Kimochi : Хэрхэн Windows XP компьютерийг сайн ажиллуулах вэ?

Хэрхэн Windows XP компьютерийг сайн ажиллуулах вэ?

Таны компьютер шинэ байсан шигээ хурдан ажиллахгүй байгааг гайхаж бас бухимдан суугаа бол та доорх зөвлөмжийг уншаад үзэхэд илүүдэхгүй шүү.

Алхам 1.

Хамгийн эхний алхам бол яахын аргагүй компьютер дахь бүх spyware болон вирусуудыг илрүүлж устгах явдал юм. Вирустай байх нь компьютерийн бусад бүх доголдолуудын эх үүсвэр байдаг. Хэрэв таньд вирусын эсрэг програм байхгүй бол үнэгүй татаж авах өргөн боломж байдаг. Жишээ нь: http://www.lavasoftusa.com/software/adaware, http://free.grisoft.com эдгээр вебсайтаар ороод гараарай.

Алхам 2.

Хэрэгтэй хэрэггүй бүх файл, дуу зургуудаа устгаарай. Устгасныхаа дараа хогийн саван дахь хувилбарыг мөн устгах ёстойг санана уу? Мөн дутуу татагдсан програмуудаа control panel дахь Add or Remove Programs-ийг ашиглан устга. Shift Delete товчийг ашиглан байнга устгаж болно.

Алхам 3.
Эхлэхэд хамт ажиллаж эхэлдэг хэрэглэгддэггүй програмуудыг Start менюгээс Run-ийг сонгож 'msconfig' гэж бичин enter дарж хэрэглэгдэхгүй байгаа програмуудаа идэвхигүй болгоно. Анхааруулахад вирусын эсрэг spyware эсрэг програмыг идэвхитэй хэвээр нь үлдээх шаардлагатай үгүй бол таны компьютер вирусээр дүүрэх болно.

Алхам 4.
Start/All Programs/Accessories/System/Disk Cleanup энэхүү дарааллаар хийн дискэн дэхь илүүдэл файлуудаасаа салах боломжтой.

Алхам 5.

Start/All Programs/Accessories/System/Disk Defragmenter алхмуудыг даган гүйцэтгэ. Энэ нь таны хэдэн хэсэгт салсан өөр биендээ ойролцоо байгаа файлуудыг тань цэгцэлж хурдан оролттой болгох болно. Ийн гүйцэтгэхэд цаг хиртэй хугацаа шаардагддаг учир та шөнийн цагаар юм уу компьютераа хэрэглэхгүй үедээ ачааллуулаарай.

Алхам 6.

Ингээд таны компьютер цэвэрлэгдлээ. Та вирус spyware-ийг долоо хоног тутамд цэвэрлэж харин дискээ сар тутамд цэвэрлэж байхыг зөвлөж байна. Мөн цэвэрлэх програмуудын нэг болох WinPatrol http://www.winpatrol.com/-ийг үнэгүй татаж авахыг зөвлөж байна. Энэ нь таны компьютер дахь хор учруулж болзошгүй өөрчлөлтүүдийг таньд сануулж сэрэмжүүлж байдаг учраас компьютерийн илүү аюулгүй байдлыг бүрэн хамгаална.

Алхам 7.

Start/Control Panel/Windows Firewall энэхүү дарааллаар орсноор та Firewall- ийг идэвхижүүлж үл танигдах холболтуудыг зогсоон хамгаалж програмын тань аюулгүй байдлыг хангана. Мөн ийм төрлийн өөр програмуудыг ч суулгаж авч болно. http://www.zonealarm.com/ вэб сайтаас zone alarm-ийг татан авч суулгаж болно.
Зөвлөгөө:

• Е-майл дахь файлуудыг мөн вирус шалгагчаараа шалгаж байгаарай. Хэдийгээр найзаас чинь ирсэн ч вирустай байж болох шүү дээ.

• Аливаа аюулаас сэргийлэх нь түүнийг завсарлахаас хамаагүй хялбар байдгийг сана.

• McAfee SiteAdvisor (http://www.siteadvisor.com) нь боломжит аюултай вебсайтуудаас сэргийлж өгнө.

• Хэрэв та компьютераа ашиглахгүй удаан хугацаагаар орхиж явдаг бол вирусын эсрэг програмыг өдөр тутмын хэрэглээн дээр тохируулаарай.

Анхааруулга:
Е-майл хаягаа энэ тэндхийн бүрэн итгэлгүй веб сайтад бүү өг энэ нь таны хаягийн хаягдал майлууд зар суртачилгаа, аюултай програмуудаар дүүргэж орхихийг сануулъя. Сард нэг удаа долоо хоногт нэг удаа компьютераа цэвэрлэж байхгүй бол компьютер дахь аливаа гэмтлийг засан сэргээхэд илүү хүндрэлтэй байх болно шүү.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)