Kimochi : Орон сууц захиалах буюу худалдаж авах иргэн дараахь зүйлсийг шаардах эрхтэй
♦        Тухайн барилгын газар олголтын захирамж, гэрээ, гэрчилгээ хүчин төгөлдөр болоод техникийн нөхцөлийг холбогдох байгууллагаас авсан эсэхийг шалгах
♦        Барилгын зураг төслийг батлагдсан зургийн дагуу боловоруулсан байдалтай танилцах
♦        Барилга угсралтын ажил эхлэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл авсан эсэх
♦        Орон сууц захиалж гэрээ байгуулахдаа албан ёсны захиалагч хэн болохыг.
♦        Гэрээ байгуулахдаа захиалагчийн санал болгож буй гэрээний төслийн заалт бүрийг нарийвчлан судалж, гэрээлэгч талуудын эрх адил тэнцүү хадгалагдаж байгаа эсэх
♦        Та баригдаж байгаа барилгаас орон сууц худалдан авахаар захиалагчтай гэрээ байгуулсан бол барилгын ажлын явц, чанар байдалд хяналт тавих эрхтэй
♦        Барилгад  хэрэглэж  байгаа  материал,   хийц, бүтээцийн чанар зураг төсөл болон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогчийн зүгээс гаргасан баталгаа, дүгнэлт, лабораторийн шинжилгээний дүнг шаардах
♦        Барилгыг ашиглалтад өгөхийн өмнө тухайн барилгын талаар өөрийн санал, дүгнэлт, анхаарах асуудлын талаар барилга хүлээж авахад оролцдог холбогдох байгууллагуудыг ирүүлж арга хэмжээ авахуулах эрх нээлттэй.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)