Kimochi : Судалгаааны арга зүй

Судалгаааны арга зүй

 Судалгааны үндсэн аргачлал нь тухайн тойргийг системийнх нь хувьд бүхлээр нь авч үзэж тэдгээрийн элементүүдийн үүрэг нөлөө, харилцан уялдааг тодорхойлох замаар синтез хийн дүн шинжилгээ өгнө. Улс төрийн болон социологийн шинжлэх ухааны тусгай аргууд болох анкет, сурвалжлага, статистик, фокус группийн аргуудыг голчлон ашиглана. Мөн бүтэц үүргийн болон түүхэн, герменевтик, деконструкт аргуудыг сүүлийн шат болох боловсруулалтанд хэрэглэнэ.

Сонгогчийн зан үйлийн судалгааг SPSS-12.0 программ дээр боловсруулна.
a. Сонгогчдын зан үйлийн судалгааны аргачлал Сонгогчдын зан үйлийн судалгаа нь дараах гурван хэсэгтэйгээр явагдана. Үүнд :
- Тойргийн сонгогчдын улс төрийн менталитет, үнэлэмж, үзэл бодлыг тандсан анкет авагдана. Тухайн тойрогт хамаатай асуудлууд, УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл, хандлага, тойргоос сонгогдсон гишүүн, орон нутгийн удирдлагын талаарх иргэдийн үнэлэлт дүгнэлтийг тодорхойлох. Мөрөн хотод очсоны дараагаар орон нутаг, сумдын мэдээллийг авч хүн амын тоонд дунджаар 0,3 хувиар тооцон сум бүр, баг бүрээс авах анкетийн тоог тогтооно.
- Фокус группийн ярилцлагыг нийт 12 сум, 6 баг дээр явуулах бөгөөд нэг ярилцлагыг 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр явуулна. Тухайн багийг бүрдсэний дараагаар судлаачдын багийн гишүүн буюу координатор удирдан явуулна. Ярилцлагын хугацаа нийт 2.30 минут үргэлжлэх бөгөөд нэг судлаач ярилцлагыг тэмдэглэх юм. Нийт 12 асуулт байна. 10 хүнийг хоёр хоёроор 5 баг болгон хувааж ярилцана.

b. Тойргийн тухай статистик мэдээлэл цуглуулах аргачлал
- МУИС-ийн ХЗС-Конрад Адеанаурын сантай хамтран хэрэгжүүлж буй “Монголын иргэд, олон нийтийн улс төрийн менталитетийн судалгаа” төслийн хүрээнд аймгийн орон нутгийн удирдах байгууллага, дарга нарын дэмжлэгтэйгээр статистик мэдээллийг цуглуулна.
- Тухайн тоо баримтыг хадгалдаг эсвэл хариуцан эрхэлдэг албаны хүмүүстэй мөнгө төлөх журмаар мэдээллийг авна.
- Улаанбаатар хотод Улсын Үндэсний Статистикийн газар, Үндэсний Архив, Иргэний бүртгэл мэдээллийн төв зэрэг төвлөрсөн газрууд, орон нутгийн оюутны холбоод, олон нийтийн байгууллагуудаас мэдээлэл цуглуулна.
- Статистик мэдээлэл бүхий хороодын дарга нар, нийгмийн ажилтанууд, мөн хэвлэгдсэн ном товхимолоос шүүнэ.
 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)