Kimochi : Александр Сергеевич Пушкин

Александр Сергеевич Пушкин

Александр Сергеевич Пушкин  1799 оны 6 сарын 6 – 1837 оны 2 сарын 10 нь Оросын Романтик зохиолч, Оросын хамгийн агуу яруу найрагч бөгөөд Оросын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч юм.

Намтар

Пушкины аав нь сурвалжит газрын эзэн, язгууртан, ээжийн нь өвөө Абрам Петровчи Ганнибал нь Их Пётр хаанд бэлэг болж очсон этиоп үндэстэн боол байлаа. Тэрээр Москвад төрж, Петербургийн орчмын Царское Село (одоогийн Пушкин хот) тосгонд байрлах эзэн хааны лицейн сурагч байхдаа уншлагын шалгалтан дээр өөрийн зохиосон "Царское Селогийн дурсамж" хэмээх шүлгээ уншсанаар нэр алдар нь ихэд түгж, 1820 онд анхны найраглал болох "Руслан Людмила хоёр"-ыг бичжээ.

Пушкин аажмаар улс төрийн өнгө аястай шүлэг зохиол бичих болсон тул засгийн газраас түүнийг 1820 онд Кишинёв руу цөлжээ. 1823 он хүртэл тэнд байхдаа Кавказ, Крымын хойгоор аялж, "Кавказад олзлогдогсод", "Бахчисарайн оргилолт булаг" найраглалуудаа бичсэн нь өндөр үнэлэгдэх болсон юм. 1823 онд Одесса руу нүүсэн ч дахин засгийн газартай сөргөлдөж, 1824 онд эцэг эхийнхээ амьдарч буй Умард Оросын Псков мужийн Михайловское тосгон руу цөлөгдөв. 1826 онд Николай I хааны өршөөлд багтаж Петербургт буцаж ирсэн байна. Гэвч 1825 онд гарсан декабристуудын хуйвалдааны дараа бий болсон улс төрийн нөхцөл байдлын улмаас Умард Орост байх үедээ бичсэн "Борис Годунов" зэрэг шүлэг найраглалуудаа хэвлүүлэх зөвшөөрөл авч чадалгүй, засгийн газрын хараа хяналтан дор амьдарч байв.

1831 онд Наталья Гончарова хэмээх бүсгүйтэй гэрлэж, улмаар хаанаас язгууртны хэргэм хүртэж, хааны ордонд орох эрхтэй болсон боловч Пушкин түүнийг үзэсгэлэн төгс эхнэрийг нь хааны ордонд оруулахын тулд хийсэн алхам хэмээн доромжлол мэтээр хүлээн авчээ. 1837 оны 1 сарын 27-нд тэрээр эхнэрт нь санаархагч франц үндэстэн Жорж Дантес гэгчтэй дуэл хийж, уг тулаанд авсан шархаа даалгүй 2 хоногийн дараа амьсгал хураажээ. Дуулианаас айсан хаант засаг ойр дотныхныг нь л оролцуулсан оршуулгыг нь нууц байдлаар зохион байгуулж, Михайловское тосгоны ойролцоо орших Успенскийн дацангийн оршуулгын газарт хөдөөлүүлсэн байна.

Бүтээлүүд

Пушкины бүтээлүүдэд Вольтерын хошигнол, Байрон, Шекспирийн уянгалаг шинж чанарын нөлөө ажиглагддаг.

Түүний бүтээлүүдийн заримыг Оросын хөгжмийн зохиолчид дуурь болгосон байдаг. Михайл Глинкагийн "Руслан Людмила хоёр" (1842 он), Пётр Чайковскийн "Евгений Онегин (1879), "Гилбэрийн хатан" (1890), Модест Мусоргскийн "Борис Годунов" (1874), Николай Римский-Корсаковын "Салтан хааны үлгэр" (1900), "Алтан тахианы үлгэр" (1909) зэргийг дурьдаж болно.

"Руслан Людмила хоёр"(шүлэг 1820)
"Кавказад олзлогдогсод"(шүлэг 1822)
"Бахчисарайн оргилолт булаг"(шүлэг 1824)
"Цыган"(1827)
"Полтава"(1829)
"Бяцхан эмгэнэл"(1830)
"Борис Годунов"(1831)
"Салтан хааны үлгэр"(1831)
"Алтан тахианы үлгэр"

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)