин чамд бол эдгээр эрчүүд нэг их сонин биш өөрөөр хэлбэл чи тэднийг анзаарахгүй зөвхөн бүжгэндээ л хамаг анхаарлаа хандуулан бүжиглэж байна. Цааш ургуулан бодох эсэх нь чиний шийдэх асуудал. Эцсийн эцэст биелэх биелэхгүй нь хамаагүй мөрөөднө гэдэг бол тийм муу зүйл биш шүү дээ.
  • 7. Бяцхан тохуурхал
    Хэн нэгнийг хөнгөхнөөр тохуурх. Манайхан ийм зүйлд гарамгай юм шиг хэрнээ их дургүйцдэг. Уг нь бяцхан тохуурхал нь сайн үйлсийн нэг адил хүмүүсийн сэтгэлд таалагддаг байна.
  • 8. Дэлгүүр
    Чи мөнгөгүй ч, гэсэн өөрийн тансаг, үнэтэйдээ сайн гэсэн дэлгүүрээр ороод гар. Юмыг нь сонирхон таашаал авч болдог. Харин авч чадаагүйдээ бүү гутар. Хүн өөрөө л сайхан байх хэрэгтэй.
  • 9. Имиджээ өөрчлөх
    Үүнд заавал эрс өөрчлөгдөх албагүй л дээ. Жаахан ч гэлтгүй зүйлээр өөрчлөлт хийн үзээд алд. Үүнд чи үснийхээ хэлбэр болон нүүр будалтыг өөрчилж болно.
  • 10. Секс
    Секс гэдэг нь таагүй байдлыг оршуулах хамгийн том арга буюу хөгжим юм. Харин хаана яаж, ямар хугацаа зарцуулах зэргийг чи өөрөө л шийдэх ёстой шүү.
Өөдрөг бай. Тэгвэл бүх юм чинийхээр байх болно. Асуудлыг шийдэж сур. Амжилт хүсье! 
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)