Kimochi : Алтай Таван Богд

Алтай Таван Богд

Монгол орны хамгийн баруун зах, хамгийн өндөр цэг бүхий Алтай Таван Богд нь Монгол Алтайн нуруу хэмээх Монголын баруун захаас Говь-Алтай аймгийн нутгийг өнгөртөл 900 гаруй км үргэлжилдэг уулсын "хоймор" билээ. Хүйтэн, Найрамдал, Малчин, Наран, Бүргэд, Цагаан Суврага гэх 6 мөнх цаст оргил бүхий хайрханы маань хамгийн өндөр цэг нь улсын хил дээр орших Хvйтэн оргил 4374 м өндөр. Алтай Таванбогдын хамгийн баруун захын мөнх цаст уулууд, уулын нуга, хээрт Ёлт, Өвчvv уулууд Хотон, Хоргон нууруудыг оролцуулан 1996 оноос 6362 ам км талбайгаар улсын тусгай хамгаалалтад авч Байгалийн цогцолборт газруудын нэгд бүртгэн авсан.
 Монголын Аялал жуулчлалын томоохон чиглэлүүдийн нэг бөгөөд олон орны уулчид авиралт хийхээр байнга ирдэг. Жилийн дөрвөн улирал авирах боломжтой боловч хамгийн тааламжтай үе нь намар. 7 сараас 9 сар хүртлэх хугацаанд цаг агаар тогтуун, тайван, цэлмэг байх учир замын багцаа, мөсөн голын ангал гэх мэт баримжаалах шаардлагатай саад бэрхшээлүүдийг даван гарахад амар байдаг. Гэхдээ цаг агаарын хувьд хамгийн тогтворгүй газрууын нэг бол Алтай Таван Богд. Нэг өдрийн дотор нар шарж, цас, бороо орж, шуурга тавих нь энгийн үзэгдэл. Өөрөөр хэлбэл нэг өдөр 4 улиралын шинжийг та тэндээс харж болноо гэсэн үг.
 Алтай Таван Богд ууланд Монголын хамгийн том гурван мөсөн гол байдаг. Потанинийн мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн гол. Мэдээж хамгийн том нь та бүхний мэдэх Потанинийн мөсөн гол. Нийтдээ 19 км үргэлжилнэ. Судлаачидын тооцоогоор Монгол орны нийт мөсөн голын хамрах талбай 659ам км, тооны хувьд 262 мөсөн гол байдаг хэмээн тогтоосон байдаг. Үүнээс Монгол Алтайн нуруунд л 240 мөсөн гол байдаг гэсэн судалгаа байна гээд боддоо. Гэхдээ тооны хувьд 61.8 нь, талбайн хувьд 8,2 хувийг нэг ам км талбай бүхий жижиг мөстлөгүүд эзэлдэг байна.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)