Kimochi : Xүүхэд гурван эгзэгтэй үеийг дайрдаг

Xүүхэд гурван эгзэгтэй үеийг дайрдаг

Хүүхдийн өсөн торниж төлөвших амьдралын явцад зайлшгүй онцгой чухал үеүд тохиолддог. Хүн төлөвших эдгээр шийдвэрлэх үе нь хүүхэд насны тодорхойгүй үе шатанд тааралддаг болохоор эгзэгтэй нас буюу өөрчлөгдөх үе гэж нэрлэдэг.
Хүүхдийн 2-4, 7-9, 13-16 насны хооронд бага насны хамгийн чухал эгзэгтэй үе. Эдгээр үед хүүхдийн бие организмд ихээхэн өөрчлөлт явагдана. Тэдгээр дотроос хамгийн тод илрэх нь хүүхэд тун хурдан өсөж өндөр болдог явдал юм. Ингэж өндөр болохын хэрээр зүрх судас, амьсгал, мэдрэлийн болон бусад эрхтнээ илүү ажиллахыг шаарддаг байна. Ийнхүү физиологийн янз бүрийн үүргийн хооронд түр зуурын авцалдаагүй байдал үүснэ. Үүнээс болж ер бусын дотоод сэрэл гарч ирэх, ядаргаа ихсэх, уцаарлах, сэтгэл санаа нь гэнэт огцом өөрчлөгдөх үзэгдэлд хүргэнэ. Хүүхэд мөн энэ үедээ амархан өвчилдөг төдийгүй их гоморхог эмзэг болдог онцлогтой ажээ.

Онцгой үед яавал дээр вэ?
Эгзэгтэй нас бүрд хүүхэд бүр өөр өөр байдаг. Жишээ нь: 2-4 насны үед хүүхэд зөрүүд өөрийнхөөрөө зүтгэдэг болдог бол 7-9 насны үед өөрийгөө дутуу үнэлэх юм уу, голдог. Нэг үгээр өөрийгөө ямар хүн бэ гэж цэгнэж эхэлдэг.
Харин өсвөр насны үед зан чанарын шинэ шинэ бэрхшээл гарч ирнэ. Ааш зан нь догшин, ширүүн болж, юунаас ч айхгүй, аливаад хайхрахгүй, дуулгаваргүй болдог. Энэ үед бие организмд бэлгийн бойжилттой холбоотой өөрчлөлтүүд гардаг. Мэдээж хүүхдийн өсөлт хөгжилт тасралтгүй явагдахын зэрэгцээ жигд бус явагдана. Ажиглагдашгүй өөрчлөлт хуримтлагдсаар байгаад шинэ чанарын эхлэл болдог байна. Гаднаас нь харахад хөгжилд гарсан өвөрмөц үсрэлт, эргэлт юм шиг санагдана. Хүүхдийн энэ үеүдэд бидний зөв буюу буруу хүмүүжүүлэх нөлөөлөл аль нь ч ялгаагүй цаашдын том үр дагавартай байж болно.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)