Kimochi : Yнэний эрэлд …* Эцэст нь нулимс л байдаг гэж vv?

Yнэний эрэлд …* Эцэст нь нулимс л байдаг гэж vv?

Одоогоос 3-н жилийн тэртээ сонингоор ДОХ-той гэж зарлагдан, гvтгэгдэж, ажлаасаа халагдаж, бусдад доромжлогдон сэтгэл санаагаар хохирч явсаар залуу сайхан насандаа эр нєхрийнхєє хардалт хvчирхийлэлд єртєж амиа алдсан бvсгvйн эмгэнэлт vнэн амьдралыг эрэн сурвалжилж хийсэн баримтат кино дэлгэцнээ амиллаа. Нээлттэй Нийгэм Хvрээлэнгийн Эмэгтэйчvvдийн Сvлжээний Хєтєлбєрийн харьяа Эмэгтэйчvvд-Манлайлал тєрийн бус байгууллагаас *Yнэний эрэлд…* баримтат киног хийснээ хvний эрхийн тєлєє ажилладаг тєрийн бус байгууллагын гишvvд, сэтгvvлч нарт анхлан vзvvлсэн юм. Уг киног Монгол телевизийн найруулагч Н.Уранчимэг найруулан, Монгол дахь Канад Сангийн санхvvгийн дэмжлэгээр бvтээжээ. …Танхим чив чимээгvй, нулимс дvvрэн нvдтэй vзэгчид. Харуусал гуниг, санаашрал…

Кино эхэлж байна. *Yнэний эрэлд…* гэсэн тод бичиг нvдний ємнє дурайж зvрхэн дээгvvр товшин vргэлжилнэ. Дарханы гоо бvсгvйгээр шалгарч, нєхєрт гарч, их сугуулиа дvvргэж, удирдлагын академи тєгсєж хоёр сайхан хvv тєрvvлж, гаалийн байцаагчийн ажилд орж бvсгvйн амьдрал гаднаас нь харахад vнэхээр жаргалтай атаархмаар байсан бизээ... Гэтэл нэг л єглєє тэр бvсгvй сонины нvvрэн дээр Камеруны хоёр хараас ДОХ-той болж Алтанбулгаар нэг тарааж явна гэсэн утгатай нэр ус ажил албатайгаа тод томруунаар цоллуулсан нийтлэлийн эзэн болох нь тэр. …Ажлаасаа халагдаж, анд нєхєд нь vргэж, ар гэр нь цочирдож, эр нєхєр нь хардав. Бусад хэвлэлvvд ар араасаа шуугиж, телевизээр хvртэл цуурав. Бvр улс даяараа тvvнийг... Хєєрхий бvсгvй дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болж аргаа барахдаа шинжилгээ єгч шvvхэд нэр тєрєє сэргээлгэхээр єргєдєл гаргав. Даанч тэрээр єргєдєл бичээд хариугаа ч сонсож амжилгvй эр нєхрийнхєє гарт 2 сарын дараа амь vрэгджээ.

Єнчин хоёр хvvхэд, хєгшин эх нь нулимс дуслуулан хоцров. Уг материалыг нийтэлсэн сэтгvvлч буруутан болж шоронд оров. Yнэндээ энэ дуулианаар хэнч мэддэггvй шахуу байсан тэр сэтгvvлч *vндэсний баатар* болж хувирах нь тэр. Бvр болоогvй *Алтан vзэгтэн* шагнал хvртэл хvртэж эрс мандав. Монголын сэтгvvл зvйн тогооныхон нэг нэгэндээ яасан их хайртайгаа ингэж мэдэрч тэгэж харуулав… Гэхдээ энэ хэргийн гол буруутан хэн байв. Энэ хэрэг хаанаас эхлэв. Талийгаач бvсгvй амьд ахуйдаа хvчирхийллийн эсрэг тєвд хандаж, бас ємгєєлєгчидєє нэгэн зvйлийг ярьсан байдаг. Ажлынх нь газрын дарга, нэгэн албан тушаалтан /нэр ус цолтойгоо байдаг гэнэлээ/ тvvнийг бэлгийн харьцаанд орохыг шаардаж, бас болоогvй дээрээс дарга нарыгаа ирэхэд нь vйлчлэхийг тушаан хамт нэг єрєєнд оруулаад орхидог байж. Энэ бvхнийг нь эсэргvvцсэнийх нь тєлєє тэр албан тушаалтан *Би чамайг чадна*, *Ажилгvй болгоно* хэмээн занаж дарамталжээ. Ингээд ч удаагvй тэрхvv *захиалгат нийтлэл* хэвлэгдэж хєєрхий бvсгvйн хувь заяа шийдэгдэх нь тэр. ....

.....Хєєрхий бvсгvйн бие хєх эрээн болж, дотуур цус алдаж, элэг дэлvv хоёроо нь салтал нь зодуулсан хvндээр гэмтэлтэй эмнэлэгт ирж удалгvй нас баржээ. Гэтэл одоо болтол єнєєх зодож гэмтээсэн гэх нєхєр нь эрх чєлєєтэй сайхан амьдарч яваа нь нэн гайхалтай. Цагдаа прокурорууд нь авилгал аваад энэхvv хэргийг нам жимхэн дарж дарж, эцэст нь хэрэгсэхгvй болгон хаасан бололтой. Хєєрхий эхийг энэ хэргийн тухай лавлаж очиход нь *та буруутай гэдгийг нь єєрєє нотлоод ир* хэмээн буцаасан байх юм. Yнэндээ энэхvv баримтат киног vзэж суухад манайд шудрага, vнэнч хvн албан тушаалтан алга болчихсон юм уу? Шудрага ёс, vнэн яагаад ингэтлээ нvvр буруулчихсан хорвоо вэ гэж санагдаж бачимдах сэтгэл тєрс суусныг нуух юун. Киноны тєгсгєлд хєєрхий бvсгvйн шарил чулуу нь харагдахаа болтлоо цагаан цасанд даруулчихсан дээр нь ганц хар хэрээ сууж байх юм... Хоёр бяцхан хvv нь ирээд цасыг нь гараараа цэвэрлэж байна. Эцэст нь сэтгvvлч хvний хувиас энэхvv киног хийсэн ТББ-ханд баярлаж бас бахархаснаа илэрхийлье.

Сэтгvvлч биднийг шоу хэсэж, улс тєрийн тоглоом болж, хувь хvний хєнжил рvv єнгийж явахад бидний ємнєєс бидний хийх ёстой ажлыг хийн сэтгэл зvрхээ зориулан монголын нэгэн эгэл эмэгтэйн эмгэнэлт амьдрал хувь заяагаар дамжуулан нийгмийг харуулсан эрэн сурвалжилсан баримтат кино хийж иргэний сэтгvvл зvйн нэгэн шинэ хуудсыг нээлээ гэдгийг зоригтойгоор онцлон хэлэх хэргтэй байх. Хэрэг хуучирдаггvй. Энэ хэргийг дахин эхнээс нь шалгаж vнэн мєнийг олох хэрэгтэй. Хамгийн гол буруутан хийгээд хэргийг хийдvvлсэн албан тушаалтан хууль хяналтынханд ч ялгаагvй хариуцлага тооцох нь зvйтэй. Нийгмийн муу муухай бvхнийг vндэсээр нь, эхнээс нь таслахгvй бол хэзээ ч арилахгvй гэж олон хvн vзэж байна. Сайхан тєрснийхєє тєлєє сайн явсаныхаа тєлєєсєнд амьдралд шийтгэгддэг ёсыг манай нийгмээс хусах цаг... Vнэний эрэлд … Эцэст нь нулимс байдаг гэж vv? Yгvй ээ Yнэний Yнэн л байх ёстой.
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

Don`t mention it.
Зочин

sonin ain

Зочин

sonin ain

цэцэгмаа (зочин)

bi uilahnee. unen bol ter darga, bas ter nohor shuumarig ni..........see. unen esehiig ni medeegui bj ter nohor ni arai ch dee. hoorhii ter emegtei, bas ter 2 huu. yaj nasaaraa eejgui onchin orooson amidarna daa.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)