Kimochi : Хүмүүс яагаад бусдад проблем үүсгэх гэж тийм их санаа зовдог юм вэ?
Би олон газар, олон хүмүүстэй амьдарч байсан. Тэгээд би гайхсан, яагаад хүмүүс бусдад проблем үүсгэх гэж тийм их санаа зовдог байна? Хэрэв хэн нэгэн ганцаараа яваад байвал, тэд гэрлэлт гэдэг заавал дагах ёстой ертөнцийн хууль мэт : “Яагаад чи хүнтэй суухгүй байна?” гэж санаа зовно. Хүн болгоны дарамт шахалтаас болж шаналсан нөгөөдөх чинь гэрлэсэн нь дээр юм байна гэж бодож эхлэнэ. Ядаж хүмүүс түүнийг зовоохоо болих юмдаа. Гэхдээ энэ бол алдаа, чамайг хэн нэгэнтэй гэрлэнгүүт тэд: “Хэзээ хүүхэдтэй болох уу?” гэж асууж эхлэнэ. Одоо энэ бол хүнд асуудал шүү. Энэ асуудал чамаас шалтгаалдаггүй, хүүхэд төрч магадгүй, төрөхгүй байж ч магадгүй, тэр төрөх цагтаа л төрнө. Гэвч нөгөө хүмүүс чинь чамайг шаналгаж эхлэнэ.”Хүүхэдгүй гэр бүл гэр биш”, Энэ үнэн, хүүхэдгүй гэр үнэхээр анир чимээгүй байдаг, хүүхэд гараад ирэхлээр гэр галзуугын эмнэлэг шиг болдог. Тэгээд хичнээн хүүхэд байна төчнөөн их асуудал гарч ирдэг.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

Don`t mention it.
Ицми (зочин)

хүүхэдүү? хөөрхөн л юмлээ. манай дүү хүүхэдтэй болсон одоо бүр хөөрхөн л болоод байгаа.

харин тэр гэрлэлтийн хувьд санал нэгтэй байна. үнэн том дарамт шүү нээрээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)