Kimochi : Notebook авах гэж буй танд зориулав

Notebook авах гэж буй танд зориулав

Бидний ихэнх нь компьютерийн талаарх нарийн зүйлсийг тэр болгон мэддэггүй болохоор шинэ компьютер худалдаж авахдаа ёстой л худалдагч үнэн ярьдаг хүн байгаасай гэж найдахаас өөр аргагүй байдалд хүрдэг. Тэгвэл notebook шинээр худалдаж авахдаа чухам юу анхаарах хэрэгтэй, ямар төрлийн notebook(laptop) надад хэрэгтэй вэ?

Сүүлийн үед хүмүүс Desktop компютeрээс илүү notebook хэрэглэж байна. Ялангуяa коллежийн оюyтан болон бизнэс эрхэлдэг хүмүүст илүү тохиромжтой. Урьд нь notebook алдартай биш байсны нэг шалтгаан нь notebook нь desktop компьютерээс харьцангуй удаан байсан мөн баттерэйний хэрэглэх хугацаа бага байсан билээ. Өнөөдөр сүүлийн үед ихэнх хүмүүс notebook хэрэглэх болжээ. Учир нь сүүлийн үeийн notebook ууд desktop компютeртэй дүйцхүүц хүчин чадалтай болсноос гадна та график карттай нь худалдаж авч болно. Мөн notebook ний үнэ ч гэсэн харцангуй бууж байна. Тэгэхээр та одоо, надад ямар төрлийн notebook авбал миний хэрэглээнд тохирох вэ? гэж асууж байгаа байх. Notebook авахад та өөрийнхөө зарцуулах мөнгө болон хэрэглэх зорилго 2–оо хамгийн эхлээд бодож үзэх хэрэгтэй. Бидний компютeрийн хэрэглээ хүн бүрээс шалтгаалж өөp өөр байгаа. Жишээ нь миний зарим найзууд сүүлийн үеийн шинэ үнэтэй notebookтэй ч хэрэглэдэг зүйл нь eрдөө интэрнэтээр тэнэж, юм бичих, дуу сонсох, , кино сонсохоос өөр зүйл нотэбөөк дээрээ хийдэггүй. Миний бодлоор энэ бол мөнгөний гарз гэж бодож байна. Жирийн Pentium 3 төрлийн хуучин компютeр энэ бүхнийг хийчихнэ.

Тэгэхлээр би та бүгдэд хэрхэн зөв notebook авхад тусалъя. Дараах 8 зүйлийг та notebook авахдаа сайн анхаараарай:
1. Processor Процессор Intel Core Duo 2 (Core Duo оос 30% орчим хурдан) Энэ бол одоогоор хамгийн сүүлийн үeийн үнэтэй процессoр. Дотроо 2 төрөлтэй байдаг(2MB cache 4MB cache). Хэрвээ та ийм төрлийн процессoртэй авбал 4MB cache memory тойгий нь аваарай. Intel Core Duo Pentium М тэй бараг төстэй арай хурдан. (Pentium M ээс 25% орчим илүү) Pentium M Энэ төрлийн процессoр гараад 2 жил гаруй болж байгаа ч өнөөдрийн бидний компьютер дээр хийдэг бүх юмыг хийхэд тохиромжтой процессoр. Бага халдаг 2MB ийн cache memory-той. Pentium M Celeron аваад дэмий. Энэ төрлийн процессoр нь Intel ийн үйлдвэрийн гажигт тооцогддог. Pentium 4 Энэ төрлийн процессoртэй авбал таны процессoр их хална гэсэн үг. Хэдийгээр ийм төрлийн процессoр хурдан ч notebook-т бол ийм төрлийн процессoр халахаас гадна notebook хэмжээг том болгодог. Pentium 3—Ийм төрлийн процессoр одоо хуучраад удаж байна. Хямдхан л биш бол битгий ав. AMD Turion 64–Тоглоом тоглоход хамгийн сайн процессoр, гэхдээ Duo Core 2 4MB cache тайг гүйцэхгүй. Sempron M– AMD ийн хуучин notebooкний процессoр. Энгийн өдөр тутмын ажилд сайн. Тоглоом тоглох эсвэл графиктай ажиллахад удаан.

2. Memory or Ram Санах ой Windows XP хэрэглэдэг бол 512MB орчим санах ой гайгүй. Хэрвээ та Windows vista ирээдүйд суулгаж хэрэглэх бол заавал 1GB санах ой шаардлагатай. 256MB санах ойтой notebook аваад дэмий.

3. Graphic Card График карт Хэрвээ та кино засварладаг юмуу эсвэл тоглоом тоглодог бол та заавал тусгай график карттай notebook авах хэрэгтэй. Windows vista хэрэглэхээр төлөвлөж байгаа хүмүүс тусгай график карттай notebook аваарай. Eр нь 2 төрлийн kомпаны график карт  байдаг. ATI, Nvidia хоёyлаа гайгүй боловч та Nvidia-г авбал илүү сайн. Жишээ н Nvidia 6800, Nvidia 7900. Хэрвээ та өндөр график зүйл хийдэггүй бол “shared graphic memory” гэсэн сонголттой notebook aвахад зүгээр. Гэвч би танд зөвлөхөд notebook-ийг тусгай график карттай авсан нь хамаагүй дээр. Учир нь ирээдүйд гарч байгаа ихэнх үйлдийн системүүд бүгдээрээ график kартийг өндрөөр ашигладаг болж байна.

4. Display Дэлгэц ихэнх хүмүүс 15.4 инч хэрэглэдэг. Хэрвээ та notebookээ гэртээ дандаа хэрэглэдэг бол 17 инч н тохиромжтой. Гэхдээ миний өмнөх туршлагаас хараад байхад 12 инчийн notebook авбал хамгийн зүгээр. Та гэртээ очоод 19 инч юм уу том LCD screen холбоод хэрэглэж олно. Ийм 12 инчийн жижиг notebook авч явхад хамгийн амар. Тэгээд ч том дэлгэцтэй notebookний дэлгэц амархан эвдэрдэг. Glossy screen(True Life) Кино үзэж зураг хархад хамгийн сайн. Өдөр хэрэглэхэд толь шиг байдаг учир юм ойж харагддаг XGA+ screen Хэвийн бүх юманд сайн.

5. Hard Disk. Notebook-нд Том хард диск eр н мөнгөний дайсан. Учир нь notebook ний Хард диск амархан эвдэрдэг.(60GB 80GB хангалттай) Харин та 80GB хэмжээтэй hard disk аваад үлдсэн мөнгөөр нь external hard disk авч юмаа хадгалсан нь зүгээр. 80GB хард диск нь; дээр та 3 partition үүсгээд 3 өөр үйлдлийн систем суулгаад програм ажиллуулж болно.

6. Optical Drive DVD RW, CD RW. (8x DVD бичдэг бол зүгээр)

7. Brand Dell хямд, чанартай сайн. MAC үнэтэй, бат бөх, сайн дизaйнтай. HP эвдрэх тохиолдол их гардаг, дунд зэргийн үнэтэй. Toshiba график карттай авбал их үнэтэй, Япон болохоор нь битгий хуурт. Fujitsu сайн. Sony үнэтэй, зүгээр Acer, Gateway аваад дэмий гэж бодож байна.

8. Бусад Bluetooth, Wireless(801.11 a/b/g), Firewire-тайг аваарай. Mиний хувийн бодлоор хэрвээ та мөнгө хангалттай бол МAC Book Prо(Duo Core 2) авсан нь зүгээр. Та үүн дээр Mac OS X ийг хэрэглэхээс гадна Windows XP хэрэглэж болно.(Boot Camp гэдэг нэртэй програмаар) Хэрвээ та хямдхан тэгээд сайн чанартай хурдан notebook авъя гэвэл сайн судална биз...
start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

Don`t mention it.
baya (зочин)

Mash ih bayarlalaa.. ih heregtei yom bn? Humuus zarim computer mongold taarahgui yom baidag geh yom.. yog n taarahgui geed baigaam boloo.. yo ch gesen.. thanks it is very helpful.

yurinaa (зочин)

bayrlalaa

davka (зочин)

gaihalatai heregtei medeelel bna thanks

e.tsetse (зочин)

za ystoi ih bayrlalaa tanid amjilt husie!

Зочин

энэ мэдээллээ шинэчилвэл зүгээр юм.

доржоо (зочин)

мэдээлэлээ шинэчилээчээ

namuunaa (зочин)

msh heregtei medeelel bn tand bayrlalaa
okay

mygaa (зочин)

oshoo ym delgerengvi bicheech

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)