Kimochi : Эрчүүдийг үргээдэг 10 өгүүлбэр

Эрчүүдийг үргээдэг 10 өгүүлбэр

Эмэгтэйчүүдийн нэр хүндтэй "Cosmopolitan" сэтгүүл тохиромжтой газарт тохиромжтой цагт хэлсэн хэдхэн үг ямар ч эрийг өөрөөсөө холдуулах шалтгаан болдгийг баталж байна. Уг сэтгүүл эрчүүдийг үргээдэг Топ-10 өгүүлбэрийг гаргажээ. Хэрвээ та найз залуугаасаа салахыг хүсч байгаа бол эдгээр үгийг хэлэхэд л хангалттай гэнэ. Харин найз залуутайгаа хамтын амьдралаа зохиохоор шийдсэн бол эдгээр үгнээс холхон байгаарай. Хамгийн эхнийх нь "Бид хэзээ гэрлэх вэ?" гэсэн асуулт. Эрчүүдийн олонхи нь ийм шийдвэр гаргахад төдийлөн яардаггүй учир эл асуултад ихэд эгдүүцэх байх. Хоёр дахь нь "Хамтдаа шавайгаа ханатал дэлгүүр хэсье" гэх эелдэг урилга. Энэ үг мөн л эрчүүдэд халгаатай. Дэлгүүр хэснэ гэдэг чинь мөнгө үрэгдэхийн нэр шүү дээ. Түүнчлэн "Хонгор минь намайг хуурч болохгvй шүү", "Чамайг эцэг эхтэйгээ танилцуулмаар байна", "Энэ булган шуб гоё байгаа биз, надад зохиж байна уу?" гэх мэт үгнүүд эрчүүдийг өөрөөсөө холдуулах нэг шалтгаан. Үүний зэрэгцээ "Надад чамтай ярилцах хэрэг байна", "Надад сайхан байна гээд өнгөрсөн шөнө чамд худлаа хэлчихсэн", "Миний өмнөх найз залуу маань үргэлж л надтай хамт сав суулга угаалцдаг байсан", "Чи надад хэр хайртай вэ?" зэрэг үг эрчүүдэд огт таалагддаггүй гэнэ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)