Kimochi : Хэл сурах үндсэн 2 төрлийн арга байдаг

Хэл сурах үндсэн 2 төрлийн арга байдаг

Үүнд :
1.Оросуудын зохиосон дүрмийн арга
2. Америк болон баруун Европт хэрэглэгдэг харилцан ярианы арга.

Аль аль арга нь сайн болон муу талтай. Оросын аргаар сурсан хүн юм бичихдээ сайн, ярихдаа муу. Америк аргаар сурсан хүн ярихдаа дажгүй, юм бичихдээ сулхан байдаг юм. Америкийн аргаар сурсан хүн дүрмийн мэдлэг муутай, дүрмээ ашиглаад үгээ хувиргаж юмхнаар юм хийж чадваргүй, орчноос нь салгачих юм бол хэлээ мартчихдаг. Дүрмээ мэддэг бол тухайн хэлийг мартдаггүй юм.

Өөрөөр хэлвэл дүрэм гэдэг бол тухайн хэлийг мартахгүйн баталгаа бөгөөд зургаар бол бэхжүүлэгч 2-р хор, барилгаар бол яс мод нь юм. Ер нь дүрэм гэдэг бол билгийн тал, яриа гэдэг бол аргын тал юм. Арга, билгийг зөв хослуулах хэрэгтэй. Тэгвэл бид англи хэлийг сурч амжилтанд хүрнэ. Эс тэгвэл эрэгтэй нь өвгөн болсон хойноо, эмэгтэй нь эмгэн болсон хойноо ч сурахгүй. Хадаасыг зөвхөн алхаар л цохиж хананд оруулна шүү дээ.

Ер нь Улаанбаатарт их, дээд, дунд сургууль, сургалтын төв гээд л 400 орчим сургууль бий. Эдгээрийн ихэнхэд нь оросын аргаар, заримд нь монголчилсон америк аргаар англи хэлийг заадаг. Германд сурсан нэг оюутнаас хөтлөгч “Манай монгол улс 1000 хүнд ноогдох эрдэмтдийнхээ тоогоор дэлхийд дээгүүр цохиж явдаг. Энэ талаар та юу гэж бодож байна?” гэж асуутал цаадах нь “Хэрэв тийм юм бол тэд маань улсаа хөгжүүлэх нь яасан юм бэ?” гэж хариулж билээ. Гашуун ч гэсэн үнэн үг юм даа.

Манай сургалт оросуудын зохиосон дүрмийн аргаас зөвхөн дүрмийг нь л авсан, америк харилцан ярианы аргаас зөвхөн харилцан ярианых нь аргыг аваад зөв хослуулж монголчуудын маань төвд хэл, монгол бичиг үздэг давталтын арган дээр суурьшуулсан уламжлал, орчин үе, арга, билгийг зөв хослуулсан аргаар сургадгаараа онцлогтой. Дүрмийг чехүүдийн боловсруулсан бүтэц зүйн онолыг ашиглаж хялбаршуулсан юм. Бид сургалтандаа математикийн шинжлэх ухаанд гарсан хамгийн сүүлийн үеийн нээлтийг ашиглаж байгаа юм.

Энэ бол “Нэгтийн онол” юм. Нэг их шинэ юм бишээ. Аугаа их математикч И.Ньютон гуай хамгийн сүүлчийнхээ номон дээр “Би насан туршдаа бодлого бодлоо. Их харамсч байна. Шал дэмий юм хийж. Энэ хорвоо дээр ганцхан тоо байдаг юм байна. Тэр бол нэгийн тоо юм. Бусад нь бүгдээрээ нэгийн тооны х /икс/ хувилбар юм” гэж бичжээ. Ньютон гуайг ийм дүгнэлт хийсэнд тэр үеийн томоохон математикчид их сандарчээ. Аргагүй ш дээ. Бүх зүйл үндсээрээ нурж байхад чинь. Тэд Ньютон гуайгаас “Саяын тоо гэж юу юм бэ?” гэхэд “Саяын тоо бол нэгийн тооны сая удаагийн давтамж” гэж. “Тэгвэл тэгш тоо гэж юу вэ?” гэхэд “Энэ бол нэгийн тэгш удаагийн давтамж” гэжээ. “Нэг үл мэдэгчтэй тэгшитгэл гэж юу вэ?” гэж асуутал “Та нар нэг үл мэдэгдэгч х-ийг олох уу. Олно. Тэр хариу тоо чинь нэгийн тооны Х удаагийн давтамж байх болно. Ер нь зөв бодсон тоо гэж юу юм бэ? Зөвхөн тэнцүүгийн тэмдгийн хоёр тал тэнцэж байх ёстой. Зүүн гар тал дахь урт илэрхийллийг янз бүрийн аргаар товчилсоор тэнцүүгийн тэмдгийн баруун гар тал дахь хариу хамгийн товч цааш задрах боломжгүй болсон тэр бодлогыг л зөв бодсон бодлого гэж нэрлэдэг биз дээ. Тэгвэл нэгийн Х удаагийн давтамж бол цааш задрахгүй хамгийн товч хариу юм” гэж эрдэмтдийн амыг таглажээ. Эрдэмтэд уурлаж “Энэ Ньютон бүр зөнөөд галзуурчихаж” гээд яваад өгчээ. Аргагүй шүү дээ. Тоо бодох ямар ч хэрэггүй нэг хариу гарна гэхээр чинь ямар ч математикч дургуйцэлгүй яахав дээ.


Гадаад хэлэнд ч гэсэн хүний сэтгэхүй нэгэн ижил түүнийг илэрхийлдэг хэл буюу арга нь өөр байдаг болов уу. Та нэг л хэлийг сайн сурчих. Бусад хэл түүний чинь Х удаагийн хувилбар байх болно. Яг л агуулга нэг, хэлбэр олон гэдэг шиг. Бид тэгвэл англи хэлнийхээ сургалтанд энэ нэгтийн онолыг ашиглана. Ортодокс /хоцрогдсон/ сургалтанд бол англи хэл хязгааргүй олон ялгаатай өгүүлбэр гэж үздэг. “My name is Jack”, “What is your name?” гэх зэрэг бүгд ондоо зүйл шүү, хязгааргүй олон өгүүлбэрүүд. “За хө, эхнээс нь цээжлээд байгаарай. Нарийн онцлогыг нь сайн анхаар. Англи хэлний 60 орчим мянган үгийг бүгдийг нь цээжилнэ шүү. Сур сур бас дахин сур” гэж лантууддаг. Тэгвэл бид тэгэхгүй. Бид англи хэлийг зөвхөн ганцхан өгүүлбэр гэж үзнэ. Гэхдээ энэ өгүүлбэрийн зөвхөн үгнүүд нь л солигддог нэг л өгүүлбэр юм. Яг баруун зүүн гарын хооронд байгаа тэр л нэг өгүүлбэр. Ямар ч өгүүлбэр байж болно. Жишээ нь:
“I go to Darkhan everyday” гэсэн өгүүлбэр байна гэж бодъё. I буюу би гэсэн төлөөний үг, нэр үг хоёр нийлээд англи хэлэнд 40 орчим мянга бий. Go мэтийн үйл үг 12 орчим мянга байдаг. Darkhan мэтийн нэр үг мөн 40 мянгадаа багтдаг. Everyday мэтийн байц үг нэг мянга орчим байдаг. Шинэ Дархан буюу New Darkhan байж болно шүү дээ. New мэтийн тэмдэг нэр зургаан мянга орчим байдаг. Одоо үгнүүдийг нь солъё:
“Did you go to Darkhan yesterday?
Yes. I went to Darkhan yesterday.
No. I did not go to Darkhan yesterday.
Are you going to Darkhan now?
Yes. I am going to Darkhan now.
No. I am not going to Darkhan now.
Will you go to Darkhan tomorrow?
Yes. I will go to Darkhan tomorrow.
No. I will not go to Darkhan tomorrow.”
Энэ мэтчилэн нэг өгүүлбэрийнхээ үгнүүдийг нь солиод л байх хэрэгтэй.
Go гэдэг үгийн оронд come сэсэн үг, Darhan гэдгийн оронд Washington ч байж болно шүү дээ. Мэдэхгүй үгээ Монгол-Англи толиноос орлуулаад тавихад л гүйцээ.

Англи хэлний дүрэм
Ямар ч хэлний дүрмийг гурван зүйлээр судалдаг. Үүнд:
1. Авиан зүйн дүрэм
2. Үг зүйн дүрэм
3. Өгүүлбэр зүйн дүрэм

1. Авиан зүйн дүрэм
Авиан зүйн дүрэм гэдэг нь товчхондоо “Унших дүрэм” юм. Би та бүхэнд англи унших дүрмийг бүгдийг нь 4 аргаар тайлбарлаж өгье. Үүнд:
Унших дүрэм ¹1 буюу А арга
Англи үгийг уншихад үсэг, авиа, үе, өргөлтийн тухай мэдлэг шаардлагатай.
1. Англи хэлний үсэг /26 үсэгтэй/
Aa [ei] Bb [bi:] Cc [si:] Dd [di:] Ee [i:] Ff [ef] Gg [di:]
Hh [eit] Ii [ai] Jj [dei:] Kk [kei] Ll [el] Mm [em] Nn [en]
Oo [ou] Pp [pi:] Qq [kju:] Rr [a:] Ss [es] Tt [ti:] Uu [ju:]
Vv [vi:] Ww [‘dabl ju:] Xx [eks] Yy [wai] Zz [zed]

Тодруулсан 6-нь эгшиг үсэг, үлдсэн 20-нь гийгүүлэгч үсэг юм. Эдгээр 26 үсгийн нэрийг мэдсэнээр англи үгийг уншиж болох уу? Мэдээж болохгүй. Англи хэлэнд бичлэг, дуудлага хоёр зөрдөг. Яг монгол бичиг шиг агула гэж бичээд уул, мину гэж бичээд миний гэдэг шиг. Ер нь европын хэлнүүдэд орос, грек, болгараас бусад 30 орчим хэлэнд эдгээр латин үсэг хэрэглэгддэг. Эдгээрээс бичлэг, дуудлага хоёр нь хамгийн их зөрөөтэй байдаг нь англи хэл юм.
Жишээ нь: school гэдэг үгийг эс-си-эйч-өү-өү-л, эссиэйчөүөүл гэж уншдаггүй, скүүл гэж уншдаг. Уг үсгүүдийн нэр нь товчилсон үг, хүний нэрийг хэлэхэд л хэрэглэгддэг.
Dorj гэвэл [di:], [ou], [a:], [dei] Dorj, F.B.I Federal Bureau of intelligence гэх мэт.

Англи хэлний цагаан толгойд хэд хэдэн сул тал байдаг. А үсгийг ЭЙ гэж, Е үсгийг ИЙ гэж, I үсгийг АЙ гэж, R үсгийг АА гэж өөрөөр дуудаг нь дүрэм үзэх явцад хүндрэл учруулдаг. Англи хэлний үсэг бол латин үсэг юм. Нэгэнтээ л ач холбогдол багатай учраас дүрэм үзэх явцдаа уг үсгүүдийг латинаар нь дуудвал их зүгээр байдаг. Одоо латин нэрийг хэлж өгье. Зарим үсгийн дуудлагыг хялбар болгохын тулд герман, франц хэлнээс авлаа.
Ингэж дуудахад хамаагүй хялбар байгаа биз дээ. За, нэгэнтээ л үсгээ мэдээд уншиж болохгүйгээс хойш авиагаа үзэцгээе.

Англи хэлний авиа
Англи хэлний авиаг гийгүүлэгч авиа, эгшиг авиа гэж 2 ангилдаг. Ер нь ямар ч хэлний авиаг ингэж хуваадаг.
Эгшиг, гийгүүлэгч 2 ямар ялгаатай вэ? Та юу гэж бодож байна? Хатуу, зөөлөн, эр, эм гээд л хэлэх байх л даа. Гийгүүлэгч авиаг хэлний урдуур хэлбэл зөөлөн, ардуур хэлбэл хатуу болчихдог.
Жишээ нь: Бь, Бъ гэх мэт. Эгшиг авиа хэлний үзүүрээр хэлэгдвэл эм эгшиг, угаар хэлэгдвэл эр эгшиг гэж үздэг.
Ж нь: А, Э г.м. Ер нь хэл сурахад толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Ингэхлээр толгойгоо яаж ажиллуулах вэ гэсэн асуудал гарч ирж байна.

Нэг тийм онигоо байдаг даа. Хадаа аваргыг барилдаж байтал хүмүүс “Хөөе Хадаа. Толгойгоо ажиллуул” гэтэл аварга маань толгойгоо баруунаас нь зүүн тийш эргүүлж хөдөлгөсөн гэдэг. Гэхдээ энэ бол зөвхөн онигоо л доо. Хадаа аварга маань гүндүүгүй, цайлган цагаан хүн байсан юм. Энэ онигоо бол Хадаа аваргаас илүүтэй та биднийг хэлсэн байхаа. Та бид ер нь толгойгоо ажиллуулдаг бил үү?

Толгойгоо ажилуулна гэж аналитик болон синтетик чадварыг эзэмшинэ гэсэн үг. Аналитик чадвар гэж тухайн юмыг бүрдүүлж байгаа шинж чанарыг гаргаж ирэхийг хэлж байгаа юм. Хичнээн олон шинж чанар гаргаж ирнэ төдий чинээ сайн, хичнээн гол шинж чанарыг гаргаж ирнэв төдий чинээ чухал.
Синтетик чадвар гэж тухайн гаргаж ирсэн шинж чанараа дүгнэж сайн тал нь дийлж байвал сайн гэсэн үнэлэлт, муу тал нь дийлж байвал муу гэсэн үнэлэлт өгөхийг хэлж байгаа юм. Бүдүүн тоймоор тайлбарлая. Ж нь, би Доржтой тааралдлаа гэж бодъё. Дорж “Арго, хоёулаа нэг ажил хамтарч хийе” гэлээ. Гэтэл би Дорж гэж хэн бэ гэдгийг мэдэхийн тулд Доржийн шинж чанаруудыг гаргаж ирнэ. Дорж ер нь ямар хүн бэ? Дондогтой яаж харьцаж байв? Сургуульд байхдаа ямар хүүхэд байлаа? Гэр бүлтэй юу? Ажилтай юу? Мөнгөтэй юу? Надад хэрэгтэй юу? Сэтгэл хэр сайтай вэ? гэх мэт.

Шинж чанар нь гадаад шинж, дотоод шинж гэж 2 ангилагддаг. Гадаад шинжид хувцас, нүүр, ам г.м. Гадаад шинжийг ялгах монгол ардын зарим арга байдаг. Шил нь хонхорхой бол харамч, хамар доорхи хонхорхой нь бага бол хүн муутай, хамар том бол ухаан сайтай, эрүүн дээрээ хонхорхой бол зэрлэг зантай, нүд ийш тийшээ гүйж ярьдаг бол худалч, үг үйлдэл хоёр нь зөрж байвал хуурамч гэх мэт энгийн зүйлээс эхлээд нарийн зүйлийн тухай “Субашид” номноос мэдэж болох жишээтэй.
Гэхдээ эдгээр бүх гадаад шинж чанар нь дангаараа хангалтгүй. Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэдэг. Дотоод шинж чанар нь чухал юм. Үүнийг нээж олно гэдэг маш хэцүү. Миний хувьд бол би дууны өнгөөр хүний сайн, мууг ялгаж чаддаг.

Эрэгтэй хүний дууны өнгө 55 янз, эмэгтэй хүний дууны өнгө 44 янз байдаг. Энэ бол маш өндөр мэдрэмж шаардсан ажил. Хэрэв та чадахгүй бол би нэг арга зааж өгье. Анхны мэдрэмжинд л найдах хэрэгтэй. Хүнтэй анх уулзаад л нуруугаар чинь хүйт оргих юм бол харьцах хэрэггүй гэсэн үг. За ингээд гадаад, дотоод бүх шинжээ нэгтгэн дүгнээд “Сайн” гэсэн хариу гарах юм бол Доржтой хамтарч ажиллаж болно. “Муу” гэсэн хариу гарах юм бол болохгүй. Үүнийг л толгойгоо ажиллуулах гэж байгаа юм даа. За, одоо толгойгоо ажиллуулцгаая. Эгшиг, гийгүүлэгч 2 ямар ялгаатай вэ? Эгшиг саадгүй, гийгүүлэгч саадтай хэлэгддэг. Зөв, одоо л толгой чинь ажиллаж эхэлж байна.

Эгшиг А,Э,О,У,Ү,И,Ө гээд саадгүй. Гийгүүлэгч Б,Д,Т,Ч,Ц,… гээд заавал нэг саадтай хэлэгддэг. Ж нь, та 2 уруулаа нийлүүлэхгүйгээр Б авиаг, хэлээ тагнайдаа хүргэхгүйгээр Т авиаг хэлж чадахгүй. Туршаад үзсэн ч болно шүү. Англи хэлэнд 24 гийгүүлэгч авиа байдаг. Үүний 15 нь дуутай, 9 нь дуугүй авиа юм. Дуутай, дуугүйг нь ялгахын тулд хуруугаа төвөнхөн дээрээ тавиад уг авиаг дуудахад доргиж байвал дуутай, сул доргиж байвал дуугүй гэсэн үг.
                                                                                      /Арго багшийн лекцээс/

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)