Kimochi : Вавилон

Вавилон

Вавилон (Англи хэл:Babylon) нь эртний Месопотамын хот юм. Эдүгээ Иракийн нийслэл Багдад хотоос өмнө зүгт 85 орчим км зайд орших Ал Хилла хот нь эртний Вавилон хот оршин байсан газар юм. Тигр болон Евфрат мөрний хооронд орших үр шимт хөрс бүхий уг нутагт энд тэндгүй шавар тоосгон балгасууд үзэгдэх нь Вавилоны соёлын үлдэц аж. Түүхэнд өгүүлснээр эртний Вавилон жижигхэн суурин байснаа МЭӨ3000 жилийн үед товойн гарч иржээ. Хот цэцэглэн хөгжихийн хэрээр алдар суу нь түгэх болж, улмаар анхны Вавилон улс бий болжээ. МЭӨ2300 оны орчмоос Вавилон нь “Ариун хот” хэмээн шүтэгдэх болсон бөгөөд уг хотод байсан гэх Семирамисийн дүүжинт цэцэрлэг нь Эртний Дэлхийн 7 гайхамшигт багтдаг билээ. Вавилон гэх нэр нь эртний Аккадийн Babilu (bāb-ilы буюу Бурхдын хаалга) хэмээх үгнээс гаралтай грек дуудлагатай үг гэж үздэг. Мөн Библид өөрөөр тайлбарласан байдаг. Вавилоны үед бурхан хүн 2-ын хоорондын харилцааг шинээр тусган ойлгох болжээ. МЭӨ 539 онд Перс улсын хаан Кир Халдейн эзэнт улсыг эзлэн улмаар Вавилон, Месопотамыг өөрийн эрхшээлдээ оруулсан байна. Чухамдаа Ассир Вавилоны соёл иргэншил Ашшурбанипал хааны /МЭӨ 669-633оны/ үед цэцэглэн хөгжиж байжээ. Вавилончууд тооны жартын тогтолцоог дэлгэрүүлсэн бөгөөд эдүгээ хүртэл геометр болон одон орны судлалд ашиглаж байна. Мөн Вавилончууд Шумерчуудаас 300 тэмдэг үсэг бүхий шаантаг бичиг өвлөн авч өргөн хэрэглэжээ.

Вавилон хотын тухай анхны тэмдэглэл Аккадийн хаан Саргоны /МЭӨ ХXIV зууны орчим амьдарч асан/ үед хамаардаг байна. Он цаг өнгөрөх тутам Вавилоны хүн ам, хүчин чадал өсч иржээ. МЭӨ XX зууны орчимд Вавилон хотыг Аморитуудаас хагас нүүдэлчин Аккадичууд булаан авчээ. Тэд Суму-Абумаар удирдуулан өөрсдийн Анхны Вавилоны улсыг байгуулжээ. Гэхдээ Хаммурапи хааны засаглал хүртэл Вавилон хот бүс нутгийнхаа хэмжээнд нөлөө бүхий жижиг хот байв. Хаммурапи хааныг “Хаммурапийн хууль”-аар нь хүн төрөлхтөн сайн мэддэг. Вавилон нь меспотамид 400 гаруй жил ноёрхсон Касситуудын үед нийслэл хот болжээ.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

Don`t mention it.
хасаа (зочин)

goe sanagdlaa Хаммурапийн хуулийн талаар мэдээлэл хаанаас олох вэ?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)