Kimochi : Суулгалтын эмгэг физиологи

Суулгалтын эмгэг физиологи

Хоол боловсруулах замд ус электролит тэжээлийн бодисуудын шимэгдэлт явагдана. Эдгээр процессын хямрал болон өтгөний эзэлхүүний ихсэлтийг суулгалт гэнэ. Хэвийн баасны жин нь хоногт дундажаар 200гр байдаг. Хэрвээ их хэмжээний эслэг агуулсан хүнс хэрэглэдэг хүнд хоногт 500гр хүртэл ихсэж болно. Клиникийн хувьд хоногийн баас 250гр аас ихсэхийг суулгалт гэж тооцдог. Хоногт ялгарах өтгөний хэмжээ өтгөний төлөвийн өөрчлөлтийг анхаарах хэрэгтэй. өтгөн 250гр аас бага үед хэсэгчилсэн баалтыг цөөнгүй тохиолдолд суулгалт гэж нэрлэдэг. Гэхдээ үүнийг хуурамч суулгалт гэж нэрлэдэг.

Гипердефекаци нь ихэнхдээ проктитийн үед эсвэл цочирсон бүдүүн гэдэсний хам шинжийн үед ажиглагддаг. Янз бүрийн байдлын үед өтгөнөө барьж чадахгүй болохыг суулгалт гэж үзнэ. Гэхдээ энэ нь шулуун гэдэс болон анусын мэдрэл булчингийн зохицуулгын үйл ажиллагааны хямралын үр дүн юм. Энэ тохиолдолд хэлбэржсэн баасыг бодвол шингэн баасыг барихад илүү хүнд байдаг ийм учраас суулгалт болон баас барилгүйдлийн хоорондох ялган оншилгоонд анамнезыг нягт цуглуулах нь ач холбогдолтой байдаг. Хэвийн баасанд усны агууламж 60-85% байна. Харин суулгалтын үед бүр их байдаг. Хэвийн баасны хуурай үлдэгдлийн эзэлхүүний тал хувийг бактери эзэлдэг.

Суулгалтын үед усны электролитийн бланс эрс хямардаг. Гэдэсний хөндийрүү ус элекролитууд идэвхитэй орох үед шүүрлийн суулгалт үүсдэг. Харин гэдэсний хөндийд осмос идэвхит бодисуудаар ус баригдахад осмос суулгалт үүсдэг. Осмос суулгалт нь эсвэл шимэгддэггүй осмос идэвхит бодисууд гэдэсрүү орсны улмаас эсвэл мальабсорцийн хам шинжийн улмаас үүсдэг.  
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)