Kimochi : Хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн талаар жагсаалт гаргажээ
Форбс" сэтгүүл энэ удаад АНУ-ын их, дээд, сургууль болон коллежийг төгсөгчдөд зориулан хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн талаарх жагсаалтыг гаргажээ. Хэдийгээр тус улсад ажилгүйдлийн түвшин өндөр байгаа ч дараахь мэргэжил ирэх арван жилийн хугацаанд илүү их эрэлт тэй байх гэнэ. Судалгааг АНУ-ын хөдөлмөрийн яамнаас гаргасан тайлан болон тэргүүлэгч компаниудаас авсан ярилцлага дээр тулгуурласан байна. Юуны түрүүнд, эрүүлийг хамгаалах салбарт ажил олдох магадлал өндөр байх гэнэ. 2018 он гэхэд тус салбарын мэргэжилтнүүд ажил олох магадлал 20 хувиар өсөх хандлагатайг онцолжээ. Эрүүл мэндийн салбарт хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн талаарх судалгааг гаргахдаа юуны түрүүнд хэд хэдэн шалгуурыг үндэслэсэн байна. Үүнд анагаах ухаан, техник болон хуулийн талаарх мэдлэгтэй байхыг шаардах гэнэ. Эрүүл мэндийг хамгаалах салбарт төрөл бүрийн судалгааг компьютерийн тусламжтайгаар боловсруулж, задлан шинжилгээ хийж, ерөнхий зураглал гаргаж чаддаг мэргэжилтнүүдэд ажил олдох нь хялбар болох гэнэ. Үүний зэрэгцээ химич, биологичдын хувьд ч ажил олдох магадлал өндөр байгаа аж. АНУ эмийн үйлдвэрлэлтээ арван жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавиад байгаа юм. Үүний зэрэгцээ хамгийн ирээдүйтэй мэргэжлээр компьютерийн инженер шалгарчээ. Алгоритм зохиож, статистик судалгаа хийх чадвартай компьютерийн мэргэлжилтнүүд интернэт дэх луйварчдаас урьдчилан сэргийлэх, компьютерийн аюулгүй байдлыг хангахад чиглэгдэх гэнэ. Харин энэ жилийн хувьд хамгийн их эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр инженер программистууд орсон бол сэтгүүлч, гар утасны мэргэжилтнүүд удаах байруудад жагсчээ. Үүний зэрэгцээ "ногоон технологи" гэгчтэй холбогдуулан энэ салбарын мэргэжил өндөр ч үнэд хүрэх гэнэ. Мөн энэ нь ойрын арван жилийн хугацаанд орчуулагчид ажил олох боломж их байх юм байна. Англи, испани хэлтэй орчуулагчид илүү боломж нээгдэж байна. Дэлхийн 21 улсын 350 сая хүн, мөн АНУ-ын 31 сая иргэн испаниар ярьдагтай холбоотой аж. Үүний зэрэгцээ хамгийн их эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр хүүхдийг бус насанд хүргэгсдийг сургах багш нар орж байгаа юм байна.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)