Kimochi : Таны хайр ямар хүн бэ

Таны хайр ямар хүн бэ

Нэг хөөрхөн сонжоорхуу юм байна шүү хүмүүсээ
Сонирхож, сонжиж байгаа залуугаа  ямархуу залуу гэдгийг мэдэх нь хэн бүхний хүсэл байдаг шүү дээ. Энэ удаад та бүхэндээ хайртай хүнээ тодорхойлоход чинь туслах үүднээс хамгийн хэрэгтэй зөвөлгөөг хүргэж байна. Ингээд эхэлцгээе!
Төрсөн он сар өдрийн тоонуудыг хооронд нь нэмнэ. Жишээ нь: 1985:02:28- нд төрсөн бол 1+9+8+5+2+2+8=35=3+5=8

ХАРИУ
1.    Энэ эр жинхэнэ удирдагч байдаг.  Зорилгоо зөв тодорхойлж түүндээ хүрч чаддагаараа төгс төгөлдөрт хүрэхийг эрхэмлэдэг гэдгээ яг харуулж чаддаг. Түүний уужим сэтгэл үнэнч чанарыг найз нөхөд нь үргэлж үнэлдэг.
2.    Ийм эрчүүд бүтээн байгуулагч байдаг. Бусдаар заалгах зааварлуулахыг тэвчдэггүй. Бас залхуу түүний хамгийн сайн чаддаг зүйл нь мөрөөдөх. Мөрөөдөх үед нь саад болсон хэн ч түүний хувьд юу ч биш байдаг нь харамсалтай.
3.    Хүүхнүүдийн хүсдэг эр гэвэл энэ залууг хэлж болно. Зарим үед түүний төрөлхийн ичэмхий зан нь эвгүй байдалд оруулах нь бий. Тэрээр ялгүй атаач зантай ч түүнийгээ хэзээ, хаанаа хэнд хэрэглэхээ сайн мэддэг. Харин бусдад амархан хууртагддаг гэнэн хонгор зантай.
4.    Энэ залуу ёстой л хийж бүтээхийн ордонд төрсөн гэлтэй. Зорилгынхоо эцсийг үзэж амжилтанд хүрхийн тулд дөргүй бух шиг авирладаг. Сайн тал нь зохион байгуулалт сайтай, эмх замбраатай үнэнч шудрага, нилээд зожиг, олны хөлөөс зайдуу ганцаараа байхыг эрхэмлэдэг.
5.    Энэ залууг жинхэнэ Дон Жуан гэж хэлж болно. Хүүхэмсэг зальтай уран үгтэй түүний арганд орсон бүсгүйчүүл гарах аргагүй болдог. Гэхдээ тэр хүн чанартай уяхан сэтгэлтэй, бүдүүлэг биш учраас түүнтэй амрагийн холбоотой байсан хүүхнүүдэд хожим харамсах сэтгэл байдаггүй.
6.    Түүнийг гарамгай залуу гэж дүгнэсэн ч багадна. Тэрээр дур булаам дүр төрхтэйн дээр өөртөө ямар хувцас зохидог өөрийнх нь чухам ямар зан чанар хүүхнүүдэд таалагддагийг ч  яг таг мэддэг. Маш шийдэмгий зан нь өөрийгөө золиослоод ч болов гялалзсан улс төрч болж, нэрд гаргаж чаддаг.
7.    Түүнийг харсан хэн боловч номын мөр хөөсөн даруухан залуу гэж дүгнэдэг. Тэрээр ноомой дуугай мэт боловч яг цагаа тулбал хэнийг ч уйдаахгүй алиа хошин яриа, ер бусын үйлдлүүдээрээ чамайг үргэлж  гайхуулах болно.
8.    Тэд гарцаагүй эрч хүч нь буцалсан ширүүн дориун ааштай залуус. Гэвч хайр сэтгэлийн асуудалд маш нухацтай ханддаг. Олон дундаас ганцыг л сонгож түүндээ үнэнч байж чаддаг.
9.    Энэ тоонд хамаарагдсан эрчүүд ихэндээ гял цал болсон, ганган хээнцэр залуу байх нь элбэг. Хэн нэгэнд чин сэтгэлээсээ хайртай болвол юугаа ч зориулахаас буцдаггүй ч бэлэг сэлт авах тал дээрээ нэлээд нарийн загнадаг нь өөрөөсөө хүүхнүүдийг үргээхэд хүргэдэг. 
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

Don`t mention it.
hg (зочин)

hehe ene chini vnen gjvvv? her itgeltei bn ene medeeleldeee????????????

Зочин

unen um bna lee

ugaasaa lo zulaashdee (зочин)

ymar ch bsn minii hartai tohirch l bn
bi harigaa sain mdne keke blog.n ezend amjilt husii

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)