Kimochi : Pagemaker-ийн анхан шатны хичээл

Pagemaker-ийн анхан шатны хичээл

Шинээр файл үүсгэх хадгалах, нээх  Шинээр файл үүсгэхдээ File цэсний New командыг сонгож Document setup цонхыг ажилд бэлтгээд ok товчлуурыг дарна. Бэлтгэсэн текст, хэвлэлийн эхээ файл болгон хадгалахдаа цэсний Save командыг сонгоно. Мөн хоёр өөр нэртэй нэг ижил файл үүсгэхийн тулд File цэсний Save as-г сонгоход save команд өгсөнтэй адилхан цонх гарч ирнэ. Уг харилцах цонхонд файлынхаа шинэ нэрийг өгч хадгална. 
Файл нээх. Өмнө нь ажиллаж байсан файлаа нээж засварлах, хэвлэх, өөрчлөх гэх мэт шаардлага байнга гардаг. File цэсний Open командыг сонгоход дараах харилцах цонх гарч ирнэ.  Looking хэсэгт ажлын файлын байгаа хавтасыг сонгож уг хавтсанд байгаа pagemaker-ийн өргөтгөлтэй ажлын файлын нэрс харагдах бөгөөд нээх файлаа сонгомогц сонгосон файлын нэр File name хэсэгт бичигдэх бөгөөд оpen товчлуурыг дарна. Хэрэв сүүлд ажиллаж байсан файлаа дахин дуудах шаардлага гарвал File цэсний Publications дэд цэснээс нээж болно.
Туслах шугамууд Хэвлэлийн эх бэлдэх үед цаасаа зөв хувиарлах, олон объектуудыг зэрэгцүүлж байрлуулах шаардлага гардаг. Энэ тохолдолд хуудасны хоёр талд харагдаж буй цэнхэр өнгийн шугамуудыг ашиглана. Page maker программ дээр ажиллах үед дэлгэцийн дээд ба хажуу талд хувиарьтай шугам харагдаж байдаг. Хэрэв хуваарьтай шугам дэлгэцэнд харагдахгүй байвал View цэсний Show Rulers командыг сонгож шугамыг дэлгэцэнд гаргах ба Hide Rulers командыг хэрэглэн алга болгож болно.
Дэлгэцэнд хуудсыг харах Хэвлэлийн эх бэлтгэх үедээ хуудсыг дэлгэцэнд янз бүрийн байдлаар харах боломжтой. Үүнд:
1. Томруулж харах. Үүнийг хэд хэдэн аргаар хийж болно. View цэний Zoom in командыг сонгоно. CTRL товчлууртай хамт “+ ” тэмдгийг дарж болно. Tools дотроос түлхүүрийг сонгон хулганы зүүн товчыг дарна. Мөн Tools дотроос толхүүрийг сонгон хуудасны аль нэг чөлөөтэй хэсэгт аваачиж хулганы баруун товчыг дарж гарч ирсэн цэснээс дурын томсгох хэмжээг сонгож болно.
2. Багасгаж харах. Томруулж харахтай адилхан хэд хэдэн аргаар хийж болно. Үүний тулд View цэний Zoom out командыг сонгоно. Ctrl товчлууртай хамт “-” тэмдгийг дарна. Tools дотроос түлхүүрийг сонгон Ctrl дараатай чигээр хулганы зүүн товчыг дарна. Tools дотроос түлхүүрийг сонгон хуудасны аль нэг чөлөөтэй хэсэгт аваачиж хулганы баруун товчийг дарж гарч ирсэн цэснээс дурын багасгах хэмжээг сонгож болно.
3. Хуудсыг бүхэлд нь болон хэмжээгээр нь харах. Дэлгэцэн дээрх аль нэг хэсгийг 100% харах шаардлагатай бол View цэсний шугамын захын цэг дээр хулганы заагчийг байрлуулан зүүн товчийг даран хөдөлгөж бичвэрийн өргөнийг өөрчилж болно. Хулганы заагчийг улаан шугам дээр байрлуулж доош чирэн хүрээний өндрийг ихэсгэхэд далд байсан бичвэрийн хэсэг дэлгэцэнд харагдах ба тухайн хэсгийн бичвэр ил болсон үед улаан сум арилна. Харин хулганы заагчаар улаан шугам дээр дарвал заагч ном хэлбэртэй болох ба бичвэрийг үргэлжлүүлэн тавих хэсэгтээ дарвал уг цэгээс эхлэн бичвэрийн харагдахгүй байсан хэсэг тавигддаг. Текстийн заагчийг эхлэх газраас хүрээ үүсгэн текстээ бичиж болно. Энэ тохиолдолд текст бичих зай хүрээний өргөнөөр хэмжигдэнэ. Word болон бусад программыг ашиглан үйлдсэн бичвэрийн файлыг хуудсан дээр байрлуулж болно. Хэрэв уг бичвэр тухайн хуудас юмуу багананд багтаагүй тохиолдолд бичвэрийн доол хэсэгт улаан сум үүсэх ба дээр өгүүлсэн ёсоор уг суман дээр дархад заагч ном хэлбэртэй болох бөгөөд дараагийн хуудас буюу багананд дарах замаар үргэлжлүүлнэ.
Мөр хоорондын зайг солих Үндсэн бичвэр болог гарчиг, туслах бичвэрийн мөр хоорондын зайг сонгохдоо Type цэсний Leading командыг сонгоно. Энэ үйлдлийг хийхдээ заавал түлхүүрийг сонгосон байна. Мөр хоорондын зайгаа уг үсгийн өндрөөс хамааруулж сонгодог. Үсгийн хэлбэрийг солих Үндсэн болон туслах бичвэр, гарчиг зэргийг тод, налуу, доогуур зураастай гэх мэт хэлбэр оруулахдаа Control Palette цонхны командууд болон Type цэсний Type Style командыг сонгоно. Энэ үйлдлийг хийхдээ Tools дотроос түлхүүрийг сонгож бичвэрээ сонгож идэвхжүүлсэн байх хэрэгтэй.
Тэмдэгт хоорондын зайг солих Бичвэрт орж буй үсэг бүрийн өргөний хэмжээ өөр өөр байдаг. Хоёр үсгийн хоорондын зайг Type цэсний Expert Kerning командыг сонгож өөрчилнө. Kern Strength хэсэгт шахах ба сунгах хэмжээгээ тохируулж өгнө. Үсэг хоорондын зайг 0,00-2,00 хооронд хэрэгтэй.
Үг, үсэг хоорондын зайг солих, өөрчлөх Үг, үсэг хоорондын зайг сонгоход Type цэсний Expert Tracking командыг хэрэглэнэ. Ялангуяа тод үсгээр бичигдсэн үед тэдгээрийг уншихад хэцүү байдаг. Харин үг болон үсэг хоорондын зайг ихэсгэвэл тод уншигдана.
Текстийн тохиргоог зэрэг хийх Текстийн шрифтийн хэлбэр, хэмжээ, мөр хоорондын зай, өнгө зэрэг тохируулгуудыг зэрэг сонгон өөрчилж болно. Үүний тулд Tools дотроос түлхүүрийг сонгож өөрчлөх гэж буй бичвэрээ сонгож идэвхжүүлсэн байх шаардлагатай. Type цэсний Character болон Windows цэсний Control Palette цонхны командуудыг ашиглаж болно.
1. Font- үсгийн
2. Size- үсгийн хэмжээ
3. Leading- мөр хоорондын зай
4. Horiz scale- үсэгний өргөн
5. Color- өнгө
6. Tint- өргөний зохицолт буюу шингээлт
7. Type style- бичвэрийн хэлбэр
8. Position- байрлал (хэвийн, зэрэг, индекс маягаар бичих)
9. Case- үсгийг том болон жижиг горимоор бичих
10. Track- үг хоорондын зай
11. Line end- шугам таслах

Текст, зураг эргүүлэх, толин хэлбэрт оруулах Обьектийг хоёр аргаар эргүүлдэг.  Эргүүлэх обьектоо идэвхжүүлээд Tools дотроос түлхүүрийг сонгоно. Энэ үед заагчийн хэлбэр өөрчлөгдөх ба уг заагчаар эргүүлэлтйин төв цэгтээ дарж, уг цэгээ тойруулан дурын өнцгөөр эргүүлж болно.
Хуудсанд гаднаас бичвэр, зураг, хүснэгтийн файл оруулж ирэх Edit цэсний Insert Object командаар болон Cut, Copy, Paste командуудыг ашиглан бусад програмуудаас бичвэр болон хүснэгт зураг оруулж ирдэг. Энэ арга харицангуй жижиг хэмжээний бичвэр, обьект зэргийг оруулахад тохиромжтой юм. Харин бичвэр, зураг, хүснэгтийн файлыг бүхэлд нь оруулахдаа File цэсний Place командыг сонгоход харилцах цонх гарч ирнэ. Look in хэсэгт текст, зураг, хүснэгтийн файл байгаа хавтсыг сонгоно. Уг хавтсанд буй файлын нэрсийн жагсаалтнаас оруулах файлынхаа нэрийг сонгоно. File name нүдэнд сонгосон файлын нэр бичигдэх ба Open товчлуурыг дарж бичвэр, зураг хүснэгтийн файлыг дуудна.
Зураг обьекттой ажиллах Element цэсний Fill командаар битүү хүрээний дэвсгэрийн хэлбэр болон өнгийг, Stroke командаар хүрээний хэлбэрийг туст тус сонгоно. Мөн хүрээ, дэвсгэрийн өнгө хэлбэрийг зэрэг сонгохдоо Element цэсний Fiil end Stroke команд болон Window цэсний Color тохируулгын цонхыг хэрэглэнэ. Color- дэвсгэр, хүрээний өнгө Tint- дэвсгэр болон хүрээний өнгө шингээлт.
Олон өнцөгт буюу од хэлбэрийн дүрс үүсгэхдээ Element цэсний Plygon Settins командыг сонгоно. Tools дотоос түлхүүрийг сонгон авч олон өнцөгтөө зурна. Дүрсээ идэвхжүүлээд Element цэсний Polygon Settings командыг сонгоход харилцах цонх нээгдэнэ. Харилцах цонхны Number of sided нүдэнд олон өнцөгтийн талын тоог тодорхойлно. Star insert нүдэнд хувийг нь зааж өгснөөр олон өнцөгтийн од хэлбэртэй болгож өөрчлөх боломжтой.
Хүрээн дотор зураг болон бичиг байрлуулах Хүрээн дотор зураг болон бичиг байрлуулахдаа эхлээд Tools-ийн түлхүүр командуудыг ашиглан хүрээгээ зурах хэрэгтэй. Tools-ийн түлхүүрийг сонгож хүрээн дотроо дарахад анивчиж эхлэх бөгөөд энэ нь текстээ бичихэд бэлэн болсныг илтгэнэ. Харин хүрээн дотор зураг байрлуулахдаа хүрээгээ сонгоод File цэсний Place командыг сонгож оруулах зургаа дуудна.
Давхардсан обьектуудын байрлал Хуудсан дээр обьектууд давхцахад цаана нь байгаа обьект харагддаггүй. Давхардсан обьектуудыг цаана наана гаргахдаа Element цэсний Arrange командыг сонгоно. Bring to Front - сонгогдсон обьектийг бүх обьектийн өмнө гаргана. Bring Forward - сонгогдсон обьектийг нэг обьектийн өмнө гаргана. Send Backward - сонгогдсон обьектийг нэг обьектийн ард гаргана Send to Back – сонгогдсон обьектийн ард гаргана.
Обьектуудыг хөндлөн болон босоо байрлалаар зэрэгцүүлэхдээ Element цэсний Align командыг ашиглана.
Бичвэр дотор зураг байрлуулах Зураг, обьектийг бичвэр дотор байрлуулахдаа Element цэсний Text wrap командыг сонгоно. Ингэхдээ эхлээд
1. Хуудсан дээр бичвэрээ байрлуулсан байна.
2. Edit цэсний Insert Object командыг ашиглан зураг, обьектийг оруулж ирнэ
3. Зургаа сонгож идэвхжүүлээд Element цэсний Text Wrap команд өгөхөд бичвэр доторхи зургийн байршлыг тохируулах харилцах цонх гарч ирнэ.
4. Энэ цонхны Wrap options хэсэгт зураг ба бичвэр хоорондын харилцаа байршлыг тохируулна.

Зурагт маск тавих Зурагны тодорхой хэсгийг далдлахыг маск тавих гэдэг. Энэ үйлдлийг гүйцэтгэхдээ зургийнхаа маск тавих хэсгийг түлхүүр командуудыг ашиглан зурсан хүрээгээр тусгаарлаад дараа нь зураг болон хүрээгээ хоёуланг нь сонгож идэвхжүүлнэ. Ингээд Element цэсний Mask командыг өгөхөд зургийн хүрээний дотор орших хэсгээс бусад нь далдлагдана. Маск тависан хэсгийг ил гаргахдаа маск тависан хэсгээ идэвхжүүлээд Element цэсний Un Mask сонгоно.
Тэгш өнцөгтийн булангийн хэмжээг өөрчлөх Энэ үйлдлийг гүйцэтгэхдээ эхлээд буланг нь өөрчлөх гэж буй тэгш өнцөгтөө идэвхжүүлээд Element цэсний Rounded Corners командыг сонгоход харилцах цонх гарч ирнэ. Харилцах цонхноос тэгш өнцөгтийнхөө булангийн хэлбэрийг сонгоод ok товч дарна. 
Бичвэрийн эхний үсгийг онцлох Бичвэрийн эхлэл буюу параграфын эхний үсгийг онцлон томруулж болно. Энэ үйлдлийг гүйцэтгэхдээ Utilities цэсний Plug-ins дэд цэсний Drop cap командыг сонгоно.  Size нүдэнд эхний үсэг хэдэн мөр эзэлж томрохыг сонгоод Apply товчийг дарснаар тухайн параграфын эхний үсэг томорч бтчигдэнэ. Харин Remove товчийг ашиглан эхний үсгийг хуучин хэмжээнд нь оруулж болно. Prev товчийг дарж идэвхтэй параграфын өмнөх, next товчийг дарж дараагийн параграфт тус тус шилжиж эхний үсгийг онцолж болно.
Хуудастай ажиллах Баримт боловсруулж байр үед шинээр хуудас нэмэх юмуу хасах шаардлага гардаг. Энэ үйлдлийг хийхдээ Layout цэсний Insert Page командыг ашиглана. Энэ командыг сонгоход харилцах цонх гарч ирнэ. Insert нүдэнд нэмэх хуудасны тоог өгнө. Уг хуудасны арын сонголтонд шинэ хуудасны байрлалыг зааж өгнө. Хуудаснууд устгах тохиолдолд Layout цэсний Remove  командыг ашиглана. Remove Page(s) нүдэнд устгах хуудасныхаа эхний дугаарыг өгнө. Through нүдэнд устгах хуудасныхаа сүүлийн дугаарыг өгнө. Хуудасны байрыг солих шаардлага гарвал Layout цэсний Sort pages командыг сонгоно.
ACQUIRE болон EXPORT командууд Page Maker програмд Place, Insert object командаар гаднаас зураг, обьект оруулна. Мөн File цэсний Acquire командыг ашиглан скайнер, видио камераас шууд дүрс татан оруулж ирж болно. Энэ тохиолдолд эдгээр төхөөрөмжүүдийн программ хагнгамж болон бусад төхөөрөмжүүд нь компьютерт суусан байх шаардлагатай. Мөн Page maker дээр хийсэн мэдээлэлээ Интернетийн WWW үйлчилгээгээр тарааж болно. Үүний тулд File цэсний Export-ийн Adobe PDF буюу HTML командыг ашиглна. Page maker дээр хийсэн ажлынхаа зарим хэсгийг File болгон хадгалж болно. Тухайлбал зургийг File цэсний Export-ийн Graphic, бичвэрийг File цэсний Export-ийн Text команд ашиглан файл болгон ашиглаж болно.
Боловсруулсан файлаа хэвлэх Хэвлэх үйлдлийг File цэсний Print командын тусламжтайгаар гүйцэтгэнэ. Printer нүдэнд хэрэглэх хэвлэгчийн нэрийг сонгоно. Copies нүдэнд хэдэн хувь хэвлэхээ зааж өгнө. Энэ үед Collate нөхцөл идэвхтэй бол эхлээд бүх хуудсыг нэг хувь хэвлээд, дараа нь бүх хуудсыг эхнээс нь дахин хэвлэх гэсэн дарааллаар ажиллана. Revers нөхцөл идэвхтэй үед эцсийн хуудас хамгийн эхэнд, эхний хуудас хамгийн төгсгөлд хэвлэгдэнэ. Proof нөхцөл сонгогдсон үед хуудсан дахь зураг, обьектийн зөвхөн хүрээ нь хэвлэгдэх ба харин бичвэрүүд нь ердийн горимоор хэвлэгдэнэ. Ranges хэсэгт хэвлэх хуудсаа тодорхойлно. All сонголт идэвхтэй үед бүх хуудсыг хэвлэнэ. Тодорхой хуудсыг сонгож хэвлэх бол Ranges нүдэнд хуудасны дугааруудаа таслалаар дугаарлаж бична. Print нүдний жагсаалтаас Odd командыг сонгож сондгой дугаартай, Even командыг сонгож тэгш дугаартай бүх хуудсыг тус тус хэвлэнэ. Сондгой дугаартай бүх хуудсыг хэвлэх бол Both командыг сонгоно. Үүний дараа Print командыг сонгоно.

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

Don`t mention it.
Зочин

тасархай

AceFore (зочин)

ene page makeriin programmuudiin uurgiig ni tailbarlaj uguuch hereg bolood bh yum

золзаяа (зочин)

монгол хэл дээр ойлгомжтой яг гол санааг гарган тайлбар хийсэн байх хэрэгтэй бна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)