Kimochi : Youtube дээр видеогоо байршуулахыг зааж өгье.

Youtube дээр видеогоо байршуулахыг зааж өгье.

Алхам 1. Эхлээд та юуны өмнө Youtube д бүртгүүлж, гишүүн болох ёстой.
Үүний тулд Бүртгүүлэх гэсэн энэ товчиндээр дарна. Ингээд бүртгүүлэх нүүр гарч ирнэ. Тухайн нүүрэндэх шаардлагатай мэдээллүүдийг оруулсаны дараа Terms of Use,Privacy Policy гэсэн хэсэгт дарж идэвхжүүлсэний дараа Create my account гэсэн хэсэгт дарах хэрэгтэй. Ингэсний дараа мэйлээ шалгаарай гэсэн бичиг гарч ирэх болно.

Алхам 2. Ингээд та мэйлээ шалгах хэрэгтэй. Мэйлд тань Please click here to confirm your email гэсэн хэсгийн click here дээр дарна. Дарах үед шинэ хуудас нээгдэж,таныг гишүүн болсоныг мэдэгдэх болно.

Алхам 3. Одоо та видео оруулахын тулд Upload гэсэн шар бичиг дээр дарах хэрэгтэй.

Titlе: гэсэн хэсэгт видеоныхоо нэрийг

Description: гэсэн хэсэгт видеоныхоо тухай тайлбарыг

Video Category: гэсэн хэсгээс ямар хэлбэрийн, ямар төрлийн видео вэ гэдгийг сонгох хэрэгтэй. Жишээ нь хэрвээ та дууны клип оруулах гэж байгаа бол music гэсэн хэсгийг сонгоно гэсэн үг.

Tags: гэсэн хэсэгт та таны видеог хүмүүс олохын тулд оруулж болох үгнүүдийг бичих ёстой.

Ингээд бичиж дууссан бол одоо доор байгаа Upload a video гэсэн товчийг дарах ёстой.

Алхам 4. Дараагийн нүүрэнд video upload гэсэн бичгийн доор байгаа browse гэсэн товчийг дарж, видеогоо оруулна. Тэгээд upload video товчийг дарна. Ингээд uploading гэсэн бичиг гарч ирэх ба та хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй.

Алхам 5. Хэсэг хугацаанд хүлээсний дараа Thank you! Your upload is complete. гэсэн бичиг гарч ирэх ба та видеогоо оруулсан гэсэн үг.

Ингээд танд амжилт хүсье.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)