Kimochi : Компьютерийн хөжлийн үе шат

Компьютерийн хөжлийн үе шат

Oдоогоос 150 гаруй жилийн өмнө Английн математикч Чарльз Беббиж гэдэг хүн анх тоо бодох машины төсөл зохиожээ. Энэ тоо бодох машин нь агуулах, тээрэм, дамжуулга, оруулах гаргах гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрддэг байжээ. Агуулах хэсэгт 50 оронтой 1000 тоо бүхий өгөгдөл үр дүнг хадгалахаар төлөвлөжээ. Тээрэм гэсэн энэ хэсэгт математикийн үйлдэл хийнэ. Дамжуулга гэсэн хэсэгт агуулах ба тээрмийн хооронд янз бүрийн мэдээг дамжуулна. Оруулах гаргах гэсэн хэсэгт оруулсан мэдээг агуулахад уншиж, тээрэмд хийсэн үйлдлүүдийн үр дүнг харуулахаар зохиосон байна.

Чарльз Беббиж машиныхаа төслийг улам сайжруулж, ялгаварын машин зохиожээ. Энэ төслөөр машинаа үйлдвэрлэсэн бол анхны компьютер төрөх байсан боловч харамсалтай нь тухайн үеийн технологи машиныг үйлдвэрлэж чадаагүйгээс төслөө хэрэгжүүлж чадалгүй насан өөд болжээ. Түүний төсөл зөв болох нь түүнийг нас барснаас 100 жилийн дараа батлагдсан.

Аналитик машин /1835-1869/ Чарльз Беббижийн зохиосон энэ машин картанд шивсэн мэдээллийг оруулж, арифметик үйлдэл хийж санах банкинд мэдээг хадгалах зориулалттай байлаа. Энэ машинд зориулж, Лорд Байроны математикийн гоц авъяастай охин Лав Леис анхны програм зохиож байжээ.

Mark 1 /1944/ Харвардын их сургуулийн профессор Анкены 1937 онд боловсруулсан төслийг амьдралд хэрэгжүүлж, IBM пүүс 1944 онд анхны 750000 эд ангиас бүрдсэн 51 фут урт, 8 фут өндөр секундэд 3 нэмэх үйлдэл хийдэг тооны машин үйлдвэрлэжээ.

Eniac /1945-1946/ Маrk машинаас хойш хоёрхон жилийн дотор өмнөх машинаас хэдэн мянга дахин хурдтай электрон компьютер бүтээгджээ. 18000 ламптай 30 тонн жинтэй цахилгаан ихээр хэрэглэдэг компьтерийг Пенсильваны их сургуулийн физикч Жон Маукли, электроникийн инженер Преспер Экерт нар зохиожээ.

Univac /1951/ АНУ-д 1951 онд хүн амын тооллогын мэдээг боловсруулах зориулалтаар зохиосон энэ машин гараар 2000 хүн цаг шаардагдах ажлыг 280 цагт багтаан үр дүнг гаргажээ.

PI компьютер /1961/ 1940-д онд Эдуард Каснер, Жеймс Ньюман нар "n" тооны 1000 оронг бодоход 10 жил шаардагдана гэж үзэж байв. Гэвч 21 жилийн дараа IBM пүүсийн мэдээллийн төвд "n" тоог 8 цаг 43 минутанд 100265 оронтой тооцон гаргажээ. Энэ нь нэг хүний 10 жил хийх ажлаас 100 дахин их ажлыг машинаар нэг өдөрт хийлгэж чадсан гэсэн үг юм.

Machack VI /1967/ Массачусетсийн технологийн дээд сургуулийн оюутан Ричард Гринблатын зохиосон шатар тоглох програм нь шатарчидтай тоглосон тэмцээнд ялсан байна. Энэ нь компьютерийн програмын анхны ялалт байв. 1976 онд Калифорнийн Саратого хотод болсон Пол Массоны нэрэмжит шатрын тэмцээнд Давид Слайт, Лори Аткин нарын зохиосон програм нэг ч хожигдолгүй ялсан байна.

Зохиолч компьютер /1973 Шелдон Клейны зохиосон програмаар компьютер 2100 үгтэй адал явдалт өгүүүлэл бичсэн нь хүнээс илүү бичиж чадаагүй юм. Хулгайч компьютер /1978/ Лос-Анжелас хотын Security банкнаас 10.2 сая америк долларыг Швейцарын банкин дахь өөхийн дансанд Марк Рафкин гэгч хүн компютерийн сүлжээг ашиглан хулгайлж чаджээ. Гэнэт баяжсандаа болоод Марк Рафкин өөрийгөө илчлэн, 1978 оны 11 дүгээр сарын 5-нд баривчлагдсан байна.

Altaik 8800 /1975/ Энэ компьютер нь 439 ам долларын үнэтэй, програм хангамжгүй, гар монитороос бүрдсэн бөгөөд тохируулгаар програмчилдаг байжээ. Apple II /1977/ Apple копьютер нь телевизор холбох боломжтой, өнгөт, 67К санах ойтой BASIC хэлний интерпретортой, гар бүхий зүйлээс бүрддэг байв. Энэ компьютерийг Стив Возняк, Стив Жорбс нар бүтээж, дэлхийд нэрээ дуурсгажээ.

IBM PC /1981/ IBM бол технологийн хувьд шинэ зүйл боловч хүмүүст хүрч чадсан. 1985 онд IBM үйлдвэр 2 сая дахь компьютераа үйлдвэрлэж 5 миллиард ам долларын ашиг олсон байна. 1971 онд мэдээлэл боловсруулах чадвартай микропроцессор гэдэг бичил элементийг бүтээснээр тооцоолох электрон техникийн хөгжилд үнэтэй түлхэц болсон. Одоо IBM PC.AT компьютер 20кг ч хүрэхгүй жинтэй, 1000 орчим долларын үнэтэй болжээ.

Компьютерийн үндсэн хэрэглээ
Текст боловсруулахад: Компьютерийг энэ чиглэлээр өргөн хэрэглэж байна. Энэ нь програмын тусламжтай бичвэр текстийг компьютерт оруулж хадгалах, хэвлэх, засварлах, нэмэлт, хасалт хийх боломтой учир хүн бүхний өдөр тутмын хэрэглээ болсон. Өнөөгийн хэрэглэж байгаа програмууд олон үсгийн шрифттэй болсон, алдаа шалгах, хуудас дугаарлах, тоо дүрсийг зэрэг оруулах, хүснэгт хийх гэх мэт олон боломжтой болсон.

Хүснэгт боловсруулахад: Хүснэгт хэлбэрээр өгөгдсөн мэдээг програмчлалын өргөн мэдлэг хэрэглэхгүйгээр компьютер ашиглан гүйцэтгэх боломжтой. Ийм програм нь мэдээг хүснэгт хэлбэрт оруулах, томъёогоор үйлдэл хийх, график, диаграм зурах зэрэг олон боломжтой.

Мэдээний бааз: Олон давталттай их хэмжээний мэдээг боловсруулах зориулалттай мэдээний баазыг удирдах систем гэж нэрлэгдэх хэрэглээний програмууд өргөн хэрэглэгдэх боллоо. Эдгээр програмуудын гол онцлог нь орох, гарах маягт зохиох, тооцоо хийх, програмчлалын хэл дээр бичих боломжтой байдаг учир хэрэглэгчдийн хэрэглээ шаардлагыг бүрэн хангадаг.

Компьютерийн зураглал: Компьютерээр зураг зурах, өнгө ялгах, график диаграм зурах, хавтгай ба огторгуйн дүрс зурах зэрэгт компьютерийн зураглалын хэрэглээний програмууд онцгой ач холбогдолтой. Сүүлийн үед компьютерийн зураглалын програмууд улам боловсронгуй болж хөдөлгөөн дуу авиаг оруулах боломтой болсноос компьютер хэрэглэгчдийн тоо өссөөр байна.

Сүлжээний програм: Компьютер хэдий ганцаарчлан ашиглах зориулалттай боловч компьютеруудыг холбооны шугам, агаарын долгион ашиглан, бусад компьютеруудтай холбох боломжтой болдог. Иймд мэдээллийг хурдан шуурхай алсаас дамжуулах боломжтой болсон.

Компьютерийн техник ба програм хангамж: Компьютерийн нүдэнд харагдах, гараар барьж болох монитор, гар, системийн блок зэрэг биет зүйлүүдийг Hardware буюу техник хангамж гэнэ. Дан техник хангамжаар юу ч хийж болохгүй. Software буюу програм хангамжийн тусламжтай аливаа үйлдлийг гүйцэтгэнэ. Компьютерийн техник хангамжийг гадаад ба дотоод төхөөрөмж гэж хоёр ангилдаг. Гадаад төхөөрөмжинд хэвлэгч сканнер зэрэг гаднаас холбодог төхөөрөмжүүд багтана. Дотоод төхөөрөмжинд нь тэжээлийн блок, уян ба хатуу диск, эх хавтан, үндсэн ба нэмэлт санах ой төв процессор зэрэг орно. Програм хангамжийг системийн ба хэрэглээний гэж хоёр ангилна.

Компьютерийн ангилал: Компьютерийг тооцоолох хурд, санах ойн багтаамж, үгийн урт, үнэ гэсэн үзүүлэлтүүдээр том, мини, микро гэж гурав ангилдаг. Анхны PC компьютер нь 256К санах ойтой, хоёр дискийн төхөөрөмжтэй, хатуу дискгүй байв. Хатуу дик жил хагасын дараа гарсан ба тэр үеийн хатуу диск нь 10-20МВ байжээ. 1981 онд 256К санах ойтой 360К уян дискийн нэг, хоёр төхөөрөмжтэй байв. 1983 онд 10МВ хатуу диск уян дикийн хоёр төхөөрөмтэй байсан бол 20МВ, 60МВ гэх мэтээр хөгжсөөр ирсэн.

Персонал компьютер (PC). Компьютер нь системийн блок, гар, монитор гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.
Системийн блок. Системийн блокт төв процессор, үндсэн санах ой уян ба хатуу дискний төхөөрөмжүүд, оруулах гаргах үйл ажиллагааг удирдах зэрэг хэсгүүд байна. Компьютерийн ажиллагааг удирдаж зохицуулдаг электрон төхөөрөмжийг төв процессор гэнэ. Үндсэн санах ой хэмээх электрон схем нь мэдээг хадгалах үүрэгтэй. Санах ойн хэмжээг байт, килобайт, мегабайтаар хэмждэг. 1 байтад/B/ 1 тэмдэгт хадгалагдана. 1BK=1024B 1MB=1024KB 1GB=1024MB 8bit=1B Системийн блокт motherboard /эх хавтан/ байдаг ба түүн дээр CPU, Sound card, Vidio card, CACHE, RAM, ROM зэргийг суурилуулна.

Монитор /дисплей/. Дисплей буюу дэлгэц нь хэрэглэгчдэд компьютер дээр хийж байгаа зүйлийг харуулах үүрэгтэй. Дэлгэц дээр мэдээлэл нь тэмдэгт, дүрс зураг хэлбэрээр харагддаг. Дисплей нь хар цагаан, өнгөт, шингэн кристал /LCD liquid crystal display/ байдаг.

Компьютерийн гар. Гар нь компьютерт гаднаас мэдээлэл оруулдаг хэрэгсэл юм. Гар нь товчлуур дарахад түүнийг мэдэрч тэмдэглэн авч дамжуулдаг. Гар дээр 101 янз бүрийн үүрэгтэй 101 товчлуур байдаг.
Компьютерийн хулгана. Хулгана нь мэдээллийг компьютерт хурдан хялбар оруулахад зориулсан хэрэгсэл юм. Хулгана 2 товчлууртай. Зүүн товчлуур нь компьютерт ямар нэг үйлдэл хийх дохио өгдөг бөгөөд ямар үйлдэл хийхийг заагч сум зааж өгнө. Баруун товчийг дарахад хураангуй цэс гарна.

Диск төхөөрөмжүүд. Компьютерийн үндсэн санах ойн багтаамж хязгаарлагдмал байдаг ба компьютерийг унтраахад мэдээллүүд устана. Иймээс гадны санах төхөөрөмжүүдийг хэрэглэдэг. Соронзон дискийг өргөнөөр хэрэглэдэг. Соронзон дискийн төхөөрөмжийг уян ба хатуу гэж ангилдаг. Дискийн төхөөрөмж системийн блокт суурилсан байдаг. Дискүүд хадгалах багтаамжаараа янз бүр байх ба Floppy, Hard, CD, DVD гэж хуваадаг. Hard дискний багтаамж хамгийн их байдаг.

Хэвлэх төхөөрөмж /Printer/. Компьютерийн мэдээллийг цаасан дээр буулгах зориулалттай төхөөрөмжийг Printer гэнэ. Хэвлэх төхөөрөмжийг Dot Matrix /цэгт матрицын/, Lazerjet /лазерийн/, Inkjet /бэхэн/ гэсэн 3 хэсэгт хуваадаг. Эдгээрээс лазерийн принтер өндөр түвшинд хурдан хэвлэнэ.

Модем. Компьютерийн мэдээллийг холбооны сувгаар дамжуулах төхөөрөмжийг модем гэнэ. Модем нь хүлээн авсан мэдээллээ компьютерт ойлгогдохоор хөрвүүлнэ. Модемийн хурд нь нэг секундэд урсч байгаа мэдээллийн хэмжээгээр тодорхойлогдоно.

Сканнер. Цаасан дээрх текст, дүрс зургийг гэрлийн ойлтоор хуулбарлан текст, дүрс зургийн хэлбэрээр компьютерт оруулдаг төхөөрөмжийг сканнер гэнэ. Сканнер нь өнгөтэй ба өнгөгүй байдаг.
Дууны кард /хавтан/. Мультмедиа хавтанг компьютерт суурилуулснаар компьютерийн системд дуу хөгжим тоглуулах, дуу авиаг таних, хөгжмийн зэмсгүүдийг холбох, хөдөлгөөнтэй дүрс, видео дүрс гаргах зэрэг өргөн боломжтой болдог. Дууны картанд төхөөрөмж залгах нэг порт микрофон, чихэвч зэргийг залгах үүрүүд байдаг.

Компьютерийн техник хангамжтай ажиллах. Компьютерийн дэлгэцийн товчлууруудыг ашиглан хэрэглэгч өөртөө тохируулан дэлгэцийн үзүүлэлтүүдийг сонгон тохируулж болно. Мөн хулгана, товчлуур гартай ажиллах, зөв харьцах нь эдгээр төхөөрөмжүүдийг удаан ажиллуулахад тустай. Компьютерийн болон гадаад төхөөрөмжүүдийг цуваа болон зэрэгцээ портуудад зөв залгах. Компьютераас мэдээлэл авах, суулгахад уян дискийг өргөн ашигладаг.

Компьютерийн програм хангамж. Компьютер програмчлагдсан техник учир түүнийг ажиллуулахын тулд зориулалтын програм хэрэгтэй болдог. Програм хангамжинд системийн болон хэрэглээний програм орно.

Системийн програм нь компьютерийн үйл ажиллагааг удирдан хянаж өргөтгөх зориулалттай цогцолбор програм юм. Системийн програмыг үйлдлийн систем, хөрвүүлэх програм, үйлчилгээний програм гэж 3 ангилна.
Үйлдлийн систем. Хамгийн чухал системийн програм бол үйлдлийн систем юм. Энэ програм нь компьютерийг ажиллуулна. Ажиллах явцдаа дискруу байнга ханддаг учир ийм үйлдлийн системийг дискийн үйлдлийг систем /DOS-disk operating system/ гэж нэрлэдэг. Микро компьютерт зориулж, хэд хэдэн үйлдлийн систем зохиосон байдаг.
Үйлчилгээний програмууд. Үйлчигээний програм нь компьютер дээр ажиллахад гарч ирэх бэрхшээл тухайлбал дискний эвдрэл, файл уншигдахгүй байх зэргийг шийдэх, програм зүгшрүүлэхэд тус дөхөм үзүүлэх зориулалттай цогцолбор юм. Үүнд: файлуудыг огтлох, залгах...

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

Don`t mention it.
anudari (зочин)

medhed iluudeh yuun....

̢̢Dx555

Aimar hurdan hogjson bgazde udahku shuud gamma tuyagaar ajildag computer garj irh yun magad hehe

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)