Kimochi : Брэнд

Брэнд

Брэнд гэдэг нь юуны өмнө оноосон нэр бөгөөд ямар ч оноосон нэрний адилаар эхний үсэг нь томоор бичигддэг. Хүнийх ч бай, компанийх ч бай оноосон нэр болгон брэнд юм. Бизнесийн ертөнцөд амжилт олъёо гэсэн хүн ажил үйлчилгээнийхээ өөрийн гэсэн брэнд бүтээ, түүнийгээ хамгаал, арчилж өсгө! Болохгүй бол хая, шинээр эхлэ! Гэхдээ тодорхой зорилго чиглэл, төлвөлгөөтэйгээр бизнес, сурталчилгаагаа явуулах хэрэгтэй.

Амжилттай маркетингийн үйл ажиллагаа явуулж буй компанийн тухайд "Нэрээ брэнд болгож чадсан" гэж хэлэх нь цөөнгүй. Маркетингийн мэрэгжилтэнгүүд брэндийг төрөл бүрээр нь хувааж ангилан, янз янзаар тодорхойлдог. Жишээ нь: доод брэнд, мега брэнд, хавсарсан брэнд гэх мэт. Брендчилэх гэдэг нь бусдаас ялгарах зарчим дээр тулгуурладаг. Хэрэглэгчийн ой тойнд танай бүтээгдэхүүн бол бусдаас онцгой, цорын ганц, давтагдашгүй гэдгийг ойлгуулах нь чухал. Ер нь аливаа брэндийн хүч чадал худалдан авагчийн үйлдэлд нөлөөлөх чадварт оршино.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)