Kimochi : Ялахын төлөө амьдар

Ялахын төлөө амьдар

Зүгээр суугаад байгаа хүн хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Ямар нэгэн юм хийх нь эрсдлийн авчирдаг ч амжилтанд хүрэх боломжийг олгодог.
-Би найзынхаа хамт хөдөө аялалаар явж байхад  уулын авиралтын тоноглолоор  тоноглогдсон хоёр авирагч 1250м өндөр ууланд  авирч хамтрагчид нь доод талд нь хамгаалалтын олсыг барьж байхыг харсан юм. Тэд их туршлагатай хүмүүс шиг харагдаж байлаа.
-Миний найз Бат тэднээс уулын хэрэгслийг нь гуйгаад тэдэн шиг өндөрт биш юм аа гэхэд 500м өндөртэй ууланд авирах санал гаргасан юм. Батын санал болгосон уул нь Эврэстийн оргил биш ч хэрэв тэндээс унавал, саа өвчин тусч, өрөөл татанхай болж цаашлаад үхэж ч болох өндөр уул байлаа.
 -Миний аз болж уулын хэрэгслийг нь авч чадаагүй юм. Тэгээд бид уулынхаа араас авирахаар шийдсэн юм. Хойд тал нь энгэр шигээ эгц өндөр биш болохоор уулын хэрэгсэл хэрэггүй байлаа.

Ингээд авирч эхэллээ. Бид уулын орой руу өгсөх тусам эгцэрч хөл тавих газаргүй болж байлаа. Удалгүй би ар талаас нь авирсан ч үхэх аюулаас зугтах боломжгүй болохыг мэдэрсэн юм. Алхах бүр би найз Батааг дуудаж хангалттай хол явлаа одоо буцъя гэж хэлмээр байлаа. Гэвч би зүтгэсээр байж Батыг дагаж уулын шовх оройд хүртэл гарсан юм. Уулын оргилд хүрч арай ядан сууж багтахаар жижиг газар олж суусан боловч салхи хүчтэй үлээхэд л уначихаар багтаж ядаж байлаа. Амьсгаа даран доош суух үедээ өөрийнхөө айдсаа ялан дийлснээ бахархан мэдэрч билээ. Тэндээс би Монгол орны үзэсгэлэнт хөдөө нутгийг цэлмэг тэнгэрийн дор олж харсан юм. Тэр өндрөөс харагдсан бүхэн болон тэр сайхан агаарыг би хэзээ ч мартахгүй. Уулын оргилд хүрэхдээ унах вий гэсэн айдсаа ялан дийлсэндээ би их баярлаж байлаа.

-Өөртөө итгэлтэй хүмүүс амжилтын зүг тэмцэхдээ өдөр бүр л өөрийн хийж буй зүйлээ, зүтгэж буй ажлаа  унана, бүхнээ алдана гэсэн айдсаа үл харгалзан шинэ шинэ зүйл төлөвлөж эхэлдэг. Үүний зэрэгцээ байгаа боломжоо үл анзааран мөрөөдлөө биелүүлэхийг эрмэлздэггүй хүмүүс ч бас бий. Учир нь тэд ялимгүй жаахан эрсдлийг ч хүлээхэд бэлэн биш байдаг.

-Энэ долоо хоногт та өөрийн амьдралыг нэг шалга. Та "Ялахын төлөө амьдардаг уу?", эсвэл "Алдахгүйн төлөө амьдардаг уу?" гэдгээ өөрөөсөө асуу. Өөрийн мөрөөдлөө бий болгохын тулд, биелүүлэхийн тулд  бүтэшгүй хий зүйл хийх, мөрөөдөх  хэрэггүй ээ. Гэхдээ мөрөөдөлдөө хүрэхийн тулд зарим нэг эрсдэлд бэлэн байх ёстой. Эх нутгийнхаа уулын оргил дээр, хэрэв би ямар нэгэн боломжийг ашиглахад бэлэн байвал миний амьдрал болон ажил үйлсэд олон сайхан аз завшаан ирнэ гэдгийг мэдэрсэн юм.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)