Kimochi : Батганаас яаж салах вэ?

Батганаас яаж салах вэ?


Гарын дорхи материалаар батганаасаа салж болох нээ. Үүнд өргөст хэмхийг ногоо үрэгчээр үрж хоолны халбагаар гурвыг буцалсан усанд хийж 2-3 цаг байлгана. Дараа нь өргөст хэмхээ марлиар шүүж аваад зөгийн бал цайны халбагаар нэг хийж уустал нь сайтар хутгана. Нүүрээ цэвэрлэсний дараа уусмалаасаа хөвөнд шингээж нүүрээ арчина. Хэрвээ батга үрэвссэн бол дараах аргыг хэрэглэнэ. Үүнд: Цэвэрлэж, сайтар угаасан түүхий төмсийг ногоо үрэгчээр үрнэ. 100гр төмсөн дээр зөгийн бал цайны халбагаар нэг удаа хийж сайтар хутгана. Бэлэн болсон түрхлэгээ марлин дээр 1см-ээс доошгүй зузаантай түрхэж нүүрнийхээ батгатай хэсэгт тавьж бинтээр бооно. 2 цагийн дараа уяагаа тайлаад нүүрнээсээ болгоомжтой хуулж авна. Ийм аргыг өдөрт хэд хэдэн удаа давтан хийж болно. Батгаа цэвэрлэхдээ нэг стакан ус буцалган шар дэрний навч нунтаглан нэг хоолны халбагыг хийж таглан 30 минут байлгана. Дараа нь цайны халбагын талаар нэг зөгийн бал хийж хутгаад бүлээнээр нь өдөрт 2-3 удаа нойтон жин тавих буюу шавшина.
Батгатай тэмцэхэд яагаад хөдөлгөөн болон нарны гэрэл тус болдог вэ?
Идэвхитэй хөдлөх, биеийн тамираар хичээллэх нь зөвхөн цусны судасны системийн ажиллагаанд төдийгүй хөлс ялгарахад ч түлхэц болдог. Бие организмаас гарах хөлстэй хамт шаар шавхдас бас ялгардаг. Нарны туяа нь давсалсан устай хослоод батгыг хатааж арьс өөрөө сэргэхэд нь дөхөм болдог. Эмийн сангаас та угаалганд зориулсан далайн давс худалдаж аваад усанд орохдоо усандаа хийж хэрэглэж болно. Энэ ч бас далайн усанд орж буй адил сайхан тус болно.
Батга арилгахад өөр юу тус болох вэ?
Өдөр болгон хоёр литр ус, шүүс эсвэл өвсний цай ууж байгаарай. Энэ нь бие организмаас шаар шавхдас гарахад дөхөм болно.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)