Kimochi : Өөрийгөө хайрла

Өөрийгөө хайрла

-Өөрийгөө бүү буруутга.
Чамайг дөнгөж сая шүүж буруутгалаа, тэгээд чи тэр бүх буруутгалыг нь хүлээж авлаа. Одоо чи үргэжлүүлээд өөртөө хор хүргэж байна. Хүн төрөлхтөн өөрөө өөрийгөө буруутгасан тас хар манан дунд амьдарч ирсэн. Харин чи өөрийгөө буруутгаад байх юм бол яаж өсөх юм бэ? Яаж гүйцэд боловсрох юм бэ?
-Чи өөрийгөө хүндэлдэггүй бас хайрладаггүй бол чиний бүхий л амьдрал зүгээр л бусдыг буруутгахад хоосон зарцуулагдаж байдаг. Тийм болохоор л хүмүүс бусдын мууг их сайн олж хардаг. Тэд өөрсдийн мууг олж харж чадаад байгаа юм чинь бусдаас мууг олж харахаас яаж зайлсхийхэв дээ. Амьдрал дээр хүмүүс бусдын мууг олж хараад зогсохгүй дээр нь нэмж хачирлаад аль болох их болгож хөөргөдөг. Энэ нь тэдэнд амьдрах цорын ганц арга юм шиг санагддаг. Тийм болохоор л энэ ертөнцөд шүүмжлэл маш их байдаг хэрнээ, хайр маш бага байдаг.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

Don`t mention it.
Зочин

гоё гоё

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)