Kimochi : Мэнгэ аюултай юу?

Мэнгэ аюултай юу?

Орчин үед арьсны байдлаар, тэр дундаа мэнгээр нь тухайн хүний эрүүл мэндийг тодорхойлдог болоод байна. Зарим мэнгэ арьсан дээр товойн гарч ирдэг бол зарим нь зүгээр л хавтгай гөлгөр толбо хэлбэртэй байдаг. Мөн саарал, бор, улаан гээд мэнгэ янз янзын өнгөтэй. Арьсны хавдар судлалын эмч нар хоргүй мэнгийг хортой мэнгэ болон хувиргахад нөлөөлдөг хүчин зүйлсийг тогтоожээ.

Үүнд:
- Нарны хэт ягаан туяа
- Гоёлын зүүлт чимэглэл болон хувцсанд их үрэгдсэнээс
- Удамшлын өвчнөөс
- Дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлтөөс шалтгаалдаг байна.

Эдгээрийн аль нэг нь дангаараа тийм ч аюултай биш боловч хоёр гурваараа давхацвал ихээхэн аюултай байдаг ажээ. Тэр дундаа нарны хэт туяа хамгийн аюултай нь учраас арьсаа аль болох нарны хэт туяанаас хамгаалж байх хэрэгтэй. Арьсан дээрээ илэрсэн нөсөөт толбыг сайн ажиглаж бай. Мэнгэ, нөсөөт толбо, түүний эргэн тойрон дахь арьс улайх, өнгөгүй болох, үрчийх, томрох, өвдөж загатнах зэргээр ямар нэгэн өөрчлөлт ажиглагдвал мэргэжлийн эмчид яаралтай хандах, дотоод шүүрлийн булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдвал эмчлүүлэх зэрэг арга хэмжээг авах нь зүйтэй.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)