Kimochi : Компьютерийн эрүүл ахуй

Компьютерийн эрүүл ахуй

Ergonomic гэдэг нь хүний ая тухтай ажиллах нөхцлийг судалдаг шинжлэх ухаан юм. Орчин үед хүний хийдэг олон үйлдлийг компьютерээр гүйцэтгэдэг болсноор компьютерийн хэрэглээ эрчимтэй өсөж, түүнийг дагаж “Ergonomic” шинжлэх ухаан олны анхаарал татах боллоо. Нэгэн хэвийн байдлаар хэт удаан сууж оюуны хөдөлмөр эрхэлдэг буюу тэр дундаа компьютер дээр ажилладаг хүмүүст нийтлэг тохиолддог эрүүл мэндийн таагүй асуудлууд болох нүд аргах, нуруу чилэх, хүзүү хөших, стрессд орох зэрэг эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар авч үзье.

Ажлын байр Юуны түрүүн ажлын байраа зөв тоноглохоос эхэлнэ. Ширээ сандал, компьютерийн байршил, агааржуулалт, гэрэлтүүлэг зэрэг юм. Хөдөлмөрийн бүтээмж, компьютерийн ашигтай байрлалын хувьд Г хэлбэрийн булангийн ширээ хамгийн тохиромжтой. Ширээ нь дэлгэцний хэмжээ, процессор болон хэвлэх төрөөрөмж, бусад нэмэлт төхөөрөмжүүдийн овор хэмжээнээс шалтгаална. Ширээний өргөн 70-85 см, өндөр нь 75 орчим см байвал зохино. Өрөө нь 15-30 хэм дулаан хэвийн чийгшилт, тоосгүй орчин шаардлагатай. Компьютер дээр ажиллаж байгаа хүмүүсийн гар, их бие, хөл нь 90 градус байх ба толгой нь цэх байх ёстой. Ажлын байрны хувьд энэ нь хамгийн зөв байрлал юм. Гэвч ихэнх хэрэглэгчид эхний хэдэн минутад энэ байдлаар суухыг хичээдэг боловч тун удалгүй больдог.

Сандал Үе үе нуруугаар өвддөг болох нь ажлын нөхцлөөс үүссэн яс- булчингийн гажигтай холбоотой байдаг. Энэ нь хэт удаан хугацаагаар өөрт тохиромжгүй сандалд суусны улмаас үүсч болно. Ажлын сандал нь хөдлөхөд тохирсон байх хэрэгтэй ба үе үе хөдөлж, байрлалаа өөрчлөх нь эрүүл мэндэд ашигтай. Нурууны чилээг багасгахын тулд сандлын түшлэгэнд пүрш хийж болно. Хэрэв пүрш хэт чанга бол арагш налж суух боломжгүй учраас үргэлж цэх суух шаардлагатай болдог. Харин хэт сул бол арагш хазайж түшлэг болж чадахгүй. Түшлэгийн налууг тохируулахын тулд түгжээ хийх боломжтой. Нэг байрлалд удаан суухгүйн тулд энэ түгжээг тодорхой хугацаагаар үе үе суллаж байх хэрэгтэй. Ер нь арагш налж суух нь эрүүл мэндэд сайн.

Гар ба хулгана Компьютерийн гарыг ширээн дээр бус түүнээс доош байрлуулж, хэрэглэгчийн сарвуу цэх, гар нь тохойгоороо 90 градус илүү өнцгөөр дэлгэгдсэн байх нь илүү тохирожтой. Гарын тавиурын өндөр намыг хэрэглэгч өөрөө тохируулж, байнга өөрчилж байхаар хийгдсэн байх ёстой. Компьютерийн гаранд тоос шороо хуримтлагдах юм уу эсвэл хүний санамсаргүй үйл ажиллагаанаас болж ямар нэгэн шингэн зүйл асгах зэрэг аюулаас сэргийлэх зорилгоор маш нимгэн материалаар хийгдсэн бүтээгдхүүн байдаг. Энэ нь бат бөх, халуунд тэсвэртэй, уян хатан, тунгалаг өнгөтэй байдаг бөгөөд хүний гарт саад учруулдаггүй байна. Нэг хэвийн, хөдөлгөөнгүй компьютерийн гар болон скайнерийн төрлүүд дээр удаан хугацаагаар ажилласнаас болж хүзүү, гар, бугуй, алганд эмгэг үүсдэг.
- Үргэлжилсэн нэгэн хэвийн байдал, бичих зэрэг удаан үргэлжилсэн, тогтмол нэгэн хэвийн хөдөлөөн нь алганы шөрмөс болон мэдрэлийг цочроож, улмаар хавдахад нөлөөлдөг.
- Товчлууруудыг хэт хүчтэй цохих нь таны хуруунуудад эмгэг учруулах талтай.
- Товчлуур дарах үед үүсэх алга ба бугуйн холбоос үеийн нугалаа нь бугуйнаас цаашхи мэдрэлийг хязгаарладаг.
- Удаан үргэлжилсэн, хязгаарлагдмал төлөв, хөдөлгөөнгүй хэт удаан ажиллах нь булчин болон шөрмөсөнд их ачаалал өгдөг.

Компьютерийн гарын бүтэц, зохион байгуулалт, дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай.
- Гарын налуу байдал 5-15 градусын хооронд
- Гарын товчлууруудын дунд эгнээний өндөр 30 мм-ээс багагүй.
- Гарын доод ирмэг ширээний түвшнээс 20 мм-ын өндөрт байх үед доод ирмэгээс хамгийн доод эгнээний товчлуурууд хүртэлх зай 80-100 мм байна.
- Бүх товчлуур дээр үйлчлэх хүч ижил байх бөгөөд 0.25-1.5 Н байна.

Хулганыг гарын бугуй хэвийн доош унжсан байдалд шууны хөдөлгөөнөөр хүрч болох талбарт байрлана. Том хулгана нь гар чилж өвдөхөөс сэргийлэх сайн талтай. Хулгана барьж буй гар цуцаж, өвдөх шинж мэдрэгдвэл нөгөө гартаа шилжүүлж байх нь чухал. Ер нь хулгана нь аль болох хоёр гараар ээлжлэн ажиллуулахад тохиромжтой, тэгш хэмтэй байвал сайн байдаг. Хулгана болон дэвсгэрээ тодорхой хугацаанд цэвэрлэж байх нь амархан эвдрэхээс хамаална. Цэвэрлэхдээ цэвэр спиртээр хулганы бөмбөлгийг арчих ба дотор талхыг ч гэсэн цэвэрлэнэ.

Дэлгэцийн байрлал Компьютерийн дэлгэц нь 15-17 инчийнх байвал нэн тохиромжтой. Дэлгэцийг сэргээх давтамж 85 Гц-ээс ихгүй байвал зохино. Нүдний харах хүрээнд буюу харааны фокусын хүрээнд компьютерийн дэлгэц багтаж байхаар тохируулах шаардлагатай. Дэлгэцийн өмнө хэт удаан сууснаас нүд чихээр чилж, толгой өвдөх сөрөг талтай. Иймд 1-2 цаг тутамд амарч байх хэрэгтэй Компьютерийн дэлгэцнээс ялгарах гэрэл нь өрөөний гэрэлтэлтээс 3-4 дахин хурц байдаг тул гэрэл дэлгэцэнд ойж гялбахаас сэргийлж, цонх болон хурц гэрэлтэй газраас хол байрлуулах, гэрлийн ойлтын эсрэг дэлгэцээ байруулах хэрэгтэй. Ер нь том дэлгэц нь жижиг дэлгэцээс илүү нүдэнд хор багатай байдаг. Таны нүднээс компьютерийн дэлгэц хүртэлх зай 50-60 см байх ёстой бөгөөд дэлгэцийнхээ тоосыг цаг үргэлж арчиж байх хэрэгтэй.

Дэлгэцийг хэт ойроос харснаас нүд чилэх гол шалтгаан болдог. Хүн дэлгэцэн дэх текстийг уншиж чадаж байвал энэ зайг хол биш гэж үзнэ. Харин уншиж чадахгүй бол дэлгэцэнд ойртохоос аль болох зайлсхийж, дэлгэцэн дэх мэдээллийг томруулж уншихыг хичээх хэрэгтэй. Дэлгэцийг хойш нь бага зэрэг налуу байрлуулахад дээд хэсэг нь нүднээс ялимгүй хол зайд байрлана. Харин дэлгэцийг доош нь бөхийлгөж байрлуулах нь хамгийн муу байдаг. Компьютерийн дэлгэцэнд фильтр тавибал дэлгэцийн гялбах асуудлыг бүрэн шийдвэрлэж болно. Өрөөний гэрэлтүүлэг юм харахад хүрэлцээтэй хурц байхаас гадна дэлгэцийг гялбуулахгүй байвал сайн. Хамгаалалт найдвартай зөв ажиллахын тулд зөв газардуулсан байх хэрэгтэй. Электрон соронзон орон Компьютерийн дэлгэц нь соронзон долгион ялгаруулж байдаг тул түүнээс сэргийлэхийн тулд хуучин дэлгэцээ долгион ялгаруулалт нь харьцангуй бага шинэ дэлгэцээр солих эсвэл тусгай хамаалалт хийж болно. Та ажиллаж буй дэлгэцнээсээ 60 см-ээс илүү зайтай суухаас гадна зэргэлдээ дэлгэцнээсээ хамгийн багадаа 90 см зайтай суухыг хичээгээрэй.

Оюун санаа Хэвлэх төхөөрөмжийн болон компьютерийн процессороос гарах дуу чимээ нь хэрэглэгчийг мэдрэлийн хэт ачаалалд оруулж, толгойг нь өвтгөдөг. Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол өндөр давтамжийн дууг илүү сонсдог тул тэдэнд эдгээр дуу чимээ ихээр нөлөөлдөг. Иймд мөн ойр ойрхон богино хугацааны завсарлага хийж байх хэрэгтэй. Завсарлагын үеэр янз бүрийн жижиг дасгалуудыг хийж байх хэрэгтэй. Жишээ нь гараа чанга атгаж тэнийлгэх, алганд зөөлөн иллэг хийх, алсын бараа харах, толгой хүзүү, нурууны дасгал.
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

Don`t mention it.
гэгээн

өөртэй чинь холбоо барих гэсэн юм id.гаа бичээд өгөөч

BATBAATAR (зочин)

vnen teneg ym bnaaa

margad (зочин)

amidral deer murdunu gej estoi bhgvi yum bna aa harin bie daalt deer amind orloo.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)