Kimochi : Хөгжилтэй зурхай

Хөгжилтэй зурхай

Хулгана жилтэн:
Энэ тэндгvй гүйж, илүү харж билүү долоож явж байж муурын хоол болохоос болгоомжил.

Ү
хэр жилтэн
Босоогоороо унтаж, бусдын өгөөш болох нигууртай. Дээгүүр санаж, бусдад хууртагдахаас болгоомжил.

Бар жилтэн
Хүчтэй хэмээн цээжээ дэлдэж, эрэгчин арслангийн аманд орох вий. Дотроо бодолтой, доороо суурьтай байсан нь дээр.

Туулай жилтэн
Борвиныхоо баасыг арилгачихаад босож явахыг анхааруулъя. Хоосон байж, хоёр чихээрээ гайхуулаад амжилтанд хүрэхгvй. Өөрийгөө хөгжүүл.

Луу жилтэн
Буян заяагаа арилгахгvйг хичээж, болж өгвөл бүтэн жилийн турш халуун усанд орохгүй байхыг анхааруулъя. Орцны чинь хаалга хойшоо харсан бол тагтаараа доошоо буу. Зүрх, зоригтой байх юм бол таныг амжилт хүлээж байна.

Могой жилтэн
Бусдад хэтэрхий их муу санаж болохгvй. Амжилтанд хүрэх магадлал өндөр. Хэрэв өндөрлөгт гарвал хурдан хугацаанд биеэ засч чадна.

Морь жилтэн
Олон хүнийг ардаа орхих нигууртай. Гэхдээ гишгэх бүртээ хянуур бай. Өндөрлөгт гарч чадвал хэл амны номыг 76 удаа уншуул.

Хонь жилтэн
Арьсны үнэ өндөр байгаа учир малын хулгайчаас болгоомжил. Таныг хүн дамлаж зарах нигууртай.

Бич жилтэн
Хүн дуурайж, алиалахаас болгоомжил. Модонд авирч лус савдаг хилэгнүүлэхийг тэвч.

Тахиа жилтэн
Өндөгний чинь тоогоор татвар нэмэгдэх тул өөрийгөө зовоогоод л дуусна. Хамаг орлогыг чинь татварын газрынхан шарж идээд л барна. Хэтэрхий өндөрт бүү нис. Тахиа байтугай онгоц унадагийг сана.

Нохой жилтэн
Худлаа хуцаж, ульж болохгvй. Ногоо тарьвал ургахгүй. Хөдөлмөрийн гарз болно.

Гахай жилтэн
Газар хамаагvй сэндийчиж, лус савдаг хилэгнүүлэхийг тэвч. Боловсролын сайдаас зөвлөгөө авч, боловсрол мэдлэгээ дээшлүүлэхэд анхаар

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

Don`t mention it.
Зочин

hoorhon um aa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)