Kimochi : Нийлмэл өгүүлбэр

Нийлмэл өгүүлбэр

Хоёр ба түүнээс дээш энгийн өгүүлбэр  өгүүлбэрзүйн аль нэг холбоогоор холбогдон 1 аялгад захирагдан утга үүргийн хувьд нэгэн нэгдмэл болсныг нийлмэл өгүүлбэр гэнэ. Ж.нь:

1.   Хонх дуугарч хичээл эхлэв.

2.    Хонх дуугармагц хичээл эхлэв

Нийлмэл өгүүлбэрийн ангилал
Монгол хэлний нийлмэл өгүүлбэрийг холбоо харьцаа, өгүүлэхүүний 2 төвийн байдлаар нь ангилдаг.

ЗНӨ

2 ба түүнээс дээш энгийн өгүүлбэр нэг нь нөгөөгөө захирахгүй, тэгш эрхтэй холбогдож, утга, бүтэц, аялгын хувьд нэгдмэл болсныг ЗНӨ гэнэ. Ж.нь: нуга газрын шүүдэрт ногоо морьдын хөлд шир шир хийж, урдах зам дээрээс болжмор шувуу байн байн ниснэ.

ЗНӨ –ийн онцлог шинж:

v  зэрэгцүүлэх холбоонд суурилна.

v  өгүүлэгдэхүүн нь ямагт нэрлэх тийн ялгалд байна.

v  Бүтцээрээ эцсийн бус өгүүлбэр+ эцсийн өгүүлбэр гэсэн хэсэгтэй.

v  өгүүлбэрүүдийн байрыг чөлөөтэй сольж болно.

v  өгүүлбэрийн хэсгүүдийн зааг тодорхой, сул холбоонд байдаг тул тус тусдаа энгийн өгүүлбэр болж салдаг.

v  Дундын ижил элементээр бүлэглэгддэг.

ЗНӨ-ийг ангилах нь:


ЗНӨ-ийн утга:

v  Нэг үйл нөгөө үйлтэй зэрэгцэж болсон,

v  Нэг үйл нөгөө үйлтэй хам болсон.

v  Нэг үйл нөгөө үйлээс урьдчилж болсон.

v  Нэг үйл, байдал нөгөө үйл, байдалтай эсрэгцэж болсон.

v  Нэг үйл нөгөө үйлтэй үргэлжлэн болсон.

v  Нэг үйл нөгөө үйлтэй харьцангуй цагт болсон.

v  Нэг үйл, байдлыг нөгөө үйл, байдлаас ахиулах, лавшруулах.

v  Нэг үйл, байдлыг сонгох,

v  Нэг үйл, байдал нөгөө үйл, байдалтай жиших, харьцуулах, адилтгах.

ЗНӨ-ийн үүрэг:

v  Тоочимж, хүүрнэмж, эх бүтээх

v  Холимог нийлмэл өгүүлбэр бүтээх

v  Найруулгад тэгш хэм буюу зэргэд бүтээх

Зэргэд

2 ба түүнээс дээш өгүүлбэрийг утга санаа, хэлбэрийн хувьд эн зэрэгцүүлж найруулгын тэгш хэм үүсгэхийг зэргэд гэнэ. Зэргэд нь хэлц ба хэлц бус өгүүлбэрээр бүтэж, аялга болон тэг холбоосоор холбогдоно. Зэргэд бүтээсэн өгүүлбэрүүдийн санаа нь ойролцоо ба төсөөтэй, эсрэг ба зүйлчилсэн гэсэн 4 зүйл байна.

v  Тухайн эн зэрэгцүүлсэн өгүүлбэрүүдийн бүтэц, санаа ижил бол түнийг ойролцоо зэргэд гэнэ. Ж.нь:

              Эрхт бурхны ном, мэдэхийн эцэст хүрэх үгүй

                  Этгээд хүмүүний ном, үйлдэхийн эцэст дуусах үгүй

                  Эргэх сансрын ном, үйлдэхийн эцэст дуусах үгүй

                  Эрдэнэ туст ном, эрдмийн эцэст хагацал үгүй. (Саганцэцэн)

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

Don`t mention it.
khurtsaa (зочин)

hi yu bn? duuchin ih talagdlaa oo bas gold-n ugegchen nice shuu ☻☻☻☻☻ za

........ (зочин)

like]

saruultuya (зочин)

BIG LIKE :))))

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)