Kimochi : Компьютер авах тохиолдолд анхаарах зарим зүйлс

Компьютер авах тохиолдолд анхаарах зарим зүйлс

Гаранти
Лаптоп болон ноутбуук компьютерийн гарантийг дэлгэцийн гарантитай авах нь Монголчуудад тун хэрэгтэй нь практик дээр харамсалтайгаар батлагдсан бөгөөд, үгүй бол дэлгэц гэмтэж компьютер маань нэмэлт дисплей залгадаг ширээний компьютер болчихно. Toshiba-ийн хувьд T-Screen гэсэн гаранти байдаг юм. Компьютер анх худалдаж авахдаа үнэ дээр нь нэмж дэлгэцийн гарантийн 100 гаруй доллар төлнө, гэхдээ гарантийн хугацаандаа дэлгэц гэмтвэл 2 удаа  үнэгүй солиулж болно. Ийм тохиолдол зөвхөн АНУ-д гэж байдаг ч төлбөр (өртөг, тээврийн зардал гэм)-ийг нь төлсөн тохиолдолд хаана ч хэрэгжүүлж  болно. Дэлгэц гэмтвэл дор хаяж 600 ам доллар төлж байж солиулна. Манай иргэд дэлгэцээ гэмтээсэн байдаг нь нэлээд харагддаг (үүнийг бичигчийн мэдэхээр 15 орчим хүн дэлгэцээ засуулах хүсэлт тавьж байсан) тул урьдчилан гаранти авах нь тустай. Тун нямбай хүнд дэлгэцийн гаранти хэрэггүй зарлага байж болох юм.

Гарантитай байх нь үнийг нэлээд ихэсгэж болно. Гэхдээ гарантигүй бол хямдаар авсан байх ёстой бөгөөд найдвар сайнгүй гэдгийг үл мартан, гэмтчихвэл нь ажлаа саатуулахгүй байх талын арга хэмжээ урьдчилан бэлтгэсэн  байх хэрэгтэй.

Монгол улсад ганц буюу ердөө нэг байж магадгүй (хямд бол байж болох юм) тоног төхөөрөмж захиалж авах нь рисктэй (сэлбэг, хэрэглэгдэх материалын олдоц хангалтгүйгээс томоохон асуудал болж, сүүлдээ тэр техник ажиллагаатай атлаа зогсчихдог) [1] хэрэг мөн. Эдгээр нь олшруулах (манайд голдуу канон өргөн тархсан, тэгэхдээ түүний цөөн загвар), хэвлэлийн гэх зэрэг техник байдаг. Манай иргэд гадаадаас ямар нэгэн замаар янз бүрийн маркийн тоног төхөөрөмж авчирдаг нь, замын зардлаас бусдад хөрөнгө  зараагүй бол дэмжиж болох асуудал. Тоног төхөөрөмж авчирсны дараа ашиглалтын материал, үйлчилгээ хийх чадвартай байгууллага зэрэг асуудал босдог.

Гарантийн дараа анхаарах зүйлс
Гаранти дуусаагүй ч бай, тоног, төхөөрөмжийг зохих орчинд байлгаж, ариг гамтай, техникийн нөхцлийн дагуу ашиглавал ашиглалтын хугацаа нь урт байна. Ингэхлээр зөвхөн гаранти дууссаны дараа тоног, төхөөрөмжтэйгөө нямбай харьцаж эхлэх гэхгүй байх нь. Япон, Герман улсад хэрэглэж байсан хэмээх компьютер, хувилах машин, бусад төхөөрөмж нэлээд хэдэн жил ажилласан байсан ч сэв суугаагүй байдаг (манай улсад ашигладаг зарим төхөөрөмж шинээр атлаа тоос, шороонд дарагдсан, эрэг, боолт нь дутсан, зарим эд анги, халхавч нь үгүй болсон, хонхойж гэмтсэн байдалтай байх нь элбэг). Ингэхлээр тоног төхөөрөмжийг ариг гамтай ашигласан бол тэд урт настай байх нь. Сонирхолтой нь манай улсын зарим иргэд (тэд тун цөөн) техниктээ япон, германы иргэдээс ч илүү нямбай ханддаг. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй НҮБ ХХ, АНУ-ын ЭСЯ-ны дор хаяж олшруулах төхөөрөмжүүдийн техникийн байдал манай яамдад байдгаас илүү сайн байдаг. Ашиглалтын соёл гэдэг ойлголт хөрөнгө хэмнэх томоохон үүсвэр болох нь. Өндөр үнэтэй (хямдыг ч бай бас адил) тоног төхөөрөмж авсан бол түүнтэй хамт ирсэн дагалдах бичгүүд дотор буй үйлчлүүлэгчийн картыг бөглөж цаад компанийн хаягаар явуулж бүртгүүлсэн байвал, сүүлд ямар нэгэн асуудал гарвал интернетээр тухайн компанийн Монгол улсыг хариуцсан салбартай харилцан түүнийг шийдвэрлэж болно. Ингэхлээр бас англи хэл хэрэгтэй.

--------------------------------------------------------------------------------

[1] Minolta, Sharp маркийн олшруулах машины хор, сэлбэг нийлүүлэх болон тэдгээрийг үйлчлэх нэгж  манай улсад өнөөдрийн байдлаар байдаггүйгээс энэ төрлийн техникийн бэлэн байх үзүүлэлт тун доогуур байдаг.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)