Kimochi : Zaluus dzoriulaagdav

Zaluus dzoriulaagdav

16 нас
Гадаад үзэмж -Ихэвчлэн тод өнгийн хувцас өмсдөг, мөн үс, хумсаа ч янз бүрийн өнгөөр будаж гангардаг. Зохьсон, зохиогүй “моод”-ны л гэсэн хувцасыг өмсдөг
Зугаалдаг газрууд -Тоглоомын парк, кино театр гэх мэт олон хүнтэй, чимээ ихтэй газраар зугаалах дуртай.
Сонирхол - Нэрд гарсан “бойбэнд” хамтлагуудын үнэнч шүтэн бишрэгч байдаг
Авах дуртай бэлэг - Чихэвчний хөгжим, алдартай хамтлаг, дуучны хуурцаг, CD
Хооллох -Зайрмаг, бялуу, шоколад гээд бүхий л амттанд дурладаг. Тэд хэзээ ч лааны гэрэлд хоёулхнаа хооллохыг хүсэхгүй. Харин кафед олуулаа хөгжилтэй хооллохыг боддог.
Ааш зан - Эрх дураараа, бодлогогүй, хөнгөн хийсвэр
Харьцаа - Анхны хайр, шохоорхол болж мартагдана

20 нас

Тэр бүхнийг чаддаг, мэддэг. Ерөнхийдөө түүн шиг сэтгэл зүйч, нарийн мэдрэмжтэй хүн хорвоод байхгүй мэт. Нэг үгээр хэлэхэд тэр өөрийгөө “хамгийн мундаг “гэдэгт итгэдэг.   
Гадаад Үзэмж -Тансаг чамин банзал, цамцаар гоёдог ч ихэвчлэн пүүз, жинс гээд чөлөөт маягаар хувцасладаг. Тэд ямар ч хувцас өмссөн дур булаам харагдана.
Зугаалдаг газрууд - Залуучуудын олноороо цугладаг олны мэддэг диско клубт очих дуртай.
Сонирхол - Хааяадаа хайр дурлалын сэдэвтэй ном уншиж, гадаад хэлэнд суралцдаг. Энэ насныхан онгоцны үйлчлэгч, орчуулагч болохыг хүсдэг
Авах дуртай бэлэг -Шүлгийн түүвэр ном
Хооллох -Тийм ч үнэтэй биш хоолыг сонгодог. “Мак дональдс” гэсэн түргэн хоолны газар хооллох дуртай.
Ааш зан -Зөрүүд, ямагт өөрийн зөв гэж боддог
Харьцаа- Та хоёрын харьцаа төдийлөн бат бэх биш байна.

25 нас

Сүүлийн үед таргалаад байгаа юм шиг санагдаж,  биеийн жиндээ санаа зовж эхэлдэг. Хайр дурлалын “талбарт” багагүй зүйлийг үзээд амжсан. Хайр дурлал нь бүтээгүйд амьдралыг үзэн ядаж, хорвоод ганцаархнаа азгүй хүн мэт бодож гутардаг. Хүүхэд наснаас нас биед хүрсэн эмэгтэй болон шилжих үе.  
Гадаад Үзэмж -Бие галбираа гайхуулсан хэрнээ хүүхдэрхүү хонгорхон загварын хувцасыг илүүд үздэг.
Зугаалдаг газрууд -Олон хүнтэй газраас аль болох зайлсхийж гэрсэг болдог
Сонирхол -Олон ангит кино
Авах дуртай бэлэг -Ямар ч бэлгэнд сэтгэл хөдлөнө. Тэр тусмаа эсрэг хүйстэнээсээ авсан бол.
Хооллох -Хэн нэгэн түүнийг хоолонд урихаас илүү өөрөө амттай, сайхан хоолоор таныг дайлах болно. Харин та ямар амттай хоол хийдэгийг нь магтахаа мартуузай.
Ааш зан -Амьдралд юу хүсч байгаагаа заримдаа ойлгохгүйгээс болж бухимдана. Тэрхүү уур, бухимдлаа өөрийн мэдэлгүй бусдад гаргадаг
Харьцаа -Тантай гэрлэхийг шууд зөвшөөрнө.

30-аас дээш нас

Амьдралыг шударга бус гэж боддог. Хорвоо ертөнц өөрийнх нь төсөөлж байсан шиг биш гэдгийг сайн ойлгосон.
Гадаад үзэмж - Үргэлж шинэлэг, дур булаам харагдаж чаддаг. Гар, хумс, арьсандаа ихээхэн анхаарч, арчлан, үнэтэй, чанартай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг.
Зугаалдаг газрууд - Парис, Ром, Лондон зэрэг газруудыг үзээд үхэхсэн гэж боддог. Хүнгүй цэцэрлэгт хүрээлэн гудамжаар зугаалах дуртай. Энэ насандаа тэд ихэвчлэн “романтик” хүмүүс байдаг
Сонирхол -Өөрийнхөөрөө тохижуулсан ая тухтай орон сууц
Авах дуртай бэлэг -Үнэт эдлэл
Хооллох -Тансаг зоогийн газар, үдшийн болзоонд очихоос татгалзахгүй. Үнэтэй, чанартай дарсыг сонгоно.
Ааш зан -Өндөр шаардлага тавьдаг, багагүй ааштай.
Харьцаа -Таныг сонгохдоо маш нарийн, сайтар бодно.
 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)