Kimochi : Хэрхэн Дуут е-майлийг Windows Xp ашиглан явуулах вэ?

Хэрхэн Дуут е-майлийг Windows Xp ашиглан явуулах вэ?

Е-майл бол интернэтээр харилцах хамгийн үр дүнтэй аргуудын нэг яахын аргагүй мөн билээ. Та е-майлаар зураг, документ, хүссэн файлаа явуулж болохоос гадна сонирхолтой нь та өөрийн дуу хоолойгоо е-майлаар файл болгон явуулж болох юм. Ингэхийн тулд Windows Xp- н Sound Recorder-ийг микрофонтой  ашиглах юм.

Дараах алхмуудыг дагаж Windows Xp дээр өөрийн дуу хоолойг бичээрэй.
Дуу хоолойгоо бичихээс өмнө мэдээж та компьютертаа микрофоноо залгасан байх шаардлагатай.
Алхам 1.
Start > All programs> Accessories> Entertainment гэсэн дарааллаар орж Sound Recorder гэсэн сонголтыг дарна. 

sound-recorder.gif
Алхам 2.
Ингэж сонголтыг хийхэд жижигхэн дуу бичигч гарч ирэх бөгөөд та File>New гэж орон шинэ бичлэг хийх тохируулгыг хийгээрэй.
new-recorder.gif
Алхам 3.
Одоо Record товчийг дарж найздаа хэлэх гэсэн үгээ хэлж дуусах товч буюу Stop товчийг дарна.
manage-sounds.gif
Алхам 4.
Одоо харин File менюг дарж энэхүү файлаа .wav гэсэн өргөтгөлтэйгээр хүссэн хавтастай хадгалаарай.
save-wav.gif

Та дуусчихлаа. Харин одоо үүнийгээ е-майлаараа найздаа илгээх л үлдлээ. Ердийн файл явуулдаг шиг Attach хийх хэрэгтэй.

Зөвлөгөө: Хэн нэгэн хол байгаа найздаа дуу хоолойгоороо мэндчлэх, баяр хүргэх зэрэгт та үүнийг ашиглаж болно. Эсвэл хөгжилтэй байхын тулд ч хийсэн болно шүү дээ. Ингээд амжилт!
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

Don`t mention it.
чанцал (зочин)

гоё юм байнаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)