Kimochi : Эрүүл мэнд ба цагаан хоол

Эрүүл мэнд ба цагаан хоол

Мал аж ахуй бүр хожуу МЭӨ ҮII-ҮI зуунд үүссэн гэдэг. Иймд эртний хүмүүс ногоо, жимс, самраар хооллодог байжээ. Хүний шүд, ходоод, гэдэсний зохион байгуулалтыг судлаад хүн гарал үүслээрээ ургамал болон сүүн тэжээлтэн байсныг нотолсон байдаг. Колумбын Их сургуулийн доктор Г.С. Хантинген хүний биеийн бүтэц зүйн харьцуулсан судалгаагаар махчин амьтны нарийн, бүдүүн гэдэс богинохон, шулуун гөлгөр, харин мах иддэггүй амьтных урт байдаг байна. Байгалаасаа ургамлаар хооллогч бусад амьтны нэгэн адил хүн төрөлхтөний бүдүүн, нарийн гэдэсний урт 8.5 метр байдаг ажээ. Нарийн гэдэс олон нугалардаг, хана нь хуниастай, бас гөлгөр биш учраас бидний идсэн мах гэдсэн дотор удаан хугацаагаар байж, муудаж ялзран хорт бодис ялгаруулдаг. Тэрхүү хорт бодисыг шулуун гэдэсний хорт хавдрын шалтгаан гэж үздэг ба эдгээр хорт бодисыг зайлуулах үүрэгтэй элэгний ачааллыг ихэсгэж, элэгний хатуурал, тэр ч бүү хэл элэгний өмөн өвчин үүсэх нөхцөл болдог. Хүнийг үхэлд хүргэж буй шалтгааны хоёр дахь нь өмөн үү гэдэг. Махыг шарж, хайрах нь хүчтэй канцероген агуулдаг нэг зүйлийн химийн бодис үүсгэдэг болохыг судалгаа харуулжээ. Энэ химийн бодисыг өгсөн хулгана яс, цус, ходоодны гэх мэт өмөн өвчнөөр өвчилсөн байна. Судлаачид, хөхний өмөнгөөр өвдсөн хулганы хөхүүлж байгаа зулзага бас өмөн өвчнөөр өвчилдгийг тогтоосон байна. Хүний өмөн өвчний эсийг амьтанд тарихад ч тэр амьтан өмөн үү туссан байна. Тэгэхээр бидний өдөр тутмын иддэг мах ийм өвчтэй малын мах байсан бол түүнийг нь бие махбоддоо аваад өвчлөх магадлал их болно. Ихэнх хүн мал нядлах газрын махыг мал эмнэлэг, ариун цэврийн шалгалтад орсон гэж боддогоос цэвэрхэн, аюулгүй гэж үздэг. Үнэндээ мал нядлах газар өдөр бүр өдий төдий хонь, үхэр, гахай, тахиа алж, худалдаж байгаа тул амьтан болгоны хорт хавдартай эсэхийг нэг бүрчлэн шалгах бололцоо байхгүй. Амьтан болгоныг бүү хэл зүсэм маханд өмөн өвчний эс байгаа эсэхийг нягтлан шалгах туйлын бэрхшээлтэй юм. Одоо үед махын үйлдвэрт толгой нь сэжигтэй бол толгойг нь хаяж, хөл нь өвчтэй бол хөлийг нь хаях арга хэрэглэж зөвхөн өвчтэй хэсгийг нь салгаж хаяад үлдсэнийг нь худалдаж байна. Үүнээс гадна санаа зовох өөр нэг зүйл байна. Амьтныг бордох тэжээл, антибиотик болон өсөлт хурдасгах даавар, стеройд зэргийг агуулсан эм бэлдмэлийг амьтны тэжээлд холих буюу биед нь шууд тарьдаг. Дулааны улиралд зах дээр махаа муудуулахгүй гэж наймаачид янз бүрийн химийн зүйл шахдаг гэсэн яриа нийтийн дунд байдаг. Тийм мах идвэл дээрх бодисууд хүний биед шингэдэг байна.

Зарим хүн цагаан хоол хэрэглэхэд шим тэжээл дутагдана гэж үздэг. Америкийн гэмтэл согогийн эмнэлгийн мэргэжилтэн доктор Миллер Тайваньд дөчин жил ажиллахдаа бүх ажилтан, өвчтөнүүд нь цагаан хоол иддэг эмнэлэг байгуулсан байна. Тэрээр “Ургамал болон махаар аль алинаар нь хооллож чаддаг амьтан бол хулгана юм. Хоёр хулганыг тусгаарлаад нэгэнд нь мах идүүлж, нөгөөд нь цагаан хоол идүүлэхэд тэр хоёрын өсөлт бойжилт адилхан, гэхдээ ургамлаар хооллодог хулгана өвчин эсэргүүцэх чадвар сайтай, урт насалдгийг харж болно. Үүнээс гадна өвчин тусвал ургамал хоолтой нь түргэн эдгэрч байсан” гэжээ. Орчин цагийн шинжлэх ухааны эм бэлдмэл хэчнээн сайжирсан ч зөвхөн өвчнийг л эмнэж чаддаг. Харин зөв хүнс хоолны зүйл бол хүмүүсийг эрүүл саруул байлгаж чадна. Ургамлын гаралтай хүнсний зүйл махыг бодвол шим тэжээлт чанарын шууд эх булаг юм. Хүмүүс мах иддэг, гэтэл бидний идэж байгаа амьтны шим тэжээлийн эх булаг нь ургамал ногоо л байдаг. Ихэнх амьтан богино настай, бас хүнд байдаг бүх өвчнийг тээж байдаг. Энэ нь хүн төрөлхтөний өвчин эмгэг нь өвчтэй малын мах идсэнээс үүсэлтэй байх тун магадлалтайг харуулж байна. Тиймээс хүн шим тэжээлээ яагаад шууд ургамлаас шууд авдаггүй юм бэ? Доктор Миллер “Эрүүл мэндээ сайн байлгая гэвэл бүх шим тэжээлээ авахад зөвхөн үр тариа, буурцаг ногоо л хэрэгтэй” гэжээ. Одоогоос 20 гаруй жилийн тэртээ Америкийн Хоол судлалын Холбооноос “Хэрэв шим тэжээлт чанарыг нь зохистой тохируулж чадвал цагаан хоол эрүүл мэндэд тустай, шим тэжээлээр хангалттай гэж үзэж байна” хэмээн зарлажээ.Зөв зохицуулсан цагаан хоол эрүүл, тэжээллэг төдийгүй зарим өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчилгээний ач холбогдолтой. Нэрт цагаан хоолтон, доктор Ж.Х.Келлог “Бид ургамал ногооны зүйл идвэл идэшний зүйл маань ямар өвчтэй байсан бол гэж сэтгэл зовних хэрэггүй тул сэтгэл таатай сайхан хооллоно шүү” гэжээ.
Махан хоолыг боловсруулахад ургамал болон цагаан идээнээс илүү ажиллагаа шаардагдах ба бие махбодийн илүү ажилбар бүр нь хүнийг ядраадаг. Харин жимс, хүнсний ногоо махнаас 10 дахин, сүү цагаан идээ 5 дахин хялбар шингэцтэй бөгөөд биеэс хортой бодисыг гадагшлуулж, хоргүйжүүлдгийг Шинжлэх ухаан хэдийн нотолсон билээ. Цагаан хоолтны уургийн гол эх үүсвэр болох буурцгийн төрлийн ургамал /төрөл бүрийн шош, вандуй, буурцаг/ хялбар шингэцтэйн дээр мах, өндөг, сүүний нэгэн адил бүх л үл орлуулагч аминхүчлийг агуулсан төгс уурагтай, мөн ханаагүй тос, эслэг, аминдэм болон эрдэс бодисын эх булаг болдог.Тухайлбал, 100 гр шар буурцгийн шинэ бяслаг /дүпү/ сүүнээс кальцийг 1.7, фосфор 2, калийг 1.3 дахин их агуулж, төмрийн агууламж нь махныхтай ойролцоо бөгөөд антиоксидант /исэлдэл хориглогч/ бүлэг бодис болох изофлавиныг 200 мг буюу өөр ямар ч бүтээгдэхүүнд байхгүй хэмжээгээр агуулдаг байна. Доктор Миллер дүпүг “ясгүй мах” гэж нэрлээд энэ бүтээгдэхүүн нэн тэжээллэг тул хэрэглэхэд, шаардлагатай шим тэжээлээ хангалттай авч, урт насална гэжээ. Цагаан хоолт хүн хоол хүнснээсээ хангалттай хэмжээний уураг авч чаддаг уу? Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр бид өдөр тутам авах илчлэгийнхээ 4.5 хувийг уургаас авч болно. Буудайд 17%, цэцэгт байцаанд 45%, цагаан будаанд 8% -ийн уургийн төрлийн илчлэг агуулагддаг байна. Иймээс мах хэрэглэхгүйгээр уургаар баялаг хоол хүнстэй байх нь тун хялбар бөгөөд энэ нь бидний өөрөө өөртөө барьж буй нэг ёсны бэлэг юм. Архи, тамхи хэрэглэхийг эс тооцвол мах идэхээс илүү хүний эрүүл мэндэд хор болох зүйл байхгүй ажээ.
Дэлхий дээр амьдарч байсан үе үеийн олон алдартнууд цагаан хоолтон байжээ. И.Ньютон, Леонардо Да Винчи, Рабиндранат Таагүүр, Лев Толстой, Махатма Ганди, Диана гүнж, одоо бидний дунд Лео Каприо, Мадонна, Пол Маккартни гээд мөн олимп, дэлхийн олон удаагийн аварга тамирчидыг ч нэрлэж болно. Алберт Эйнштейн хэлэхдээ: “Миний бодлоор цагаан хоолны улмаас хүний зан чанарт гардаг өөрчлөлт, ариусах нөлөө нь хүн төрөлхтөнд ихээхэн ашигтай юм. Иймээс хүмүүс цагаан хоол идэхийг сонгох нь буян хишигтэй болоод амар амгалан хоёр талтай юм” гэжээ.
Амьтныг алахад тэд асар их цочирдон айж, тарчлал болоод өшөө хорслыг мэдэрдэг. Үүний улмаас тэд хорт бодис ялгаруулж тэр нь маханд нь шингэж үлддэг ба махыг нь идэж буй хүмүүст хор нөлөө нь тусдаг байна. Амьтны хэлбэлзлийн давтамж хүнийхээс доогуур болохоор бидний хэлбэлзэлд нөлөөлж билиг ухааны хөгжлийг өөрчилдөг ажээ.
Харин монголчууд эрт дээр үеэс мах бага хэрэглэдэг, бие сайтай, баатарлаг, билиг оюун хурц ард түмэн байлаа. Үүний нотолгоо бол бидний өвөг дээдэс жилийн гуравны нэгд нь л махан хүнс бага хэмжээгээр хэрэглэж бусад үед нь цагаан хоол иддэг байсныг түүхийн хуудаснаа тэмдэглэн үлдээснээс харж болно. Тиймээс бид өнөөдөр өвөг дээдсийнхээ ариун сургаалийг дагадаггүй юмаа гэхэд эрүүл мэндээ бодож мах бага хэрэглэх нь зайлшгүй чухал болж байна даа. Харин одоо дэлхий нийтээрээ цагаан хоол хэрэглэхийг уриалж байна. Энэ нь дээр миний нэлээд түлхүү өгүүлсэн эрүүл мэнддээ санаа тавих шалтгаанаар цагаан хоолтон болох ёстой. Мөн шинжлэх ухаан ч байх үүднээс, энэрэл нигүүслийн бүхий л үүднээс, дээр нь дэлхий ертөнцийг аврахын тулд бид цагаан хоолтон болох ёстой ажээ. Барууны орнууд болон Америкт хүмүүс долоо хоногт ганцхан удаа цагаан хоол идэх юм бол жил бүр 16 сая өлөн зэлмэн хүнийг аврах боломжтой гэдгийг судалгаагаар тогтоожээ. Эцэст нь дурьдахгүй өнгөрч боломгүй нэг мэдээ байгаа нь өнөөдөр дэлхий дээр бараг нэг тэрбум хүн өлсгөлөн болоод хоол тэжээлийн хомсдолд зовж байна. Жилд 40 сая хүн өлсөж үхэж байгаагийн ихэнх нь хүүхэд байна.



start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

Don`t mention it.
Ы (зочин)

БИ ЭРҮҮЛ МЭНДЭЭ ИНГЭЖ ХАЙРЛАНА ГЭСЭН ЭССЭ ХЭЛЖ ӨГӨӨЧ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)