Kimochi : Р. Чойном “Чамд хардуулах сайхан"

Р. Чойном “Чамд хардуулах сайхан"

Омогшин асах гал хайранд чинь

Оньсого шиг нэгэн хар унагаж

Огт гэмгүй мөртлөө чамдаа хардуулаж

Олон хоног өөрийгөө цагаатгаж явах сайхан

  Халдаахгүй нүдийг минь хоргоож

     Хараацай шиг харцаараа намайгаа ээрч

     Уурлаж ч чадахгүй, инээж ч чадахгүй

     Урт урт санаа алдан дэнслэх чинь сайхан

Нүд чинь гурвалжлан

Нүгэл хэрчих хутга шиг гялалзан

Ирж яваа нулимс дуунд нь шүүдэрлээд

Ингэнэ гэж санаагүй ээ гэж бодлоо тэслэх чинь сайхан

Учир бүхнийг тайлсан хойно

     Удаан юунд намайг зовоовдоо гэж

     Халуу төөнүүлэн энгэр налж

     Хацар дээгүүрээ нулимсаа дэгдүүлэн тайтгарах чинь бүр сайхан

Хардах тоолонд чинь би чинийх гэдгээ мэдэрдгийм

Хичнээн их хайраар, хэнд ч өгөхгүй гэдгийг чинь ухаардгийм

Үг унасан худлаад битгий хэл үхлээс бусдад намайгаа өгөхгүй ханьдаа

Үе үехэн, хааяа хааяахан хардуулах сайхан 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)