Kimochi : О. Дашбалбар агсны хайртдаа бичсэн захидал

О. Дашбалбар агсны хайртдаа бичсэн захидал

Оюунхандаа! Аз жаргалыг би чамгүйгээр төсөөлөн бодож чадахгүй нь…
Гэхдээ чи зун надад бичсэн захидалдаа «Чи надад олон жил дурлаж явснаа тэвчиж чадсан шүү дээ. Одоо ч сэтгэлээ бариач» гэсэн бий. Цэнэг хичнээн их хуралдах тутам аянга хүчтэй ниргэдэг тухай би хариу бичсэнээ санаж байна. Би бүхнийг биедээ хадгалж бүх насаараа хүмүүсээс хайраа нууж чадах байсан гэж үү?

Yгүй ээ. Өнгөрсөн бүх он жилүүдийн турш би чамд хайртайгаа бүхнээс нууцалж, чимээгүйхэн шаналж, чимээгүйхэн шиг шүлгээ бичиж явсан. Бүхнийг чадлынхаа хэрээр тэвчиж, хэрээс хэтрэх үед хааяа чам руу очдог байсан. Чинийхээ сайхан царайг түр зуур ч болов харж, тайвнаар ойр зуурын юм ярьж хөөрч байгаад л явдаг байсан. Энэ үед чи намайг ойлгоогүй эгчмэд хүний байрнаас ханддаг байсан даа.

Гэхдээ энэ бүхнийг чи минь одоо ойлгож байгаа. Би одоо маш их шаналж байна. Сэтгэл зүрхээ жаахан ч болтугай амраахын тулд чамд ярих хэлэх ёстой бүхнээ, уулзаж ярих, мөн захидалд бичих боломжгүй учир энэ тэмдэглэлийг бичих нь зүйтэй биз. Өдөр бүр чамд захиа бичмээр санагдана. Гэвч сэтгэл зүрх минь «Болохгүй. Оюунхандад үнэхээр л хайртай юм бол түүнийгээ бодож тэвч, хүмүүсийн анхааралд өртөх хэрэггүй гэж шивнэх юм»

Амьдрал гэж юу вэ? Мэргэд энэ асуултанд янз янзаар хариулжээ. Нэг нь зовлон гэж үзжээ. Нөгөөдөх нь жаргал гэж эсэргүүцжээ. Бас зарим нь жаргалаа зовлон гэж үздэг байхад нөгөөх нь зовлонгоо жаргал гэж сайрхдаг аж. Ноён Маркс энэ асуултанд «Амьдрал бол тэмцэл» гэж товчхон хариулжээ.

Харин чи юу гэж бодно вэ? Чөтгөр ав, амьдралын тухай бодох ямар хэрэгтэй юм бэ? Бодсон ч, эс бодсон ч амьдрал амьдарч л байна шүү дээ. Амьдрах гэж зүтгэж байна. Амьдрал надаар дутна гэж үү? Зуун жилийн дараа л гэхэд өөр хүмүүс амьдарч, өөр тогоруу ганганаж, өөр шүлэгч өөр хүүхэнд дурлана шүү дээ.

Амьдрал ийм богинохон гэж үү? Тэгээд яах юм бэ? Зуун жилийн дараа одоо надтай газар дээр амьдарч байгаа бүх хүмүүс цөм үхсэн байна. Хайртай Оюунханд минь чи ч бас алга л болно. Хаашаа? Хэн ч мэдэхгүй. Гагцхүү газар дээр чамтай амьдарч байгаа, чамд дурлаж байгаадаа л талархая.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

Don`t mention it.
Зочин

hehe, ene ouynhand n manai surguuld mongol helny bagshaar ajilladag, manaid uran zohiol orohlooroo mongolyn avyast bileg tanhai shulegch, dashbalbar geed l ih yaridag baij bilee. 23 r surguuli dayaaraa ene 2yg meddeg baij dee.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)