Kimochi : Бэлгийн хүчирхийлэлд өртөхгүйн тулд яах вэ?

Бэлгийн хүчирхийлэлд өртөхгүйн тулд яах вэ?

Та дараах дүрмийг үргэлж санаж яваарай.
•  Дөнгөж танилцсан шинэхэн танилаа гэртээ бүү авчирч бай.
•  Зоогийн газар, кафе, диско бүжиг дээр тохиолдлын байдлаар танилцахаас сэрэмжил. Хүний итгэмтгий занг гэмт хэрэгтээ ашигладаг хүмүүс байдгийг бүү мартаарай.
•  Сэжиг бүхий хүмүүстэй салхинд гарч зугаалах, тэр тусмаа архи согтууруулах ундаа ууж огт болохүй.

• Та хичнээн их яарч байсан ч танихгүй эр хүний машинд сууж хүргүүлж болохгүй.
• Хүсээгүй адал явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд хөгжим сонсох, видео кино үзэх гэж шалтаглан гэртээ уривал эвтэйхэн татгалзсан нь дээр. Болгоомжгүй хийсэн ганц алхам амьдралын гашуун сургамж болон үлдэх вий.
•  Орой болсон хойно цахилгаан шатанд танихгүй эр хүнтэй цуг орж болохгүй.

•  Та орой болсон хойно гэртээ ганцаар харих болвол явах замаа эхлээд сайн төлөвлөж, гэрэлгүй эсвэл гэрэл муутай гудамж, хашааг тойрч яв. Хүнгүй зэлүүд газраар явж болохгүй.
•  Хэрэв та ганцаар зугаалах, салхинд гарахаар явбал ээмэг зүүлтээ нуу.
•  Мөнгө төгрөг, алт мөнгөн эдлэлийг цүнхэндээ авч явж болохгүй. Хэрэв зайлшгүй тохиолдол гарвал дотор халаасандаа хийсэн нь дээр.
• Хэрэв таныг хэн нэгэн хүн дагаж байгаа юм шиг санагдвал явдлаа өөрчил, гудамжны нөгөө талд гар. Хэрэв тэр үргэлжлүүлэн дагаад байвал тусламж дууд.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)