Kimochi : Амиа золиослогчид гэж хэн бэ?a

Амиа золиослогчид гэж хэн бэ?a

Японы “камикадзе” нарыг анхны амиа золиослогчид гэдэг үзэл түгээмэл байдаг. Тэвч анхны “амиа золиослогч” нар тэднээс есөн зуун жилийн өмнө буюу Перс улсад огт өөр шалтгаанаар бий болсон ажээ. Тэднийг арабаар “хашшашин” буюу хар тамхинд мансуурагчид гэж нэрлэдэг байж. Харин “Камикадзе” гэдэг үг нь монголчууд бидэнтэй холбоотой үүссэн үг. ХШ зуунд Хубилай хааны флот хоёр ч удаа япон улсад довтлоход монголчууд гарцаагүй ялах байв. Тэгтэл хоёуланд нь далайн хүчит хар шуурга дэгдэж монголын флотыг бут ниргэх нь тэр.

Япончууд тэднийг аварсан далайн шуургыг “камикадзе” гэж нэрлэжээ. Энэ нь “бурханы салхи” гэсэн утгатай үг. Одоо ч гэсэн тэднийг монголчуудад эзлэгдэх аюулаас бурхны салхи аварсан гэдэгт олон япон хүн итгэдэг гэнэ. Дэлхийн хоёрдугаар дайны үед ч “камикадзе” нар АНУ, Английн цэргийг бут ниргэнэ гэдэгт япончууд итгэж байлаа. Дайны эхэнд үнэхээр тэгэх юм шиг сэтгэгдэл төрүүлж байв. Нэг нь л мянга мянган усан цэрэгтэй АНУ, Английн байлдааны 18 хүчирхэг хөлөг онгоцыг “камикадзе” нар ганц өдөрт устгаж байсан болохоор арга ч үгүй юм. Америк, Англичуудад онох гэсэн байгаа алдалгүй онодог “амиа золиослогч” нарын довтолгоо огт санамсаргүй “бэлэг”, ёстой л “бурхны гэсгээл” болж байв.

Америкийн адмирал Уильям Ф. Холси “Америкчууд амьд үлдэх гэж тулалддаг байхад япончууд үхэх гэж тулалдана гэдэг нь бидэнд огт ойлгомжгүй зүйл байлаа” гэж тэмдэглэсэн байдаг. Тэвч удалгүй АНУ, Английн хөлөг онгоцныхон “камикадзе” нарыг нислэг дунд нь устгаж сурснаар япончуудын мөрөөдөл талаар болсон билээ. Тэхдээ олон энгийн хүмүүс ялангуяа оюутнууд сайн дураараа “камикадзе” болж байсан гэдгийг дурдалгүй өнгөрч болохгүй. “Камикадзе” үүсэхэд самурай нарын үзэл гол үндэс, суурь нь болсон нь эргэлзээгүй.

“Камикадзе” нар тэнгэрт төдийгүй газарт ч тулалдаж байв. Тэд танкан доогуур орж цэргийн анги, штабруу довтолж, дайсандаа аль болох их хөнөөл учруулахыг оролддог байж. XI зуунд тэр үеийн Перс улсын шашин номлогч Хасан и Саббах гэгч “буруу номтон” төрийн том албан тушаалтнуудыг устгах зорилгоор өөрийн шавь нараас хашшашинуудыг бэлтгэж эхэлжээ. Хашшашин гэдэг нь хар тамхинд мансуурагч гэсэн утгатай үг аж. Энэ нь тэр үедээ тун ч оновчтой арга байсан гэдэг. Төрийн томчууд Саббахаас үнхэлцгээ хагартал айх болсон учир тэрээр ёстой дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байсан хэрэг. Хашшашинууд өөрсдийн үүргээ биелүүлэхийг шашны том гавъяа хэмээн үнэн голоосоо итгэдэг байжээ.

Харин хаш шашинууд үүссэн үндэс суурь нь ҮП зуунд болсон лалын шашны хагаралтай шууд холбоотой юм. Лалынхан шийтүүд, суннитууд гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваагдан тэмцэлдэж улмаар шашны дайн дэгдсэн байна. Шийдвэрлэх тулалдаан 680 онд одоогийн Иракийн нутгийн хойт хэсэг Кербалой хотын дэргэд болж суннитуудын ялалтаар өндөрлөжээ. Энэ тулаанд шийтүүдийн удирдагч Хуссейн алагдсан аж. Түүний 72 хамтран зүтгэгчдэд амьд гарах боломж байсан боловч тэд удирдагчгүйгээр цаашид амьд явах нь утгагүй гэж үзээд бүгд амиа хорложээ. Үүнээс эхлэн шийтийн шашны номлолд амиа золих нь ариун үйлсэд тооцогдох болсон аж.

Хасан и Саббах үүнийг тун овжноор ашиглаж өөрийн шавь нарыг хар тамхиар мансууруулсныхаа дараа тусгай бэлдсэн гоёмсог орд харшид оруулан амьдралдаа идэж үзээгүй тансаг идээ, ундаагаар дайлж үзэсгэлэн гоо охидуудтай цэнгүүлдэг байжээ. Хар тамхи үйлчлэхээ больж хэвийн байдалд орсных нь дараа “Би та нарт диваажинг үзүүллээ. Хэрэв та нар миний үгэнд орж тэр буруу номтныг устгавал үхсэнийхээ дараа энэ диваажинд очиж үүрд жаргах болно” гэдэг байж. Хөөрхий шавь нар нь “гэгээн багш минь надад тэр буруу номтноо хурдхан заагаад өг. Би одоохон түүнийг чинь тамд явуулаад өгөе” гэдэг байсан байж таарна. Иймээс ч хашшашинууд өөрийн удирдагч Хасан и Саббахыг “диваажинд” очсоны дараа ч зуун зуун дамжин оршсоор байв.

Тэднийг бүр хожим буюу ХШ зууны эцсээр монголчууд одоогийнхоор бол “Уулын өвгөд” гэсэн нэртэй тусгай ажиллагаа явуулж байж тэднийг дахин сэхэхгүй болтол нь үндсээр нь устгасан аж. Ингээд японд “камикадзе” нарын баг үүсэх хүртэл “амиа золиослогч” нарын сураг тасарсан юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа самурай нарын амиа золих ёсыг хуулиар хорьсны дараа “амиа золиослогч” нарын сураг бас л нэг хэсэгтээ алга болов.

Орчин үеийн амиа золиослогч нар мөн л япончуудтай холбоотой үүссэн гэж үзэж болно.1972 онд Японы “улаан арми” гэдэг нууц байгууллагын гурван гишүүн Тель-Авивийн Чен-Турионы нисэх буудалд гал нээж, энэ буудалцаанд хоёр алан хядагч 52 жуулчин амь үрэгдсэн юм. Чухамхүү энэ явдлаас хойш лалын шашны удирдагчид “өөрийгөө тарчлаан зовоож” амиа золиослох нь шашныхаа төлөө өргөж буй ариун үйлс гэж зарласан юм. Энэ нь алан хядах ажиллагаа дагнан явуулах олон тооны байгууллага үүсэх үндэс болсон аж.

Эдгээр байгууллагын нэг “Хезболла” 1983 оны аравдугаар сарын 23-нд Чейрутат анхныхаа томоохон ажиллагааг явуулжээ. Таван тонн тэсрэх бодис ачсан ачааны машинтай амиа золиослогч америкийн цэргийн баазад дайран орж нөгөө нэг амиа золиослогч нь францын цэргийн штабыг орж дэлбэлсэн байна. Энэ хорлон сүйтгэх ажиллагааны дүнд гурван зуу орчим хүн амь үрэгджээ.

Европчууд яагаад “амиа золиослох” болдгийн учрыг удаан хугацаанд ойлгохгүй байв. Учир нь европын алан хядах байгууллагуудаас ийм явдал огт гаргадаггүй байсантай холбоотой. Зарим шахидууд XI зууныхан шиг амь үрэгдсэнийхээ дараа диваажинд очно гэдэгт үнэхээр итгэдэг байна. Т.Ч.Ольшанскийн “Алан хядлагын сэтгэл зүй” номд лалын амиа золиослогч нарын хүүрэнд нэгэн сонин зүйл байдгийг дурджээ. Тэр нь бэлэг эрхтэнээ даавуугаар сайтар боож төмөр утсаар багласан байдаг явдал гэнэ.Учир нь шахидууд амиа золиослон диваажинд очиж 70 гоо үзэсгэлэнт охидыг эхнэр болгон авах учир өөрийнхөө бэлэг эрхтнийг ийнхүү хамгаалж байгаа явдал аж.

Харин америкийн сурвалжлагч Мартин Флетчер амьд үлдсэн залуу амиа золиослогч Тоубасаас алан хядлага явуулах гэж байхдаа диваажингийн 70 гоо бүсгүйн тухай бодож байсан уу? ” гэж асуухад тэрээр “үгүй ээ тэр үед зөвхөн аав, ээж ,ах, дүүс л бодогдож байсан. Палестины дайны дараа амьдрал үнэхээр тэсвэрлэшгүй болсон. Дайнаас өмнө би Израйльд ажил хийж мөнгөтэй жаргалтай байсан ” гэж хариулжээ.

Бүх амиа золиослогчид сэтгэлийн хэвийн бус хүмүүс гэсэн бас нэг ойлголт европчуудад өргөн тархсан байдаг. Энэ ойлголт худал болох нь олон удаагийн судалгаагаар нэгэнт батлагджээ. Израилийн Тель-Авивийн их сургуулийн сэтгэл судлаач Ариэль Мерари баригдсан тавин “амиа золиослогч” нарыг судлахад бүгд хэвийн хүмүүс байсан аж. Олон судлаачдын үзэж байгаагаар амиа золиослогч нар жирийн хүмүүсээс зөвхөн үхлээс айх айдас байдаггүйгээр л ялгагддаг аж.

XX зууны сүүлчээр орос улсад социалист хувьсгалчдын дайчин байгууллага байгуулагдан алан хядах ажиллагаа явуулж байсныг бид мэднэ. Энэ байгууллагын удирдагч Чорис Савинков “үхэлд бэлэн байх чадвар алан хядагчийн хамгийн үнэ цэнэтэй чанар ” гэж үзэж байжээ. Үүнтэй “Алан хядлагын сэтгэл зүй” ном бичсэн Ольшанский санал нэгтэй байгаа юм. Тэрээр “алан хядлага нь өөрийгөө золиослож үхэлтэй тулгарах замаар амиа золиослогчдод гажиг гэмээр тааламж төрүүлдэг” гэж үзсэн байна.

Москвагийн сэтгүүлч Юлий Юзикийн судалгаагаар чеченийн ихэнх амиа золиослогч эмэгтэйчүүд сайн дураараа алан хядагч болдоггүй аж. Нөхөр үр хүүхэд нь дайнд үрэгдсэнээс, хуримлаагүй байж хүнтэй явалдсанаас, эцэггүй хүүхэд гаргаснаас болж амиа золиослогч болдог аж. Тэд алан хядах ажиллагаанд оролцсоноор гэмээ цагаатгаж гэр бүлийнх нь ариун нэр төр сэргэдэг аж. Зарим бүсгүйчүүдийг гэр бүлийнх нь алан хядагчдад зүгээр л зарчихдаг аж.

Харин эрчүүдийг амиа золиослогч болоход өөр шалтгаанууд нөлөөлдөг аж. Палестин, чечений эрчүүдэд амьдралын утга алдагдсанаас, тамилын барсуудад үндсэрхэг үзэл, Аль-Каидчуудад шашин амиа золиослогч болоход нөлөөлдөг гэнэ. Мөн палестины “ХАМАС”, “Исламын жихад” болон “Аль-Аксын тарчлагчдын бригад” зэрэг байгууллагууд амиа золиослогчдын ар гэрт хангалттай мөнгөн тусламж өгдөг байна.

Амиа золиослогч нар лалын ертөнцийн жирийн ард түмний дунд манай залуучуудад “поп одууд” яаж бишрэн шүтэгддэг шиг яг л тэгж бишрэн шүтэгддэг. Учир нь алан хядлага бизнес болчихоод байгаа аж. Тэднийг ингэж сурталчилж байж л жирийн ардуудаас бидний санаанд ч оромгүй мөнгө цуглуулж түүнийхээ ихээхэн хэсгийг зохион байгуулагчид нь завшдаг. Тэгэхээр тэдэнд дайн үргэлжлэх нь ашигтай байдаг байна.

Чечени, Иракийн дайныг арай өөр талаас нь хараад үзье. Ард түмний татвараар баахан пуужин, онгоц, танк, зэр зэвсэг хийчихсэн, үйлдвэрлээд л байдаг. Энэ нь баахан хүмүүсийг ажилтай байлгадаг, техник технологи хөгждөг гээд сайн талтай л даа. Тэхдээ тэднийг чинь сүүлдээ хаанаа хадгалах болж байна. Бөөн зардал. Тэгээд устгаж шинэчлэхгүй бол шинээр зэвсэг хийх мөнгө улсаас өгөхгүй. Тэгэхээр тэднийг зарах хэрэгтэй. Зарахын тулд ямар нэгэн байлдах талууд байх хэрэгтэй. Байдаггүй юм бол түүнийг зохиомлоор бий болгох хэрэгтэй. Хамгийн сайн арга бол шууд дайн хийх аж.

Одоо нөгөө талаас нь хараад үзье. ОХУ өөрийнхөө бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулд Чечений тусгаарлагчидтай, АНУ аюулгүй байдлаа хадгалахын тулд лалын хэт даврагсадтай зайлшгүй тэмцэх шаардлагатай. Лалын хэт даврагчид дэлхийд лалын хүчирхэг улс байгуулна гээд дэлхийн ихэнх хэсгийг ногоон өнгөөр будчихсан байгаа. Түүн дотор Монголын нутаг хүртэл орчихсон байдаг юм. Тэгэхээр ёстой л нөгөө монголчуудын хэлдгээр “гээндээ ч бий, гоондоо ч бий” гэдэг л болоод байна. Тэхдээ алан хядлагыг дайны аргаар дарах боломжгүй гэдэг нь өдөр ирэх тутам л тодорхой болж байна. Учир нь техник технологи хөгжсөн орчин үед бүхэл бүтэн хүчирхэг улстай хаана байгаа нь мэдэгдэхгүй хэсэг бүлэг хүн эн тэнцүү тэмцэх боломжтой болчихжээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)