Kimochi : Эрэгтэй хүний цамц, өмдийг индүүдэх

Эрэгтэй хүний цамц, өмдийг индүүдэх

Эхлээд захны үзүүрээс нь гол руу нь чигүүлж индүүднэ. Нугалаасаар нь тавиад дотор талаас нь индүүднэ. Дараа нь мөрийг индүүднэ. Ханцуйг нь эхлээд дотор талаас нь, дараа нь өнгөн талаас мөрнөөс ханцуйны хатуулга руу чиглүүлэн индүүднэ. Ханцуйны хатуулгыг эхлээд нугалалгуй өнгөн талаас нь товчнуудыг нь тэгшлэн индүүднэ. Цамцны нуруун талыг дотор гадна талаас нь индүүднэ. Энгэрийн хэсгийг эргүүлээд эхлээд дотор талаас нь, дараа нь гадна талаас нь индүүднэ. Индүүдсэн цамцыг эвхэхдээ энгэрийг нь доош нь харуулж ханцуйны оёосны захаар баримжаалж нугална. Хөндлөн нугалаасыг бугуйн давхарга шугамын дагуу үйлдэнэ.
Өмд индүүдэх. Индүүдэхийн өмнө тоос, бохирдлыг сайтар цэвэрлэнэ. Дараа нь өвдөг гарсан хэсгийг индүүдэж гаргана. Үүний тулд өмдний шуумаг бүрийг юм дэвссэн ширээнд дэлгэж байрлуулна. Өмдний дэлгэсэн хэсэгт нойтон даавуу тавьж, түүн дээр халуун индүү байрлуулна. Үүний дараа өмдний хойд, урд нугалаасыг сайтар давхцуулж, нойтон алчуураар бүтээгээд халуун индүүгээр хүчтэй дарж индүүднэ. Дөнгөж индүүдсэн өмдийг өмсөхөөс өмнө хэдэн цаг өлгөж байх хэрэгтэй.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)