Kimochi : Сонжоо

Сонжоо


1. Ажлаас чинь чамайг сүрхий мөнгөөр шагнажээ. Чи түүнийгээ…
А. Найз бүсгүйдээ хэлж, түүнтэй хамт үрнэ.
Б. Түүндээ бэлэг авч өгөөд үлдсэнийг нь өөрөө үрнэ.
В. Түүнд хэлэхээ “мартаж” мөнгөө зөвхөн өөрөө үрнэ.
2. Чамтай танилцахаас өмнө бүсгүй тань өөр залуутай байжээ. Та мэдээд яах вэ?
А. Энэ талаар түүнд хэлээд цаашид ямар харьцаатай байх талаар ярилцана.
Б. Хэсэг хугацаанд харьцаагаа тасалж, цаашид яахаа бодно.
В. Бүх харьцаагаа шууд тасална.
3. Чи бүсгүйдээ “хайртай” гэж хэр олон удаа хэлсэн бэ?
А. Өдөр бүр
Б. Заримдаа
В. Хааяа
4. Бүсгүй чинь хүүхэдтэй болохыг хүсэж байна. Харин чи эртэднэ гэж үздэг. Энэ тохиолдолд чи яах вэ?
А. Өөрийн бодлыг шудрага хэлнэ.
Б. Зөвшөөрч байгаа дүр үзүүлж, харин жаахан хүлээхийг гуйна.
В. Энэ тухай түүнийг ам ангаймагц юу ч хэлэхгүй таг болно.
5.Та хоёрын харьцаанд юу чухал вэ?
А. Үерхэл
Б. Хайр дурлал
В. Секс
6. Бүсгүйдээ чи өөрийн сексийн амьдралын талаар хэр чөлөөтэй ярьдаг вэ?
А. Маш чөлөөтэй
Б. Чөлөөтэй биш
В. Огт ярьдаггүй
7. Чиний бүсгүй араар чинь тавьдаггүй гэдэгт чи хэр итгэлтэй байдаг вэ?
А. Бүрэн итгэлтэй
Б. Заримдаа энэ тухай боддог
В. Энэ тухай огт боддоггүй
8. Чиний бүсгүй сэтгэлийн болоод сексийн шаардлагыг чинь
хангадаг уу?
А. Бүрэн хангадаг
Б. Ерөнхийдөө хангадаг
В. Заримдаа хангадаг
9. Чиний сайн найз хүүхэнтэй бүсгүй чинь хардаж, түүнтэй уулзахгүй байхыг шаардвал чи яах вэ?
А. Хардах ямар ч үндэс байхгүй гэдгийг ойлгуулна
Б. Эвгүй байсан ч найзаасаа харьцаагаа тасална.
В. Найз бүсгүйгээ нөхөртэй гэж худлаа хэлнэ
10. Ойрын 5 жилд та хоёр хамт амьдарна гэдэгт хэр итгэлтэй байна?
А. Маш итгэлтэй
Б. Магадгүй
В. Ер нь сайн мэдэхгүй
Ихэнх хариулт “А” байвал: одоогийн байдлаар та хоёрын харьцаа бүрэн төгс сайн байна. Та хоёр бие биедээ итгэдэг, харилцан ойлголцдог, бас бие биендээ их хайртай юм.
Ихэнх хариулт “Б” байвал: хэрэв та хоёр мөнгө хөрөнгө , хардалт мэтийн өөдгүй мэдрэмж, сэтгэлгээнд автахгүй бол харьцаа чинь удаан, халуун янагаар үргэлжлэх найдлага өндөр байна.
Ихэнх хариулт “В” байвал: та хоёр дараах хоёр нөхцлийн аль нэгд хамт үлдэж магад
1. Та хоёр тулалдахаа больж, энхийг тогтоох арга замыг хамтдаа хайна
2. Өдөржин зодолдож
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)