Kimochi : Архи

Архи

Урт єдрийн наранд
Умдаан болохгүй умдааныг,
Ужиг холын замд
Хоол болохгүй идээг
Урьсан зочилсон айлууд
Уу! хэмээн барив.
Урьдын танил нєхєд
Угж мээм шиг шахав.

Шимэн шимэн суухад
Шимийн идээний дээж,
Шилэн шилэн уухад
Ширүүн хар архи.
Шижгэр залуу насны маань
Шийтгэл болон тохиосон,
Шилэн лонхонд бєглєєстэй
Шингэн биетэй чєтгєр.

Аагий нь хэлэх юм бол
Гучин найман градус,
Аашийг нь хэлэх юм бол
Гучин найман алдаа.
Андуухан хэлэх юм бол
Гучин найман нас,
Ахиухан хэлэх юм бол
Гучин найман үхэл!
Ууж эхлэх цагтаа би хамгийн цэцэн.
Улайж халах үедээ би хамгийн баян.
Унтаад сэрэх цагт мєнгє ч үгүй, нєхєд ч үгүй,
Ухаан бидэн хоёр бие биеэн олохгүй...
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

Don`t mention it.
ЭЭЛЭРЭГ (зочин)

Архи гэж юуийн? сто мэдкүм байна.. баба юм байдаг гэсэн тэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)